Саудын Араб улсын хаан Абдулах-ын нэрэмжит /World Folk Vision / олон улсын ардын урлагийн наадам энэ сарын 9-19-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монголын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, МУГЖ С.Цогтсайхан “Этно хит” төрөлд амжилттай оролцож Гран-При хүртлээ. Түүнчлэн Монгол костюмсын хамт олны урласан үндэсний хувцас “Этно файшн” номинациар Гран при шагнал хүртжээ. Мөн бөхийн барилдааны …
Tag Archives: энтертайнмент
March, 2019
-
19 March
“Аримун” продакшны “Халуун зүрх” кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д. Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ. “Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ Үргэлжлэл болсон үр үлдэнэ” хэмээх “Халуун зүрх” уран сайхны киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичиж, найруулагчаар нь Д.Ганцэцэг ажиллажээ. Хоёр уран бүтээлч шинэ бүтээлийнхээ зураг авалтыг 2018 оны наймдугаар …
-
19 March
Монголын уран нугараачдын тоглосон “Дамбо” энэ сарын 29-нд нээлтээ хийнэ
Циркт өссөн нисдэг бяцхан зааны тугал “Дамбо”-гийн тухай өгүүлдэг хүүхэлдэй киног бүрэн хэмжээний уран сайхны кино болгон “Walt Disney” кино компани бүтээжээ. Кино АНУ болон Их Британийн кино театруудад энэ сарын 29-нд нээлтээ хийнэ. Уг киноны найруулагчаар Холливудын алдарт найруулагч Тим Бюртон ажиллажээ. Харин киноны гол дүрд Колин Фаррел, Мишель Кэйтон, Дэнни ДеВито , Ева Грийн нар тоглосон юм. Харин …
-
14 March
Дэлгэцийн бүтээлд хагас нүцгэлсэн залуугаар О.Мөнхдалай нэрлэгдлээ
Загварын тайзнаас шуудхан л урлагийн тайз руу гарсан О.Мөнхдалай өдгөө “Хувьсал” продакшнд харьяалагддаг. Гавьяат жүжигчин У.Уранчимэгт ихэд тоогдож, тусгай багшаар хичээл заалгаж, дэлгэцийн урлагт хүч үзэхээр болсон гэдэг. “Азийн топ модель” өргөмжлөлтэй түүний царайлаг, нуруулаг басхүү булчинлаг биетэйг нь гайхаж биширсэн охид хүүхнүүдийн цуваа зөвхөн “Хувьсал”-аар зогсохгүй. Олны хараанд байдаг тэр энэ удаа дэлгэцийн бүтээлд хамгийн их нүцгэлсэн залуу гэдгээрээ …
-
14 March
Топ моделиуд “Дэлхийн загварын долоо хоног”-т оролцоно
“Дэлхийн загварын долоо хоног” энэ сарын 27-нд Сингапурт улсад зохиогдох гэж байна. Загварын долоо хоногт манай улсын гурван Топ моделиуд оролцох эрхтэй болжээ. Тухайлбал олон улсын тайзан дээр монгол үндэсний хувцсаа сурталчлах топ моделиор Г.Уранцэцэг, Х.Бадамгэрэл, О.Пүрэвдулам нар сонгогдсон байна. “Дэлхийн загварын долоо хоног” нь гурван жилд нэг удаа болдог бөгөөд 2017 оны есдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон “New York Couture Fashion Week” загварын долоо …
-
13 March
“Тэнгэрээс буусан од” бүх цаг үеийн рекордыг эвдлээ
“Хувьсал” продакшны 20 жилийн ойн special бүтээл “Тэнгэрээс буусан од” кино үзэгчдийн тоогоор хол тасархай тэргүүлж эхэлжээ. Энэ нь монгол киноны түүхэнд гарч байгаагүй үнэмлэхүй амжилт гэж кино шүүмжлэгчид, ажиглагчид дүгнэж байгаа аж. Бүх цагийнх нь үзвэр 80 хувиас давсан үзэлттэй, тасалбар эрэлт өндөр байгаа төдийгүй киноны баг хамт олон үзэгчдийн талархлын мессежэнд дарагдаж байна. Тус кино гуравдугаар сарын 1-нд нээлтээ …
-
12 March
“Камертон” хамтлаг тоглолтынхоо орлогыг Л.Тайванбатад хандивлажээ
24 жилийн турш өөрсдийн гайхамшигт хит дуунуудаараа фэнүүдээ байлдан дагуулж ирсэн “КАМЕРТОН” хамтлаг бүсгүйчүүддээ зориулсан “Хайр” тоглолтынхоо орлогыг дуучин, продюсер Л.Тайванбатын эмчилгээний зардалд хандивлажээ. “КАМЕРТОН” хамтлагийн анхны продюсер Л.Тайванбат нь “Титэм” хамтлагийн гоцлол дуучин бөгөөд “Камертон”-ы дуучин Л.Ган-Эрдэнийн төрсөн ах юм. Камертон” хамтлагийнхан 2019 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн “Хайр” хэмээх тоглолтоороо 24 жилийн турш үзэгч, сонсогчдодоо зориулан гаргасан шилдэг …
-
11 March
“Халуун зүрх” киноны дууг Ц.Энгүүн дуулжээ
“The Voice Mongolia” шоуны анхны ялагчаар дуучин Ука шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн тодорсон билээ. Тэрбээр Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн ангид суралцдаг, бөгөөд урлагийн гараагаа “The Voice Mongolia” шоунаас амжилттай эхлүүлж буй авьяаслаг дуучин юм. Тэрбээр “Аримун” продакшны анхны дэлгэцийн уран бүтээл болох “Халуун зүрх” уран сайхны киноны дууг дуулжээ. Дууны үгийг “Халуун зүрх” уран сайхны киноны найруулагчаар ажилласан Д.Ганцэцэг бичиж …
-
5 March
Ж.Ариунжаргал “Белый месяц” уралдаанд гуравдугаар байр эзэлжээ
“The Voice of Mongolia” шоуны шилдэг дөрвөн оролцогчийн нэг Ж.Ариунжаргал ОХУ-ын Улан-Удэ хотноо зохион байгуулсан эстрадын дуучдын “Белый месяц” уралдаанд гуравдугаар байр эзэлжээ. Тэрбээр Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын охин билээ. “Белый месяц” Олон улсын дуулаачдын уралдааны шүүгчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион, Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар нар ажилласан байна.
-
4 March
Стив Морел: Монгол соёлтой танилцах тусам морин хуур гэх хөгжимд улам ихээр татагдах болсон
“Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны нээлт /2019.03.01/ ”Prime Cineplex” кино театрт болж өндөрлөлөө. Киноны нээлтийн үеэр гол дүрийн жүжигчин Франц улсын иргэн Стив Морелтой ярилцлаа. -Танд “Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд тоглох саналын хэн тавьсан бэ? -Кинонд тоглох саналыг анх “Хувьсал” продакшны захирал МУГЖ У.Уранчимэг эгч, болон киноны зохиолыг бичсэн Г.Бямбасүрэн нар хоёр …
-
4 March
Жүжигчин Ө.Энхболд Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ
Улиастайн 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “2000” уран сайхны киноны нээлт /2019.03.01/ “I MAX” кино театр нээлтээ хийлээ. Энэ үеэр тус киноны Чүлтэмийн дүрд тоглосон жүжигчин Ө.Энхболд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ө.Энхболд“Урлагт анх Д. Энхтөмөр найз минь хөтлөн оруулсан,найздаа маш их баярлаж явдгаа илэрхийлье. Мөн 2002 онд найруулагч П.Дэлгэрбаяр …
-
2 March
Жүжигчин О. Дөлгөөн, О.Мөнхдалай нар СТА цол хүртлээ
“Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” киноны нээлт өчигдөр /2019.03.01/”Prime Cineplex” кино театрт боллоо. Киноны багийнхан, урлаг, соёлын зочид оролцсон “Тэнгэрээс буусан од” киноны нээлтийн үеэр давхар баяр тохиосон нь тус киноны гол дүрд тоглосон жүжигчин О.Дөлгөөн, О.Мөнхдалай нар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаав. Жүжигчин О.Дөлгөөн Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод урлагийн чиглэлээр …
February, 2019
-
28 February
“Alita: Battle angel” кинонд Монголын уран нугараач бүсгүй тогложээ
Алдарт найруулагч, кино зохиолч Жэймс Камероны зохиол “Alita: Battle angel” адал явдалт, уран зөгнөлт кино Монголд төдийгүй дэлхий нийтэд нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Тус киноны найруулагчаар Роберт Родригоз ажилласан ба гол дүрд жүжигчин Роза Салазар тогложээ. Сонирхуулахад, тус кинонд АНУ-д амьдардаг монгол бүсгүй гол дүрийнх нь орлон тоглогчоор ажилласан байна. Түүнийг О.Уугантуяа гэдэг. Тэрбээр гэр бүлийн хамт АНУ-ын Флорида …
-
27 February
“Фантастик” продакшн Вьетнам улсын “NV film”-тэй хамтран кино бүтээжээ
“Фантастик” продакшны уран бүтээлчид Вьетнам улсын “NV film”-тэй хамтран “Хувь заяаны дуудлага” нэртэй кино бүтээжээ. Бүгд найрамдах Вьетнам улсын Хо Ши Мин хотод энэ сарын 25-ны өдөр киноныхоо нээлтээ хийжээ. Уг кинонд Вьетнам жүжигчид тоглосон бол ерөнхий найруулагчаар Б.Тамир, продюсерээр К.Төрболд, Т.Баярхүү, С.Өнөболд нар ажиллажээ. Ирэх гуравдугаар сарын 1-нээс Вьетнамын бүх кинотеатрт нээлтээ хийх инээдмийн, хайрын сэдэвтэй уг киног бүтээхэд БНСВУ-ын “NV …
-
26 February
Жүжигчин Ц.Цэрэнболд эхнэртэйгээ хамт кинонд тогложээ
Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболд 3-р сарын 1-ны өдөр буюу Эх орончдын өдрөөр нээлтээ хийх “2000” түүхэн уран сайхны кинонд гэргий Д.Бямбажавын хамт тогложээ. Жүжигчин Ц.Цэрэнболд түүхэн киноны гол дүр Энхтайван гэгч залуугийн дүр тоглосон бол түүний гэргий Борын ээжийн дүрд тоглосон аж. Улиастай хотод цэрэгт дайчлагдсан нэрээр дарлагдаж байсан 2000 цэргийн бослогын бодит …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл