Tag Archives: шар мэдээ

April, 2016

  • 27 April

    Жүжигчин Ариука ээж боллоо

    Эмоци продакшны жүжигчин Ариука үрийн зулай үнэрлэж ээж болжээ. Амьдралын хань хүүгийнхээ ааваар Outlaw хамтлагийн дуучин Чинзог сонгосон юм. Өчигдөрхөн үрийн зулай үнэрлэсэн дуучин маань өөрийн сэтгэгдлийг цахим хуудаснаа нийтэлсэн байна. Залуу хосууддаа аз жаргал хүсье.

  • 27 April

    Жүжигчин Хүрлээгийн охин Намуун уруулын будгийн брэндтэй боллоо

    Хошин урлагийн дунд үеийн томоохон төлөөлөгчдийн нэг гавьяат жүжигчин Хүрлээгийн том охин Намуун МУИС-ийн Эдийн засгийн их сургуулийг Татварын нягтлан бодогч мэргэжлээр төгссөн ухаалаг нэгэн. Мөн тэрээр “Тагнуулч аав” МУСК-д тоглож авьяаслаг нэгэн гэдгээ ч нотлоод авсан. Тэгвэл энэ удаад тэрээр өөрийн брэнд бүтээгдэхүүнтэй болохоор болжээ. Тодруулбал, түүний үйлдвэрлэсэн “Wolarsen” матт уруулын будаг худалдаанд гарахад бэлэн болсон байна. Тус уруулын будаг …

  • 22 April

    М.Зоригтын “бэлгэнд авсан эмээл” асуудал үүсгэх вий дээ

    Зам тээврийн сайд орон нутагт томилолтоор ажиллаж байгаа. Тэгвэл тэрээр өөрийн томилолтын тухай зураг бүртээ нэгэн эмээлийг давхар оруулах болов. Мөн түүнээгээ “адуундаа хүртлээ барьж явна” гэдгээ ч өөрөө бичсэн байна. Харин энэхүү сэтгэгдлийг нь уншсан зарим жиргээчид “Эмээл бэлгэнд аваа юу. Хэрвээ цалингаас тань үнэтэй бол юу болохыг мэдэж байна уу” гэгчлэнгээр ам асууж эхэллээ. М.Зоригт сайд барьж яваа …

  • 22 April

    “Никитон”-ы Баачкагийн залуу эхнэр гоё хөл, хөхөөрөө гайхуулна гэв

    МУГЖ, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууны эхнэр болох мисс, загвар өмсөгч Г.Энхтуяа ингэж бардамнажээ. “Mongol Costumes” төвийн загвар өмсөгчөөр ажиллаж байсан 20-иодхон насандаа “Miss Mongolia-2009” наадмын дэд байрт шалгарсан тэрбээр төдийлөн олонд танигдаагүй даруухан охин явжээ. Харин өөрөөсөө 20 гаруй насаар ах, дуучин эртэй ханилснаар богино хугацаанд олны танил болж яваа модель бүсгүй өдгөө ёстой л “од” мэт аашилдаг гэсэн. Залуухан, …

  • 21 April

    Ганбуушийн эрэгтэй төрхтэй байсан үеийн зураг дэлгэгджээ

    Энэ ертөнцөд дутуу тавилантай төрсөн ч өдгөө дутуугаа дүүргэж өөрийнхөөрөө амьдарч чадаж яваа Н.Ган-Од буюу та бидний мэддэгээр Ганбууш олны дунд шуугиан тарихуйц нэгэн сенсаацийг дэлгэжээ. Хорвоо дээр төрсөн цагаасаа эхэлж хүнд чичлүүлж, цоллуулахын зовлонг биеэрээ туулж мэдэрсэн Ган-Од өдгөө жаран насны босгыг давсан ч жинхэнэ эмэгтэй хүн болж чадсан. Тэрбээр цахим ертөнцийн идэвхитэй гишүүн бөгөөд сонин содон зүйлсийг найзууддаа …

  • 16 April

    Жүжигчин хосууд “Сайн уу, амьдрал минь” киногоо үргэлжлүүлэх нь

    Анх найман жилийн өмнө “Сайн уу, амьдрал минь” киноны дурлалт хосуудын дүрээр үзэгч олонд танигдаж байсан жүжигчин Э.Мөнхтөр, О.Цэнгэл нар дахин учирчээ. Оюутан ахуй насны жаргалтай дурсамж, гэгээхэн хайрын үнэ цэнэ, хүмүүний мөн чанарыг илэрхийлсэн энэхүү киноны хоёрдугаар ангийг хийхээр уран бүтээлчид нь сэтгэл шулуудсан гэнэ. Тиймээс авьяаслаг жүжигчид y, найман жилийн дараа энэхүү киноны зураг авалтад дахин оролцохоор уригдсан …

  • 14 April

    Гэр рүүгээ шар айрагны хоолой татуулжээ

    ОХУ-ын Челябинск хотын иргэн Андрей Еремеев шууд гэр рүүгээ шар айраг түгээх хоолой татуулсан байна. Энэ хүн эртний мөрөөдлөө дор нь нээгдсэн уушийн газрын тусламжтайгаар төгөлдөржүүлжээ. Еремеев гэгч энэ эр доод давхарт нь байрлах худалдааны төвийн удирдлагад өөрийн санаа бодлыг хэлснээр нөгөөдүүл нь уухайн тас зөвшөөрөөд “Бүх юм асуудалгүй” гэсэн аж. Тийм учраас мань хүн гэрийн зохион байгуулалтаа өөрчилж, засвар …

  • 13 April

    Женнифер Лопес болзоонд уригдав

    Дуучин, жүжигчин Женнифер Лопестой учрахыг нэлээн олон эрчүүд мөрөөддөг. Гэхдээ одоогоор Каспер Смарт гэгч бүжигчин залууд аз дайрч байгаа билээ. Тэгвэл түүний 23 настай шүтэн бишрэгч Лэн Сэнсон азаа үзэхээр шийдэж, дэлхийн хэмжээний одыг болзоонд урьсан хөгжилтэй видео бичлэг хийжээ. Тэрхүү бичлэг дээр Лэн Лопес бүсгүйн дурлалт залуугийн үсний засалтыг дуурайж, түүн шиг байхыг хичээж, бүжиглэхийг оролдож байгаа нь харагдана. …

  • 13 April

    Дуучин Нара: Олны өмнө нүцгэлчихээд чи улс төрд орох эрхгүй гэж шууд хэлэх юм

    Урлагийн ертөнцөөс ганц бие ээжийн хувьд улс төрд орохоо мэдэгдээд байгаа дуучин Нара буюу Нарантуяа улс төрч имиджээ бүрдүүлжээ. Задгай хувцаслаж залуусын харцыг булаадаг, хүүхнүүдийг будалт үс засалтаараа хуйлруулдаг байсан дуучин маань хослол өмсөж даруухан будах болжээ. Улс төрд орно гэж зориг шулуудсанаас хойш ихээхэн шуугиан тариад байгаа түүнийг хэвлэлээр тайчигч байснаа тайлбарлахыг шаардсан хөтлөгч хүртэл байсан. Өнөөдрийг хүртэл хэл …

  • 12 April

    Женнифер Лоуренс архинд ”оржээ”

    Жүжигчин Женнифер Лоуренс саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа элдэв үдэшлэгт очих дургүй, яагаад тэр вэ гэдгээ өгүүлсэн байна. “Заримдаа найзууд маань намайг гэрээс гаргаж дөнгөдөг. Харин өглөө нь би тэдэнтэй хамт гадагш гарсандаа ихэд харамсдаг юм. Байнга л тийм зүйл болдог. Ганц хоёр тагш юм уучихвал би зогсоно гэдгээ мэддэггүй. Хэсэг хугацааны дараа бие засах өрөөнд жорлон тэврээд сууж байдаг шүү” …

  • 8 April

    П.Анужин нөхрийнхөө талаар ингэж бичжээ

    Сүүлийн үед цахим ертөнц хэвлэлүүдээр нилээд шуугиулаад байгаа хүн бол “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин. Түүний нөхөр ч бас хэвлэлийнхний хараанд өртсөн гэхэд болно. Харин тэрээр өөрийн нөхрийн талаар цахим хуудаснаа ингэж бичжээ. “Ангийн минь анд, алаг үрсийн минь эцэг А.Эрдэнэбат Хийж бүтээж яваагийнхаа төлөө хэлүүлж, хэлмэгдэж яваа эр хүн. Мөн л хэвлэлээр элдвээрээ гүтгүүлж, нэг л айхтар …

  • 7 April

    Жүжигчин Ариука нандин зургаа дэлгэлээ

    Хошин урлагийн отгон пордакшн болох “Эмоци”  хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг хөл хүнд болсон гэдгийг уншигчид маань мэдэх биз ээ. “Эмоци” продакшны эмоцлог бүсгүй жирэмсэн болж, амьдралынхаа ханиараа мэргэжил нэгт залууг сонгосон нь “Outlaw” хамтлагийн гишүүн Чинзо билээ.  Хосууд тун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах нээ. Тэрээр өөрийн хөл хүнд зургийг дэлгэлээ. эх сурвалж: sorgog.mn

  • 1 April

    А.Сүхбат хуучин эхнэртэйгээ зугаалж явна

    Монгол Улсын Гавьяат тамирчин, Дархан аварга А.Сүхбат хуучин эхнэр Б.Баясгалантайгаа Японд зугаалж явна. Ирэх сонгуульд Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвших гэж байгаагаа зарласан тэрээр шинэ, хуучин хоёр амрагтайгаа зэргэлдээ амьдардаг гэнэлээ. Түүнийг энэхүү зургаа фэйсбүүкдээ оруулсныг нь харсан найзууд нь “Аварга их хатантайгаа гоё байна аа, эргээд нийлсэн юмуу? Бага хатан чинь байгаа биздээ” гэх мэт сэтгэгдэл үлдээсээр байна. …

  • 1 April

    Б.Пүрэвсайхан улсын заан Д.Бумбаярын хүргэн болно

    Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ньюпрогресс” группийн бөх, улсын харцага Б.Пүрэвсайхан Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын заан Д.Бумбаярын хүргэн болох гэнэ. Б.Пүрэвсайхан түүний гэрт өнгөрсөн жилээс хойш орж, гарч байсан учир ийнхүү тайлагдаж, ууган охинтой нь гал голомтоо бадраахаар болжээ. Тухайн үед бөх сонирхогчид Б.Пүрэвсайханыг нутаг ойр ахындаа зочилж, бөхийн тухайн халуун яриа өрнүүлж байна хэмээн ойлгож байв. …

March, 2016

  • 31 March

    МУСТА,Жүжигчин Б.Эрдэнэцэцэг “Ижийгээ санав”

    Тайз дэлгэцийн олон сайхан дүрээрээ хэдийн олны хайр хүндлэлийг хүлээсэн МУСТА, жүжигчин  Б. Эрдэнэцэцэг удахгүй өөрийн найруулсан гурав дахь киногоор та бүхэнтэй уулзах гэж байна. “Чононгоо Фильм продакшн”-ны уран бүтээлчид анхны дэлгэцийн уран бүтээл болох “Ижийгээ би саналаа” киноныхоо зураг авалтанд оржээ. Үхтэл үр харам гэдэгчлэн энэ ертөнцөд эхийн сэтгэл шиг тийм ариун, аугаа хүчтэй зүйл үгүй билээ. Үрийнхээ өмнөөс …