Tag Archives: энтертайнмент

June, 2023

  • 30 June

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна

    Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлэхэд 11 хоногийн хугацаа үлдээд байна. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисст 218 хүн ажиллаж байгаа бөгөөд бэлтгэл ажил 80 хувьтай хангагдсан. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнгийн Баяр наадмын 11, 12-ны тасалбарыг тусад нь борлуулахаар …

  • 26 June

    Э.Тамир: Өөрийгөө өөрөөр нээж байгаа нь гоё байна

    “Яг түүн шиг” шоуны найм дахь дугаарын ялагчаар Mrs M буюу Э.Тамир тодорлоо. Тэрээр өвөрмөц хоолойт, үзэсгэлэнт бүсгүй Lana Del Rey-г санаанд оромгүйгээр амилуулж энэ удаагийн ялагчаар шалгарсан юм. “Яг түүн шиг” шоу дуусахад хоёрхон дугаар үлдэж байгаа бөгөөд финалын шатны дугаар ирэх сарын 2, 9-нд үзэгчдэд хүрснээр энэхүү шоу өндөрлөх юм. -Чамгүй сорилтуудын дараа найм дахь дугаарын ялагчаар шалгарсанд баяр хүргэе. …

  • 26 June

    “Шөнө дундын бүжиг” энэ сарын 29-нийг дуустал тоглогдоно

    “Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, эл төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг зургаадугаар сарын 2-ноос “Улаанбаатар” зочид буудлын их танхимд хүргэсэн билээ. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр энэ сарын 29-ны өдрийг дуустал өдөр бүр Улаанбаатар зочид буудлын их танхимд тоглогдож байна. “Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий …

  • 22 June

    Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд амжилттай оролцсон Г.Гансүлдэд мөнгөн шагнал олгоно

    Чех Улсад 2023 оны 5 -р сарын 03-наас 06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн 65 дахь удаагийн уралдаанд Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Г.Гансүлд гуравдугаар байр эзэлж Засгийн газрын 120 дугаар тогтоолд заасан мөнгөн шагнал хүртэх болзлыг хангасан билээ. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, …

  • 19 June

    Монголд анх удаа “ХЯЗГААРГҮЙ” хипхопера мюзикл тайзнаа

    Дэлхий дахины соёл урлагийн шинэ инновацын бүтээгдэхүүнийг цаг алдалгүйгээр Монголын үзэгчдийн хүртээл болгохоор шаргуу ажилладаг хэсэг бол тайз, дэлгэцийн залуу уран бүтээлчид байдаг. Үүний нэгэн жишгээр Монголд анх удаа “ХЯЗГААРГҮЙ” хипхопера мюзиклийг тайзнаа дэлгэж байна. Энэ сарын 20,21,22-ны өдрүүдэд “The corporate hotel and convention centre”- д тоглогдох уг “хипхопера” мюзикл нь дөрвөн төрлийн жанр багтааснаараа онцлог. Тодруулбал хип хоп, дуурь, драм, физикл …

  • 15 June

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадамд 280 гаруй уран бүтээлч оролцоно

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө. Энэ удаагийн наадамд БНХАУ, ОХУ, БНСУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 22 орноос биечлэн 160, цахимаар 120 буюу нийт 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлжээ. Мөн …

  • 14 June

    Монгол Улс Олон Улсын кино хороодын холбоонд элсэн орлоо

    Соёлын Яамнаас кино урлагийг хөгжүүлэх чиглэлээр Олон Улсад үйл ажиллагаа явуулахад ач холбогдол бүхий Олон Улсын кино холбоодын хороо /АFCI/-д элсэн орох тухай асуудлыг 2023 оны 06 сарын 07-ны өдрийн Засгийн газрын ээлжит хурлаар хэлэлцүүлж дэмжигдлээ. Энэхүү холбоонд элсэн орсноор хөрөнгө оруулалтын сангуудад Монголын хууль эрх зүйн орчныг танилцуулах, Олон Улсад хамтарсан төсөл, уран бүтээл хийх боломжийг эрэлхийлэх, Олон улсын …

  • 9 June

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Улаанбаатар хотноо болно

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ удаагийн наадамд БНХАУ, БНСУ, ОХУ, БНХАУ, Индонези, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг нийт 20 улсаас биечлэн 160, цахимаар 120, нийт 280 гаруй уран бүтээлч оролцохоор бүртгүүлсэн. Наадмын хүрээнд Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 16, 18-нд …

  • 2 June

    “Гэгээн муза-17”:Драмын жүжгийн төрөлд “Шөнө буусан аадар”, “Тамгагүй төр”, “Инээмтгий хүн” зэрэг 6 уран бүтээл өрсөлдөнө

    “Гэгээн муза-17” олон улсын театрын наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор Монголд зочлох жилийн хүрээнд Ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан ирэх есдүгээр сарын 7-17-нд зохион байгуулах гэж байна. Наадмын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. “Гэгээн муза” академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа “Гэгээн муза”-г 10 дахь наадмаас нь Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж эхэлсэн бөгөөд түүнээс …

May, 2023

  • 30 May

    Загвар өмсөгч С.Төгс “Шөнө дундын бүжиг”-т Цэнгэлийн дүрийг бүтээнэ

    “Орфей” театрынхан “Зуны шөнийн театр” төсөл хэрэгжүүлж, энэхүү төслийн эхний уран бүтээлээр жүжиг, кино, үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” жүжгийг ирэх зургаадугаар сарын 2-ний өдрөөс эхлэн “Улаанбаатар” зочид буудлын их танхимд толилуулах гэж байна. “Шөнө дундын бүжиг” жүжгийн ерөнхий продюсероор Т.Ариунчимэг, Ж.Билгүүн, ерөнхий найруулагчаар М.Батболд ажиллаж байна. Харин жүжгийн гол дүрд Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, …

  • 30 May

    Олон улсын моно жүжгийн наадмаас жүжигчин Р.Янжиндулам “Гран при” шагнал хүртлээ

    Бүгд Найрамдах Умард Македон улсын Битола хотод зохиогдсон “Олон улсын моно жүжгийн 24 дэх наадам”-д Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин, СТА Р.Янжиндулам оролцож “Гра при” шагналыг 2023 оны 5-р сарын 23-ны өдөр хүртлээ. Төв аймгийн “Монгол туургатан” театрын жүжигчин, СТА Р.Янжиндулам уг фестивальд зохиолч найруулагч Ц.Баясгалан, зураач, найруулагч Б.Батдэлгэр, хөгжмийн зохиолч П.Дэлгэрсайхан нарын “Би хэн бэ” жүжгээр оролцсон байна. …

  • 23 May

    “Дэлхийн циркчдийн их наадам”-д гуравдугаар байр эзэлсэн циркийн жүжигчдэд 34 сая төгрөг олгоно

    Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэг, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас дэлхийн циркчдийн их наадамд оролцсон уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ. 2023 оны 1-р сард зохиогдсон …

  • 23 May

    Э.Агиймаа: Төсөөлснөөс олон хүн намайг дэмжиж байгаад баяртай байна

    “Яг түүн шиг-2023” шоуны гурав дахь дугаарын ялагчаар дуучин Э.Агиймаа тодорлоо. Өмнөх дугааруудад хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулсаар ирсэн тэрээр үзэсгэлэнт Селин Дионыг тайзнаа “урлаж” ялагч болсон юм. “Яг түүн шиг 2023” шоуны гурав дахь дугаарын ялагч болсонд баяр хүргэе. Celine Dion-ийг Монголын тайзнаа авчрахад танд ямар давуу тал байв? Баярлалаа. Хоолойн тембер ойролцоо байсан болохоор дуулах учраа эрт олсон. Тиймээс …

  • 23 May

    “Cannes Film Festival”-д Монгол Улсаас анх удаа найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон” кино нэр дэвшлээ

    76 дахь удаагийн “Cannes Film Festival”-д Монгол Улсаас анх удаа найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон” кино нэр дэвшлээ. Найруулагч П.Золжаргалын бүтээл “Баавгай болохсон” уран сайхны кино Каннын олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд нэр дэвшсэн бөгөөд 5-р сарын 21-ний өдөр “Salle Debussy” театрт үзэгчдийн хүртээл боллоо. “Баавгай болохсон” уран сайхны киног  “Амигдала фильмс” болон “Urban Factory Production” компани …

  • 22 May

    УДБЭТ-ын дуучин Н.Чулуунхүү И.Дунаевскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс ГРАН ПРИ шагнал хүртлээ

    Нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XII дахь удаагийн уралдаан Москва хотноо зохион байгуулагдлаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор  Олон улсын хөгжмийн “Сольвейг” төв, ОХУ-ын хөгжмийн зохиолчдын эвлэл болон Москва хотын хөгжмийн зохиолчдын эвлэлээс хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж буй уралдаанд ОХУ, БНХАУ, Израиль, Бүгд Найрамдах Беларусь, Бүгд Найрамдах Казахстан, Бүгд Найрамдах Армени улсууд болон Гүрж, Иран, …