Tag Archives: энтертайнмент

December, 2018

  • 14 December

    NBA-ийн талбайд монгол хүүхдүүд үндэсний урлагаа сурталчлав

    АНУ-ын сагсан бөмбөгийн NBA лигийн тоглолтын үеэр Вашингтон ДС хотод өчигдөр /2018.12.13/ монгол хүүхдүүд үндэсний урлагаа сурталчиллаа. Монголын үндэсний өв соёлыг харуулах зорилготой “Mongolian Heritage night” тоглолтыг АНУ дахь Монголын Элчин сайдын яам зохион байгуулжээ. Тоглолтыг АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр үзсэн тухайгаа  твиттер хуудаснаа бичжээ. Монгол хүүхдүүд маань Вашингтон Визардс Бостон Селтиксийн тоглолтын өмнө үзүүлбэр үзүүллээ. Монголоо …

  • 12 December

    Торгоны зам шоуны сэтгэл татам моделиор Ж.Мөнгөнцацралт шалгарчээ

    БНХАУ-ын “Нэг бүс-Нэг зам” эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд “Далайн торгоны зам”, “Эх газрын торгоны зам”-ын дайран өнгөрөх улс хоорондын соёлын солилцоо, хувцас, загварын аж үйлдвэрийг дэмжих зорилготой “Celebration of Silk: Thai Silk Road to the World 2018” загварын долоо хоног Хятадын Ши-Ан хотод арванхоёрдугаар сарын 06-10-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон загвар өмсөгч  Ж.Мөнгөнцацралт “Сэтгэл татам …

  • 11 December

    “MNET Asian Music Awards”-ын хөтлөгчөөр С.Гантогоо, Б.Янжиндулам нар ажиллана

    “Mnet Asian Music Awards” шагнал гардуулах Азийн хамгийн том хөгжмийн наадмыг Монгол улсад “Asianbox” суваг анх удаа мэргэжлийн түвшинд шууд дамжуулахаар болжээ. “Mnet Asian Music Awards” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа нь“Mnet Music Video Daesang”нэртэйгээр 1999 онд анх зохион байгуулагдаж байв. 2009 оноос цар хүрээгээ тэлж Азийн улсуудаас уран бүтээлчид оролцдог болсноор одоогийн нэршлийг өгсөн юм. 2017 оноос Азийн гурван улсад буюу Вьетнам, …

  • 11 December

    Олон улсын шилдэг баримтат киногоор “Монгол гэр”  шалгарчээ

    Найруулагч Б.Өнөртогтохын бүтээл “Монгол гэр” баримтат кино олон улсын “Шилдэг баримтат кино”-гоор  шалгарчээ.Тус киногоор Монголчуудын аж амьдрал, нүүдэлчин соёлын тухай өгүүлсэн байна. Зураг авалтыг жилийн дөрвөн улирал дамнуулан, Хөвсгөл аймагт авчээ. Жил бүр зохион байгуулдаг олон улсын “Шилдэг баримтат кино” шалгаруулах наадам БНСУ-д болж өндөрлөсөн бөгөөд 130 гаруй орны бүтээл өрсөлджээ. Кино наадмын шүүгчдээр Азийн болон дэлхий нөлөө бүхий кино …

  • 10 December

    “Miss Universe” тэмцээний шилдэг дөрөвт Монгол үндэсний хувцас багтжээ

    67 дахь удаагийн “Miss Universe”тэмцээний финалын шалгаруулалт  арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдах гэж байна.Тус тэмцээнд анх удаа Монгол улсаа төлөөлөн мисс, загвар өмсөгч Д.Долгион оролцож байна. “Miss Universe” тэмцээний шилдэг үндэсний хувцастай миссийг өнөөдөр тодорно.  94 улсын гоо бүсгүй оролцож буй тус тэмцээний шилдэг үндэсний хувцастай дөрвөн улсын нэгээр манай улсын үндэсний хувцас багтжээ. Д.Долгионы …

  • 8 December

    “21000” реалити шоуны ялагчаар З.Баянсэлэнгэ тодорлоо

    “25 дугаар суваг” телевизийн бүтээл, үндэсний контент “21000”реалити шоу нэвтрүүлгийн ээлжит дугаарын ялагч өчигдөр /2018.12.07/ тодорлоо. Уг шоуны энэ удаагийн дугаарт Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нар оролцсон билээ. 10 хоногийн турш 21 мянган төгрөгөөр хэрхэн амьдрахыг үзүүлдэг нэвтрүүлгийн ялагчаар улс төрчдөөс анх удаа энэхүү нэвтрүүлэгт оролцож байна гэж өөрийгөө танилцуулж байсан З.Баянсэлэнгэ шалгарлаа. Тэрбээр өрсөлдөгчөөсөө бага …

  • 7 December

    Монголын миссийн бэлэг дурсгал “Алтайн Ятга” шилдгээр шалгарчээ

    “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн анх удаа оролцож буй Д.Долгионы Тайланд улсыг зорихдоо гар тээшиндээ нандигнан авч явсан нэг зүйл нь “Алтайн Ятга” бэлэг дурсгалын зүйл байсан юм. Тус тэмцээний гол хөтөлбөрүүдийн нэг болох үндэсний хэв маяг бүхий бэлэгний дуудлага худалдаа өчигдөр/2018.12.06/ зохиогдож мисс Д.Долгионы “Алтайн Ятга” бэлэг дурсгал 94 гоо бүсгүйн бэлэг дундаас шилдгээр шалгарч дуудлага худалдаанд орохоор …

  • 7 December

    Загвар өмсөгч Э. Энхболд гэргийдээ гэрлэх санал тавьжээ

      Загвар өмсөгч Э.Энхболдын гэргий, загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал жил бүр уламжлан зохион байгуулдаг шоугаа энэ сарын 1 нд “O couture Wonderland-2019” нэртэйгээр зохион байгууллаа.Тус шоуны үеэр загвар өмсөгч Э.Энхболд гэргийдээ өвдөг сөхрөн сууж, сүйн бөгж бэлэглэн, гэрлэх санал тавьжээ. “Гоёлын даашинзын хатан хаан” хэмээн өргөмжлөгдсөн загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал нь Азийн шилдэг загвар зохион бүтээгчээр 2015 онд шалгаран, өөрийн …

  • 6 December

    Хойд туйлд аялах эрхийн төлөө Монгол залуус өрсөлдөж байна

    Шведийн “Fjallraven Polar” аяллын хувцас хэрэглэлийн компаниас зохион байгуулдаг Хойд туйлд  “Fjallraven 2019” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга эхэлжээ. Энэ жил оролцох улс орнуудыг арван бүс болгон хувааснаас гурван бүсээс нь монгол эрчүүд өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Хойд Америкаас “Номадик хайкинг” клубын Д.Түвшинбаяр, Шведээс Э.Энхсаруул, Монголоос “Хамтдаа алхцгаая” клубын аялагч, уулын болон хэт холын зайн гүйгч, авирагч, алхагч З.Лхагважаргал нар багтсан …

  • 6 December

    Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчин гоо бүсгүйн нэгээр шалгарчээ

    “Дэлхийн мисс-2018” тэмцээнд Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож буй мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчин гоо бүсгүйн нэгээр шалгарчээ. БНХАУ-ын Санья хотноо болж буй “Дэлхийн мисс-2018” тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 8-ны өдөр болж титмийн эзэн тодорно. Мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарснаар финалын шалгаруулалтад бүжиглэх эрхтэй болсон юм.   Тэрбээр “Дэлхийн мисс-2018” тэмцээнд “Сайн ээж – сайхан дэлхий” уриалгыг …

  • 6 December

    Петер Шмейхель:Монголчууд та бүхэнтэй уулзахыг тэсэн ядан хүлээж байна 

    Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрээ мөнхөлсөн домогт хөлбөмбөгчин Петер Шмейхель  Монголын хөлбөмбөгийн холбооноос оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын арга хэмжээнд хүндэт зочноор уригджээ. Энэхүү арга хэмжээнд жил бүр хүндэт зочид уригдан оролцдог бөгөөд 2017 онд “Манчестер Юнайтед” клуб болон Францын шигшээ багийн довтлогч Луи Саа Монголд ирж, фэнүүдтэйгээ уулзаж байсан юм. Тэгвэл энэ жил дэлхийн шилдэг хаалгачийн шагналыг хоёр …

  • 5 December

    Тайландын торгоны шоунд дизайнер Р.Отгонлхам тай торгоор бүтээсэн монгол дээлээр оролцов

    Энэ сарын  1-ний өдөр Тайландын нийслэл Бангкок хотноо “Celebration of Silk: Thai Silk Road to the World 2018” загварын шоуны нээлт “Сентара Гранд” зочид буудалд зохион байгуулагдлаа. Тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилготой энэхүү арга хэмжээг Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Тайландын жуулчдын туслах сангаас Бангкокт суугаа элчин сайд нарын гэргий нарын холбоотой хамтран 2009 оноос хойш зохион байгуулж …

  • 4 December

    Н.Онондарь: ДАШТ-ий алтан медалийг энгэртээ зүүх бүрэн эрхтэй гэдгээ мэдсэн

    БНХАУ-ын Шэньжэнь хотод Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-ны өдөр зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд манай улсаас “Star Dance”, “Moon Dance” бүжгийн хамтлаг оролцсон байна.Харин тус тэмцээний ялагчаар ХБНГУ-ын “Grun Gold” хамтлаг тодорсон бөгөөд хамтлагийн бүрэлдэхүүнд монгол охин Н.Онондарь бүжиглэж, алтан медаль хүртжээ. Ийнхүү Монголын бүжгийн спортын түүхэнд анх удаа дэлхийн аварга төрлөө. Н.Онондарь цахим хуудсандаа “ДАШТ-ий алтан медалийг …

  • 4 December

    Хүүхдүүдэд зориулсан “Кибер сүлжээ” кино бүх телевизээр үзэгчдийн хүртээл болно 

    Засгийн газрын 2007 оны 280 тоот тогтоол “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам” – ын дагуу 2017 онд зохион байгуулагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээлийн XI дэх уралдаан”-ы Уран сайхны кино төрөлд шилдгээр шалгарсан “Кибер сүлжээ” зохиол кино бүтээл болж, үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо. Соёл урлагийн газраас уг зохиолыг кино бүтээл болгох төслийн багийг шалгаруулах уралдааныг олон нийтэд …

  • 4 December

    “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ болно

    Улсын Драмын Эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ жил драмын театрын гавьяат жүжигчин Л.Лувсан110 жил, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн 100 жил, Төрийн шагналт, Ардын …