УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газрын бүтцийг өөрчлөх, МАН-ын сайдуудыг “чөлөөлөх”, эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон өршөөлийн тухай хуулийг хэлэлцэн батлах гээд зорилтоо эхнээсээ хэрэгжүүлж байна. Удаан хугацаанд дуншсан Өршөөлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хаалттай дэгээр хэлэлцсэн юм. Харин Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үдээс …
Tag Archives: хууль эрхзүй
August, 2015
-
11 August
Ажлын хэсэг хаалттай горимоор хуралдлаа
Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсэг өчигдөр Төрийн ордонд хаалттай горимоор хуралдсан байна.
-
7 August
Төсвийн байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.08.07/ хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх явцад дэмжигдсэн саналуудыг хуулийн төсөлд тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Ингэхдээ Х.Болорчулуун гишүүний гаргасан хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь заалтыг хасах буюу хуулийн төслийн хариуцлагаас …
-
6 August
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.08.06/ хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэв. Хэлэлцэх асуудлын талаарх танилцуулгыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хийсэн. Тэрээр, Ардчилсан нам, Монгол Ардын намын хооронд 2014 …
-
6 August
Шинэчлэгдсэн эрүүгийн хууль ямар байх вэ?
2002 онд батлагдсан Эрүүгийн хуульд арван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч цаг үеэсээ хоцорсон, хүний эрхийг зөрчсөн зүйл, заалтуудтай гэж эрдэмтэн, судлаачдаас шүүмжлэл хүртдэг. Тиймээс энэ удаад ардчилсан нийгмийн харилцаанд тохирсон, Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний суурь эрх, халдашгүй байдлыг баталгаажуулсан, олон улсын нийтийн эрх зүйн хөгжпийн чиг хандлагад нийцсэн урт хугацаанд тогтвортой үйлчлэхээр шинэчлэн найруулж байгаагаа хууль санаачлагчид онцолсон. Энэ …
-
5 August
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.08.05/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн төслийг өргөн барилаа. 2012 оноос Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орж байгаа нь хурдацтай асаж байгаа барилга, уул уурхайн салбарын өсөлтийг сааруулж, эдийн засгийн өсөлтийг удаашруулах сөрөг хүчин зүйл болж байгаа талаар Эрчим …
-
5 August
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр /2015.08.05/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн барив. Өнөөгийн байдлаар манай улсад зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлэгч субьектууд болон тэдний эрх, үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээг Захиргааны хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон салбар тус бүрийн хуулиар зохицуулдаг. Эдгээр нь хуулийн давхардал, …
-
5 August
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2015.08.05.Лхагва гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Энхбаяр нарын нэр бүхий 11 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны …
-
4 August
Галт зэвсгийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.08.04/ хуралдаанаар Галт зэвсгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн албан татварын тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …
-
4 August
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2015 оны ээлжит бус чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2015.08.04/ үдээс өмнө 52.6 хувийн ирцтэй эхэлж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулав. Уг хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд …
July, 2015
-
30 July
Өмгөөлөгч Л.Дашравдан: Г.Буяндорж нарыг шүүхээс гэм буруутайг нь тогтоож, дахин ял оноолоо
Удтал нийгмийн анхаарлын төвд байсан Г.Буяндорж нарт холбогдох хэргийн шүүх хурал 2015 оны 7 дугаар сарын 27, 28-нд үргэлжилж шийдвэр гарчээ. Энэ талаар хохирогч “Ноёд Констракшн” ХХК-ийн Ерөнхий захирал С.Билэгтийн өмгөөлөгч Л.Дашравдантай ярилцлаа. – Г.Буяндорж нарын шүүх хурал болж өндөрлөлөө. Шүүхээс хэнд ямар ял оноосон юм бэ? – Таван шүүгдэгч байсан. Эдгээрээс дөрөвт нь эрүүгийн ял шийтгэл оногдуулсан. Тухайлбал, иргэн Г.Буяндоржид иргэний …
-
25 July
Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яамдын зөвлөлдөх уулзалт боллоо
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хууль зүйн яамдын “Ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаар” анхдугаар зөвлөлдөх уулзалт 2015 оны 7дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд Бээжин хотноо болж өнгөрлөө. Монгол Улсын Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд Гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Зоригт, БНХАУ-ын Хууль зүйн яамны …
-
16 July
Эрүүл мэндийн даатгалын шинэ хуулиар бид ийм эрх эдэлнэ
Даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа, ороох боох материалын зардлыг өөрөөр нъ гаргуулсан тохиолдолд зах зээлийн дундаж үнээр тооцон даатгуулагчид буцаан олгох, эрүүл мэндийн даатгалын сангаас төлөх тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн хэмжээгээр даатгуулагчийн төлөх төлбөрөөс хасч тооцох ажээ. Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэ хууль энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Хууль хэрэгжсэнээр эмнэлгийн байгууллага, эмч, ажиллагсдын …
-
10 July
НӨАТ-ын босго 50 сая боллоо
УИХ-ын чуулганаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Эдгээр хуульд өөрчлөлт оруулснаар дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих боломжтой болно гэж хууль санаачлагчид ярьж байна. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал танилцууллаа. Энэхүү хэлэлцүүлэг нь эцсийн хэлэлцүүлэг юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “НӨАТ-ын хэмжээг өөрчлөхөд энэ хуулийн төслүүдийн гол зорилго бий. Гэхдээ …
-
9 July
Төрийн албаны тухай хуулийн төслийг дэмжлээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.07.09/ үдээс хойших хуралдаанТөрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэнээр эхлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд танилцууллаа. Хууль санаачлагчийн илтгэлд дурдагдсанаар, Монгол Улсын Төрийн албаны тухай …