Tag Archives: энтертайнмент

March, 2023

  • 17 March

    Фото: “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэн

    Зураач М.Алтанхундагийн хоёр дахь бие даасан үзэсгэлэн болох Монголын урлагийн мэргэжилтэй “30” эмэгтэйн  хөрөг зургаас бүтсэн “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэн энэ сарын 12-ний өдөр Монголын Уран Зургийн Галерейд дэлгэгдлээ. Уран бүтээлч М.Алтанхундага: “Наран энтэй ижий заяа” хөрөг зургийн үзэсгэлэнгээ  эмэгтэй хүнийг хайрлах, хүндлэх, эрхэмлэх сэтгэлийг төрүүлэх хүслийн дор бүсгүйн заяанд төрсөн бүх эмэгтэйчүүдээ зориуллаа. Одоогийн нийгэмд эмэгтэйчүүдийн …

  • 17 March

    Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр “Бүргэд” драмын жүжгээ нийслэлд тоглолоо

    Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Нарны баяр-Наурызын баяр, төр нийгмийн зүтгэлтэн М.Хурманханы мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар, Эрдэнэт хот болон нийслэлийн Налайх дүүрэгт “Бүргэд” драмын жүжгийг тоглолоо. Драмын жүжгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Р.Шынайн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ахтаны “Бүргэд” найраглалаас сэдэвлэн бичсэн бөгөөд Казах түмний ахуй амьдралын онцлогийг шингээсэн, шувуучлахуй буюу …

  • 14 March

    “South by South West” кино наадамд Монгол кино оролцоно

    “Three Flames Pictures” , “Team Hero” продакшны хамтарсан бүтээл, найруулагч Батсүхийн Баатарын “Aberrance” буюу “Этгээд” уран сайхны кино дэлхийд болон Америкт нэр хүндтэй “South by South West” кино наадмын “Midnighters” буюу “Шөнийн” хэсэгт шалгараад байна. SWSX наадам нь жил бүрийн гуравдугаар сард АНУ-ын Техас мужийн Остин хотод болдог бөгөөд 35 дахь жилдээ зохиогдох гэж байна. Тус наадам нь киноны хорхойтнууд …

  • 9 March

    “Худалдагч охин” кино “Vesoul Film festival in Asian Cinema” наадмын Шилдэг киногоор шалгарлаа

    Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны кино “Vesoul Film festival in Asian Cinema” кино фестивалийн Шилдэг киногоор шалгарч Алтан дугуй цомыг хүртлээ. Дэлхийн 31 орны 85 кинотой өрсөлдөж, энэ нэр хүндтэй шагналын эзэн болсон тухай уран бүтээлчид мэдээллээ. Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны киноны гаргасан амжилтаас дурдвал -“New York Asian Film Festival 2022” наадмын “Шилдэг кино” -Осакагийн Азийн кино …

  • 1 March

    Б.Баяндалай: “Би өөрийнхөөрөө” дууг сонссон маш олон хүн эрч хүч, урам зоригтой болсон

    “Өглөөний зочин” булангийн энэ удаагийн дугаарт Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баяндалай уригдан оролцлоо. Дуучин Б.Баяндалайтай түүний шинэ уран бүтээл болох “Хүн битгий муулаарай” дуу болон  “Би өөрийнхөөрөө” дуу хэрхэн бүтсэн талаар ярилцлаа.

  • 1 March

    Өнөөдрөөс эхлэн бүх музей 5 хоног үнэгүй үйлчилнэ

    Соёлын сайдын “Музейн нээлттэй өдөр” зохион байгуулах тухай тушаалаар энэ сарын 1-5-ны өдрүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн музейнүүд үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвтэй тусгай үзэсгэлэн гаргана. Мөн дээрх өдрүүдэд улс даяарх музей үнэ төлбөргүй, энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин “Чингис хаан” үндэсний музей тусгай хөтөлбөрөөр ажиллах юм байна. Энэ хугацаанд музей нь харилцаа холбоо үүсгэх, …

February, 2023

  • 24 February

    Э.Цэндбаатар:Намайг дэмждэг та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа

    Монгол Улсын Гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын Америкийн Нэгдсэн улс дахь анхны тулаанаа Нью Йорк хотын Манхэттэн дахь Times square’s  “Sony Hall” танхимд өнөөдөр хийлээ. Тэрбээр Улаанбаатарын цагаар өнөөдрийн 8 цагийн цагийн орчимд Никарагуа улсын тамирчин “Baby face” хочит, 28 настай Жованни Гутьеррестай ( 16 тулаан, 11 ялалт (4КО), 4 ялагдал, 1 тэнцээ) тулалдан, 3 дугаар раундад нокаутаар ялж, …

  • 18 February

    Р.Мөнхсайхан, Д.Ариунбаатар нарт Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

    Нийслэлийн хоёр албан хаагч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалаа. Тодруулбал, Улаанбаатар театр ОНӨТҮГ-ын уран сайхны удирдаач Р.Мөнхсайхан, Соёлын төв өргөөний захирал Д.Ариунбаатар нар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Урлагийн гавьяат зүтгэлтэн цол гардан авсан юм. Монгол Улс болон нийслэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, төрийн дээд цолоор шагнагдсан эдгээр эрхэмд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон …

  • 16 February

    “Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

    Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ  “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 2023 оны 3-р сарын 4,5-ний өдрүүдэд  зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн “Бүргэдийн баяр-2023” наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, Монголын бүргэдчид холбоо ажиллаж байгаа бол Хамтран зохион байгуулагчаар Казак шувуулахуйн …

  • 16 February

    Ц.Балдоржийн зохиол “ШӨНӨ БУУСАН ААДАР” драмын жүжгийн тасалбар худалдаанд гарлаа

    2005 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар “Шөнө амталсан нулимс” жүжиг нээлтээ хийж, үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлдсэн билээ. Энэхүү уран бүтээлийг 2023 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч, зохиолч Ц.Балдорж агсны 70 насны ойд зориулан “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр эх зохиолын нэр буюу “Шөнө буусан аадар” нэрээр нь …

  • 16 February

    Соёлын биет бус өвийн 2022 оны Шилдэг өвлөн уламжлагч шалгарлаа

    Соёлын яамнаас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 40.5-д заасны дагуу Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг жил бүр шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг билээ. 2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч Дашдоржийн Цэрэндаваа шалгараад байна. Д.Цэрэндаваа нь 1954 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, …

  • 14 February

    Дуучин Б.Гүрбадам, Р.Болортуяа нарын хамтарсан “УЧРАЛЫН УЯНГА” тоглолтын тов гарлаа

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Гүрбадам, Р.Болортуяа нар хамтран “УЧРАЛЫН УЯНГА” тоглолтоо хийхээр болжээ. https://youtu.be/jinH24CnoHI “УЧРАЛЫН УЯНГА” тоглолт гуравдугаар сарын 6-ны өдөр “UB Palace”-ийн концертын их танхимд 19:00 цагт болох юм. https://youtu.be/GLSwQ9Nq6XQ

  • 14 February

    Б.Баяндалай:Хүн мууллаа гээд нас нэмэгдэхгүй, мөнгөтэй болохгүй

    Соёлын тэргүүний ажилтан Б.Баяндалайтай түүний шинэ уран бүтээл болох “Хүн битгий муулаарай” дуу хэрхэн бүтсэн талаар ярилцлаа.

  • 13 February

    Дуучин Д.Осгонбаяр “Өөшгөө юу даа”, “Наран мандах нутаг” хос цомгоо гаргалаа

    Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Осгонбаярын ардын дууны “Өөшгөө юу даа”, нийтийн дууны “Наран мандах нутаг”  хэмээх хос цомгийн нээлт боллоо. Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, дууны шүлгийн мастеруудын нэг С.Амартайвангийн үг, УГЗ Ш.Батсайханы аялгуу “Наран мандах нутаг” дуугаар Д.Осгонбаяр дуучинг үзэгч олон андахгүй. Түүнчлэн “Ээлтэй хорвоо”, “Ганга нуурын шувуу” зэрэг олон сайхан дууг …

  • 9 February

    Чингис хаан музей ОХУ-ын Эрмитаж музейтэй хамтран ажиллана

    Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун 2023 оны хоёрдугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо ажиллаж, Эрмитаж Улсын музейтэй хамтын ажиллагааны анхны гэрээгээ албан ёсоор байгууллаа. Тус гэрээнд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, эрдэм шинжилгээний хээрийн шинжилгээний болон судалгааны бүтээл туурвих, мэргэжилтэн солилцох, бэлтгэх асуудлууд багтсан байна. Ийнхүү Соёлын сайд Ч.Номин, ОХУ-ын Соёлын сайд, хатагтай Любимова Ольга Борисовна нарын 2021 оны 12 …