Монголбанк он гарснаар зургаан тонн алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 846 кг-аар бага буюу 12 хувиар буурсан үзүүлэлт юм. Тэгвэл зөвхөн энэ сард 1.8 тн алт худалдан авсан байна. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 168 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 84 кг үнэт металл худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 1.9 тн үнэт …
Tag Archives: эдийн засаг
June, 2019
-
29 June
ЖДҮХС-ийн эхний шатны шалгаруулалтыг 534 төсөл шалгарчээ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд нийтдээ 20 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1411 иргэн, аж ахуйн нэгжээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ЖДҮХС-д ирүүлсэн байна. Эдгээрээс төсөлд тавигдах шалгуур хангагдсан 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд …
-
28 June
Нийгмийн даатгалын сангийн орлого 19.5 хувиар өсчээ
Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 1101.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 179.7 (19.5%) тэрбум төгрөг, зарлага 972.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114.7 (13.4%) тэрбум төгрөгөөр тус тус өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 179.7 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 139.7 …
-
28 June
“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” эхэллээ
“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Тус арга хэмжээ нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/569 дугаар захирамжаар Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан ажлууд болон нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бизнесийн-харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэх зорилготой юм. Хөрөнгө хүч хэмнэх, …
-
26 June
Энэ оны эхний таван сард 4.6 кг алт экспортолжээ
Энэ оны эхний V сард 4.6 кг алт экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 кг-аар их байгаа юм. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 51.4 сая ам.доллараар өссөн байна. Алтнаас улсын төсөвт татвар хураамж хэлбэрээр мөн хугацаанд 15.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Алтны ханш дэлхийн зах зээл өсөж 1400 ам.доллар болсон. Тэгвэл Монголбанкны нэрлэсэн …
-
21 June
“Инноваци ба хөрөнгө оруулалт” форум боллоо
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан “Инноваци ба хөрөнгө оруулалт” форумыг Монгол Улсын Хөгжлийн банк, “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон “Ди Би Эм лизинг” ХХК энэ сарын 20-ны өдөр зохион байгууллаа. Форумын хүрээнд нэгдүгээрт, Өрсөлдөх чадвар бүхий инновацийн төсөл, бүтээгдэхүүнийг бий болгоход тулгамдаж буй асуудал, шийдэл; хоёрдугаарт, Инновацийн төсөл, гарааны компанийг дэмжих талаар банк санхүүгийн байгууллага, хувийн хөрөнгө оруулагчдын …
-
20 June
ОУВС-ийн ажлын хэсгийг хүлээн авч уулзав
Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг болон холбогдох газрын захирлууд ОУВС-ийн Монгол Улсыг хариуцан ажиллаж буй гүйцэтгэх захирал Найжел Рэй болон ажлын хэсгийн ахлагч Жэф Готтлийб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч, инфляцийн болон эдийн засгийн ойрын хугацааны төлөв, хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо. Энэ удаад ОУВС-ийн Дүрмийн IV заалтын дагуу хийгддэг үнэлгээний зөвлөлдөх хэлэлцүүлгийг …
-
19 June
Шатахууны үнэ буурчээ
Монгол Улсын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүний онцгой албан татварыг 2019 оны нэгдүгээр сараас тэглэсэн. Тиймээс манай улс дэлхийн зах зээлийн үнийг дагахаас аргагүй болсон бөгөөд Засгийн газар үнэ зохицуулах боломжгүй гэсэн үг. Иймд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурвал дотоод зах зээл дэх үнэ буурах бөгөөд үнэ нэмэгдвэл дагаад өсөх нөхцөл бүрдсэн ч 100 төгрөгөөр нэмж 560 төгрөгөөр …
-
17 June
НӨАТ: 50 сая төгрөгийн нэг азтан тодорлоо
НӨАТ-ын урамшууллын 2019 оны тавдугаар сарын сугалааны тохирол өчигдөр Боловсрол телевизээр 18:45 цагт орон даяар шууд явагдсан. Энэ тохиролд 2019 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн 27,467,628 баримтыг хамруулжээ. Энэ удаагийн тохирлоор үндсэн сугалааны 96589469 дугаар гарч, 30 мянган төгрөгийн азтан-24,818 100 мянган төгрөгийн азтан-2,434 1 сая төгрөгийн азтан- 254 5 сая төгрөгийн азтан-19 10 сая төгрөгийн азтан-2 50 …
-
15 June
ОУВС-ын Үнэлгээний баг ажиллаж эхэллээ
Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын валютын сан /ОУВС/-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Татварын ерөнхий газар /ТЕГ/ нь ОУВС-ийн дэмжлэгтэй “Сегментэд тулгуурлан татвар төлөгчийн хууль тогтоомж мөрдөлтийг сайжруулах нь” төслийг 2017 оноос эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл хэрэгжих хугацаанд жил бүр ОУВС-ийн Төсвийн асуудал эрхлэх газрын Үнэлгээний баг ирж ажилладаг бөгөөд 2018-2019 оны төслийн хэрэгжилтэд үнэлгээ …
-
15 June
НӨАТ-ын сугалааны 50 саяын азтанг маргааш тодруулна
НӨАТ-ын урамшууллын 2019 оны зургадугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш /2019.06.16/ Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана. Иргэн та 2019 оны тавдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр /2019.06.15/ 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлоос 50 саяын нэг азтан тодруулна.
-
7 June
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Г. Амартүвшинг томиллоо
Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ганибалын Амартүвшинг томилж, уг тогтоолоор ажлыг зохих журмын дагуу хүлээн авч, банкны үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хэвийн, тасралтгүй хэрэгжүүлэхийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшинд үүрэг болгов. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөөсөө банкны үйл …
-
5 June
АИ-92 бензиний үнэ 50 төгрөгөөр буурна
Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны үнэд өөрчлөлт орохтой холбоотой мэдээллийг өчигдөр /2019.06.05/ өглөө. АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр АИ-92 бензиний үнэ 50 төгрөгөөр буурах болсон талаар мэдэгдлээ. Ц.Эрдэнэбаяр “Дэлхийн зах зээл дээрх брент газрын тосны үнэ тонн тутамдаа 25 ам.доллараар бууж байгаатай холбоотойгоор зургаадугаар сарын 15-наас манай бензиний үнэ буурах нөхцөл бүрдэж байна. Өнгөрсөн тавдугаар сард дизель түлшний жижиглэнгийн үнэ 40 …
-
3 June
Энэ сард 48 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно
Ипотекийн зээлд зориулан эхний таван сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2309 иргэнд олгожээ. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 79 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1080 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 39.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 661 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс 43.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 568 иргэнд олгосон байна. Цаашид дээрх гурван төрлийн эх үүсвэрээс энэ сард 48 тэрбум төгрөг, он дуустал сар бүр тогтмол …
May, 2019
-
30 May
ЖДҮХС-гийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдэд сургалт хийлээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга нарын хооронд байгуулсан “Санамж бичиг”, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэдтэй уулзах уулзалт, төсөл бичиг арга зүйн сургалтыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын дарга Т.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд өчигдөр зохион …