Tag Archives: энтертайнмент

August, 2020

  • 21 August

    “Солиот эх” киноны Бороо хүү “Waiting for the Barbarians”кинонд тогложээ

    Монгол жүжигчдийн  Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны Монгол улс дахь албан ёсны нээлт өчигдөр/2020.08.20 / “Prime Cineplex”  кино театр боллоо. “Зэрлэгүүдийг хүлээхүй- /Waiting for the Barbarians/” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар  тогложээ. Харин киноны туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Д. Гүрсэд,  сурагч Г.Дөлгөөн-Эрдэнэ нар  тоглосон байна. Сонирхуулахад сурагч …

  • 18 August

    Фото: “Waiting for the Barbarians” киноны гол дүрд тоглосон жүжигчин Б. Ганчимэгийн гэрэл зургууд

    Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” киноны гол дүрд “Уугуул эмэгтэй”-ийн дүрийг бүтээсэн Баярсайханы Ганчимэгийг энэ удаагийн фото мэдээ буландаа онцолж байна. Жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг өмнө нь “Wonder Woman”, “Ex Machina”, “In the Name of Ben Hur”, “Sweet Lies”, “Peaky Blinders”, “Mad Lord” (Short film), “Three Dots and a Dash” (short …

  • 14 August

    Дуэйн Жонсон хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчнээр нэрлэгдэв

    Америкийн жүжигчин, продюсер, “Rocky” хочит Дуэйн Жонсон  “Forbes” сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр орлоготой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ. Өдгөө 48 настай Жонсон сүүлийн 12 сарын хугацаанд 87.5 сая ам.долларын ашиг орлого олсон хэдий ч өнгөрсөн оныхтой харьцуулахад энэ нь 1.9 сая ам.доллароор бага байсан аж. “Netflix”-д тавигдах “Улаан мэдэгдэл” цувралын зураг авалтаас гэхэд л 23.5 сая ам.долларыг олжээ. Түүнчлэн “Under Armour” спорт хувцасны компанитай …

  • 13 August

    Монголын кино уран бүтээлчид Швейцарын Локарногийн наадамд амжилттай оролцлоо

    Швейцар Улсын Локарно хотноо наймдугаар сарын 5-15-ны хооронд зохион байгуулагдаж буй 73 дахь удаагийн Локарно олон улсын кино наадамд Монгол Улсын кино уран бүтээлчид хоёр дахь жилдээ амжилттай оролцлоо. Тус хөтөлбөрийн “Open doors hub” буюу кино найруулагчдын бүтээлийг олон улсын хөрөнгө оруулагч нарт танилцуулж, санхүүжилт босгоход нь дэмжлэг үзүүлдэг хэсэгт найруулагч  Пүрэв-Очирын Лхагвадулам, продюсер Цэрэнпилийн Ариунаа  нар “Ze” кино төслөөр, “Open doors lab” буюу жил бүр 8 кино …

  • 10 August

    Д.Ганцогт: Ихэвчлэн гадаадын контенттой төстэй контентыг Монголдоо хийж эхэлсэн

    Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог үйл явдлыг мэргэжлийн түвшинд хүргэдэг контент бий болж байгаа. Өсвөр насныханд зориулсан эерэг видео бичлэгээрээ олонд танигдаад буй “Mesmerism”-ийн үүсгэн байгуулагч Д.Ганцогттой ярилцлаа. -Та “Орк”, “Диваажинд хүрэх зам”, “Сүүлчийн монита”, “Анагаахын алдартнууд” зэрэг богино хэмжээний кино уран бүтээл хийж байсан. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? -Одоогоор хоёр том төсөл дээр ажиллаж …

  • 3 August

    “Анна Каренина” УДЭТ-ын тайзнаа тавигдана

    “Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг бий болгосон билээ. Сонгодог зохиол гэдэг нэг талаар цаг хугацааны шалгуурыг даван шигшигдсэн гэсэн сүрлэг утгыг илэрхийлдэг нь “Анна Каренина” романд шууд хамаатахаас гадна, үгийн урлагт бүтээгдсэн хамгийн сайхан зохиолын нэг гэх …

July, 2020

  • 9 July

    Варшав хотод Чойжин ламын сүм музейн “Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болов

    Монгол, Польш хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа Чойжин ламын сүм музейн “Хот мандал-нууц тарнийн сүм” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа  Варшав дахь Ази, Номхон далайн музейд 7 дугаар сарын 7-нд болов. Польшийн талтай хамтран зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын …

  • 8 July

    Монгол жүжигчдийн тоглосон “Waiting for the Barbarians” кино наймдугаар сард үзэгчдийн хүртээл болно

    Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн “Зэрлэгүүдийг хүлээхүй” романаас сэдэвлэн бүтээсэн “Waiting for the Barbarians” кино ирэх наймдугаар сарын 7-нд нээлтээ хийхээр болсон байна. “Waiting for the Barbarians” киноны гол дүрд Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, болон монгол жүжигчин, загвар өмсөгч Б.Ганчимэг нар тогложээ. Мөн тус киноны туслах дүрд Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д. Гүрсэд нар тоглосон …

  • 6 July

    Жүжигчин О. Тэмүүжин “Бурхны авралаар, чи ирлээ!”шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорлоо

    Австралийн “FremantleMedia” компанийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” суваг телевиз “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийг тавдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Ням гариг бүр үзэгчдийн хүртээл болгож эхэлсэн билээ. Тэгвэл “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн финалын шатны 10 дахь дугаар өчигдөр /2020.07.05/ 20:00 цагт “Боловсрол” суваг телевизээр шууд үзэгчдийн хүртээл болж өндөрлөлөө. Финалын шатны 10 дахь дугаарт …

June, 2020

  • 29 June

    Жүжигчин Г.Алтаншагай “Бурхны авралаар, чи ирлээ!”шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорлоо

    Австралийн “FremantleMedia” компанийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” суваг телевиз “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болоод хоёр сарын хугацаа өнгөрч байна. Тэгвэл өчигдөр/2020.06.28/ “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн финалын шатны 9 дахь дугаар 20:00 цагт “Боловсрол” суваг телевизээр шууд үзэгчдийн хүртээл боллоо. Финалын шатны 9 дахь дугаарт жүжигчин Г.Алтаншагай, У.Цогтбаяр, Б.Барслхагва болон дуучин С.Зоригтбаатар нар оролцож, ялагчийн …

  • 25 June

    “The Hu” хамтлагийн “Нэг сэтгэл, нэг итгэлээр” хандивын тоглолт энэ сарын 28-нд болно

    “The Hu” хамтлаг цар тахлын үед элэг нэгт монголчууддаа сэтгэлийн дэм өгөх хандивын тоглолтыг энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч түр хойшлуулаад байсан билээ. Тэгвэл УОК-т хандив өргөх тоглолтыг энэ сарын 28-нд “White Rock Center”-т зохион байгуулахаар болжээ. “COVID-19”-ийн эсрэг амжилттай тэмцэж, ард иргэдээ хамгаалж буй хүмүүст талархан, иргэн бүр хариуцлагатай байх нь чухал энэ цаг үед урьдчилан сэргийлэх, …

  • 19 June

    Б.Энхжаргал: “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нь жүжиглэх чадвар шалгах зорилгогүй

    Боловсрол телевизийн уран бүтээлчид “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгээ үзэгчдэд толилуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Олны танил хүмүүсийг хүндхэн агаад хөгжилтэй нөхцөлд оруулдаг тус контентын ерөнхий продюсер Б.Энхжаргалтай шоуны тухай дэлгэрэнгүй ярилцлаа. -“Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн үндсэн дүрэм нь үзэгчдийг гайхшируулсан. Тиймээс нэвтрүүлгийн дүрмийн талаарх танилцуулгаар яриагаа эхэлье? -“Бурхны авралаар, чи ирлээ!” нэвтрүүлэг нь бэлдээгүй хошигнол төрөлд багтдаг. …

  • 15 June

    “The Voice of Mongolia” шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо

    Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон телевизийн алдартай “The Voice” шоуг “Монгол НD ” телевиз хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Шоуны хагас шигшээ шатнаас ялагчийн төлөө дөрвөн шүүгчийн багаас тус бүр нэг оролцогч тунаж үлдсэн. Тодруулбал,Шүүгч Д.Отгонбаярын багаас Б.Оюу, С.Ононбатын багаас Г.Эрмүүн, Төрийн соёрхолт Л.Болдын багаас Х.Ядам, Д.Уламбаярын багаас Э.Дашням нар шалгарсан юм. Тэгвэл шоуны финалын шалгаруулалт /2020.06.14/өчигдөр болж …

  • 11 June

    “The Hu” хамтлагийн онлайн тоглолтыг МҮОНРТ шууд дамжуулан хүргэхээр болжээ

    Дэлхийг тойрон аялах тоглолтын хугацаандаа цар тахлын улмаас түр зогсолт хийсэн “The Hu” хамтлаг улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж, цар тахлын үед элэг нэгт монголчууддаа сэтгэлийн дэм өгөхөөр онлайн тоглолтын бэлтгэл ажилдаа аль хэдийнээ оржээ. “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т зургадугаар сарын 23-ны мягмар гарагт хийхээр болсон байна. “COVID-19”-ийн эсрэг амжилттай тэмцэж, …

  • 10 June

    С.Гантогоо:Монгол хүний авьяас билгийг төрийн бодлогоор дэмжээд өгвөл дэлхийд гарах боломжтой

    “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогч, дуучин С.Гантогоотой ярилцлаа. -Дундговь аймгийн Сулинхээрийн заставт төрж, Хөвсгөлд өссөн гэсэн. Тэгэхээр бага насны тань тухай яриагаа эхэлье? – Тийм шүү, би Дундговьд төрж Хөвсгөл нутагт өссөн. Ам бүл зургуулаа. Дээрээ нэг ахтай, доороо хоёр дүүтэй. Аав, ээж маань хоёулаа Хөвсгөлийн уугуул. Аав маань Орост цэргийн сургууль төгсөж ирээд Дорноговь аймгийн Сулинхээрийн хилийн цэргийн …