Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаас баталсан юм. Өршөөлийн хуулийн холбогдох зүйл заалтад 2015 оны наймдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсныг УИХ-аар хэлэлцэн хүлээн авсан. Харин хориг тавиагүй хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүхийн шатанд хэрэгжүүлэх ажлыг өчигдрөөс эхлүүллээ. Тодруулбал, Баянзүрх, …
Tag Archives: хууль эрхзүй
September, 2015
-
15 September
Гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Монгол Улсын иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес, аяллын чиглэлээр харилцан зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан Хууль зүйн яам монголчууд ихээр зорчдог зарим …
-
11 September
“Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн өдөрлөг” боллоо
Хууль зүйн яамны харъяа агентлагууд болох Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль сахиулах их сургууль, Тахарын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүйн туслалцааны төв, Архивын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн өдөрлөг”-ийг энэ оны 9 дүгээр сарын 07-14-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Хууль сурталчлах өдөрлөг …
-
11 September
Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурал 10 сард болно
Хуульчдын холбооны зөвлөлийн есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар Их хурлыг 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдуулахаар товлолоо. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар Хуульчдын Их хурлыг хоёр жилд нэг удаа хуралдуулах бөгөөд энэ удаагийн хурлаар таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан сонсох, Хуульчдын холбооны Хяналтын зөвлөлөөс хэрэгжүүлсэн …
-
3 September
Эрхээ хасуулсан жолооч нар өршөөлийн хуулиар эрхээ сэргээлгэнэ
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын хуралдаан өчигдөр Төрийн ордонд болсон. Хуралдаанаар Комиссын ажлын явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, Өршөөлийн хуулийг хэрэгжүүлж ажиллах явцад тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцон, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Комиссын гишүүдэд чиглэл өгсөн юм. Ингээд зарим зүйлийг комиссын гишүүн ШШГЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Туулхүүгээс …
-
1 September
Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам
Нэг. Нийтлэг үндэслэл 1.1.Тээврийн хэрэгслийн жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, гаргасан зөрчилд оноо тооцох, зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах асуудлыг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. 1.2.Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдэнэ. …
August, 2015
-
17 August
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс хуралдав
Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын анхны хуралдаан өнөөдөр /2015.08.17/ Төрийн ордонд боллоо. Өнөөдрийн комиссын хуралдаанаар цагдан хорих төв, хорих анги, баривчлах байрнаас суллагдсан хүмүүсийг орон нутагт хүргэх болон өршөөл үзүүлэхтэй холбогдсон зардлыг хэлэлцэн баталж, улсын төсвөөс санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрлөө. Мөн шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын төлөөлөл багтсан салбар комисс байгуулах талаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. …
-
15 August
Эдийн засгийн өршөөлийн хуультай танилц
Нууц далд хөрөнгүүдийг тань ил болгож, эдийн засгийн өршөөл үзүүлэх Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль хаврын ээлжит бус чуулганы хугацаанд батлагдлаа. Уг хуулийг төслийг ээлжит чуулганы хугацаанд төсөл санаачлагчдаа хэдэнтээ буцаж байсан ч өнөөдөр ийнхүү батлагдчихаад байна. Иргэдийн дунд эл хууль батлагдсанаар авлигын хэрэгтэй холбоотой хүмүүст боломж олдож, тэдний өр төлбөрийг төлүүлэхгүй, нууц хаасан хөрөнгийг нь ил гаргахгүй …
-
14 August
Ерөнхийлөгч хориг тавьлаа, харин гишүүдийн 3-ны 1 нь дэмжих эсэхийг хүлээе
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр тохиож буй Прокурорын байгууллагын 85 жилийн ойд зориулж үг хэллээ. Тэрбээр энэ үеэрээ сүүлийн үед олны шүүмжлэлийг дагуулаад байсан Өршөөлийн хуулийн талаар маш хариуцлагатай нэг мэдэгдлийг хийсэн юм. “Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг одоо болтол надад танилцуулаагүй. Тиймээс хууль танилцуулсан өдрөөс хойш хориг тавих тав хоногийн эрх нээгдэнэ. Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй” хэмээгээд Өршөөлийн хуульд …
-
14 August
Авлигачдаа өршөөгөөд байвал Авлигатай тэмцэх газар гэж байхын хэрэг байна уу?
Сүүлийн өдрүүдэд хаалттай дэгээр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл олон нийтийн дунд маш их шүүмжлэл дагуулаад буй. Өдрөөс өдөрт “шоронжсон” оронд шилжээд байсан Монгол Улсын хувьд өршөөлийн хууль маш чухал хууль байсан хэдий ч эрх мэдэлтнүүд өөрсдийн талд урвуулан баталчихлаа. Санамсаргүй байдлаар зам тээврийн осол гаргасан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өршөөх ёстойн дээр төсвийн мөнгийг гэдсээ …
-
14 August
Авилгачдыг өршөөх үү, ардчиллаа хамгаалах уу өөрөө л мэд Элбэгээ
“Надаас муусайн авилгачид бүгд айдаг юм. Би Ерөнхий сайд байхдаа Гаалийн Баатар тэргүүтэй албан тушаалтны гэмт хэрэгтнүүдийг илчилж байсан. Ерөнхийлөгч болох юм иймэрхүү албан тушаалтнуудыг бүгдийг нь байх ёстой газар руу нь явуулна. Шударга л байцгаая л даа. Шударга байя” хэмээн 2009 онд уриалсаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулж, 2013 онд Ардчилсан анхны Ерөнхийлөгч гэдэг сайхан нэртэйгээр …
-
13 August
УИХ-ын зарим гишүүд өршөөл үзүүлэх хуулийн төслийн талаар мэдээлэл хийв
Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл нар Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурал хийсэн УИХ-ын гишүүд Өршөөл үзүүлэх тухай хуулийг 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад гаргаж байгааг дурдаад хөнгөн болон хүндэвтэр хэрэг анх удаа үйлдсэн, 18 насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж дахир дутуу …
-
12 August
Хүүхэд харагч нэг иргэн 5-аас дээш хүүхэд харахгүй
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа нарын эмэгтэй гишүүд хэвлэлийн хурал хийлээ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 3 жил хэлэлцэгдэж байж энэ оны 07 дугаар сард УИХ-аар батлагдсан. Хууль хэрэгжихэд хамгийн чухал шийдвэрлэх асуудал бол улсаас олгох дэмжлэгийн мөнгийг төсөвт суулгах бөгөөд …