Таван залууд зэрлэгээр хүчиндүүлсэн эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, хохирогч эмэгтэй Ц нь 2015 оны арванхоёрдугаар сарын 8-9-нд шилжих шөнө таван залууд хүчиндүүлжээ. Түүний хэт их согтсон байдлыг нь таван залуу ашиглан зэрлэгээр хүчирхийлэн, гаднын биет шулуун гэдэс рүү нь хийж даажигнасан байна. Үүнээс болж Ц-ийн биед хүнд гэмтэл учирчихаад байхад залуус түүнийг шөнө авто замын хажууд орхиод …
Tag Archives: хууль эрхзүй
January, 2016
November, 2015
-
18 November
Монголд зорчих 42 орны визний хөнгөлөлтийг цаашид сунгахгүй боллоо
Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад визгүй зорчих 42 орны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Улмаар Австри, Андорра, Аргентин, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар зэрэг 42 улсын иргэд өнгөрсөн оны зургаадугаар сараас энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл манай улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор …
October, 2015
-
27 October
Д.Дорлигжав: ИХШХЕГ-ын харьяаны Хилийн шалган нэвтрүүлэх албыг буцааж ХХЕГ-т шилжүүлнэ
Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ: Жил хагасын өмнө Хилийн боомтын тухай хуулийг батлан гаргасан, тус хуулийн дагуу ХХЕГ-ийн харьяанд байсан хилийн шалган нэвтрүүлэх албыг ИХШХЕГ-т шилжүүлсэн. Уг хилээр орж гарч байгаа хүмүүсийг шалгадаг энэ алба Хил хамгаалах газрын харьяанд 80 гаруй жил явж ирсэн. Одоо бид хилийн шалган нэвтрүүлэх энэ албыг буцааж ХХЕГ-т шилжүүлэхгүй …
-
23 October
Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр дэмжлээ
Засгийн газраас 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганы 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн байна. Одоогийн үйлчилж буй “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хууль нь анх 1993 онд батлагдсан. Түүнээс хойш тус хуульд 4 удаа нэмэлт, өөрчлөлт орж, 2 …
-
21 October
Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг өргөн барив. Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл 3 бүлэг, 11 зүйлтэй бөгөөд батлагдсанаар үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах болон гадаад бодлогын эрх зүйн үндэс сайжирна хэмээн үзжээ. Түүнчлэн төвийг сахиснаар одоо явуулж буй гадаад бодлогод өөрчлөлт …
-
20 October
Авто замын тухай хуулийн төсөл боловсруулна
Авто замын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа. Авто замын тухай хууль 1998 онд батлагдаж, өнгөрсөн хугацаанд 8 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Энэ хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн өөрчлөлт орж, уг хуулийг одоогийн байгаагаар дагаж мөрдөхөд дутагдалтай, зохицуулалт нь хуучирсан, хуулиар зохицуулах …
-
20 October
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эмийн чанар, аюулгүй байдлыг хангахад оролцох байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхой зааж, эмийн бүртгэл, чанарын хяналтын лабораторид тавигдах шаардлагыг боловсронгуй болгох, эмийг зах зээлд гарсны дараах эмийн аюулгүй байдлын тандалт, судалгаа хийх, эргүүлэн татах, буцаах эрх зүйн орчныг бий болгохоор тусгажээ. Мөн эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хэд хэдэн зарчмын өөрчлөлтийг тусгасан байна. …
-
20 October
Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хавсралтаар 2016 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталлаа. Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөцийг 84720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2016 оны 3 дугаар сарын …
-
20 October
ТӨХ-ны уулзалт дээр салбарын сайдаа “Матаж” Голомт банканд мөнгө байршуулаагүйн төлөө Г.Жаргалсайхан ажлаа өглөө
“МИАТ” ТӨХК-ийн захирал Г.Жаргалсайхан өчигдөр оройн тус компанийн ТУЗ-ийн хурлаар дуртай, дургүй тэтгэвэртээ гарлаа. Дуртай, дургүй гэдгийн учир нь ойрын үед болсон үйл явдлуудтай холбоотой байж болзошгүй гэсэн хэрэг л дээ. Тухайлбал, Г.Жаргалсайхан захирал ТӨХ дээр болсон ТӨХ, “Төрийн банк” ТӨХХК, “МИАТ” ТӨХК-ийн хамтарсан уулзалт дээр яагаад Төрийн банкин дээр байршиж байсан мөнгөө “Голомт” банк руу татсан тухай тайлбарлахдаа хариулахдаа …
-
13 October
Авто тээврийн тухай хуулийн төсөл боловсруулна
Авто тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа. Авто тээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 15 удаа нэмэлт, өөрчлөлт орсны улмаас хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо, логик дараалал алдагдахад хүрчээ. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд хаалганаас хаалганд …
-
12 October
Хүлээлтэнд байгаа хуулийн төслүүд
Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар хэлэлцүүлгийн шатанд байгаа- 70 өргөн мэдүүлэгдээд байгаа- 65 Нэг. Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт, 2009.09.09, ЭЗБХ, …
-
7 October
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2015.10.07.Лхагва гараг/ 09.00 цаг 54.00 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэй эхлэв. Хуралдаанаар эхлээд Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн …
-
7 October
Су.Батболд: Сонгуулийн хуулийн төсөлд улс төрийн намууд, иргэд, судлаачдын саналыг тусгасан
УИХ-ын гишүүн Су.Батболд, С.Дэмбэрэл, Д.Сумъяабазар, А.Тлейхан, Ч.Улаан, Ж.Эрдэнэбат, Л.Цог нар санаачлан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газар болон СЕХ-ноос санал авахаар илгээж буй талаар мэдээлэл хийлээ. МАН 27 дугаар Их хурлаасаа улс орныхоо язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэж, эх орноо хөгжүүлэхийн тулд улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагуудтай үндэсний …
-
6 October
Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улс, Япон улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үндсэн нөхцөлд Талууд 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу нөгөө талын бараанд үндэсний нөхцөл олгохоор заасан байна. Гэвч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Онцгой албан татварын тухай хуулиар дотоодын болон импортын архи дарсанд …
September, 2015
-
18 September
Хууль зүйн яамтай холбоотой мушгин гуйвуулсан, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гарсан
Орхон голын бохирдлын асуудалд Хууль Зүйн Яам холбоотой гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар нийтлэгдсэн. Энэ асуудлаар тус яамнаас албан ёсны мэдээлэл өглөө. Хууль Зүйн Яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Үнэнбат дараах тайлбарыг өгсөн юм. Үүнд: Нэгэн сайт дээр ХЗЯ-тай холбоотой мушгин гуйвуулсан, гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл гарсан байна. “Орхон гол улаан шороогоор урсахад ХЗЯ хувь нэмрээ оруулдаг” гэсэн гарчигтай. Д.Дорлигжав сайд, …