Tag Archives: энтертайнмент

May, 2018

  • 23 May

    Хятадын Жиансу мужид “Тэнгэрийн нүд” байгууламж сүндэрлэнэ

    Хятадын Жиансу мужийн Шюи хотод “Тэнгэрийн нүд” нэртэй байгууламж барьж, дэлхийн хамгийн шилдэг астрономид суурилсан аялал жуулчлалын төв болгохоор зорьж буй талаар мэдэгдлээ. Жиансу мужийн удирдлагууд Олон улсын одон орон судлалын нийгэмлэгтэй/IPS/ хамтран ажиллахаар болжээ. “Шюи хот, IPS-ийн оддын хотхон” хэмээн нэрлэх энэхүү газар нь 70 метрийн өндөртэй, бөгж хэлбэрийн “Тэнгэрийн нүд” байгууламжтай болох юм. Бүтээн байгуулалтын ажил энэ оны …

  • 22 May

    Канны кино наадамд миссүүд Монгол дээлээрээ гангарчээ

    Энэ сарын 8-наас 19-ний өдрүүдэд Франц улсад Канны кино наадамд болж өндөрлөлөө. Тус наадмын үеэр зохион байгуулагдсан загварын долоо хоногт манай улсаас таван загвар өмсөгч оролцогч Монгол дээлээр гангарчээ. Тухайлбал загвар өмсөгч Б.Буджаргал,Х.Бадамгэрэл,Д.Долгион, 2014 оны дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон мисс, загвар өмсөгч Т.Батцэцэг, О.Пүрэвдулам нар оролцжээ. Энэ талаар Топ модель Х.Бадамгэрэл цахим хуудаснаа”Төрөлх эх орноороо, сайхан …

  • 22 May

    Алдарт Dschinghis Khan хамтлаг “Мянганы суут хүн- Их эзэн Чингис хаан” төсөлтэй хамтарна

    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь аялал жуулчлалыг дэмжих лобби бүлгийн дарга Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын алдарт Dschinghis Khan хамтлагт “Мянганы суут хүн Их Эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын төслийг танилцуулж, хамтран ажиллах санал тавилаа. Дэлхий дахиныг байлдан дагуулсан Чингис хаан дуу бичигдсэн түүхт 40 жил ирэх 2019 онд тохиох бөгөөд энэ үеэр Чингис хааны төрсөн нутагт төрөх эмнэлэг, …

  • 21 May

    “The Voice of Mongolia” шоуны финальд өрсөлдөх дөрвөн оролцогч

    Дэлхийд алдартай “The Voice of Mongolia” шоуг “Монгол HD” телевизийн уран бүтээлчид албан ёсны онцгой эрхтэйгээр анхлан хүргэж байгаа билээ. Шоуны анхны дугаар 2018 оны нэгдүгээр сарын 21-ны өдөр эфирт цацагдаж байсан юм. Тэгвэл өчигдөр шилдэг найман оролцогчийн тоглолт болж, финальд өрсөлдөх дөрвөн оролцогч тодорсон. Энэ удаа шүүгч тус бүрээс шалгаран үлдсэн хоёр оролцогчийн нэг нь үзэгчийн саналаар сүүлийн шатанд …

  • 21 May

    “Яг түүн шиг-3” шоуны гурав дахь дугаарын ялагчаар О.Тэмүүжин тодорлоо

    “Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны гурав  дахь дугаар өчигдөр /2018.05.20/ үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны гурав  дахь дугаарын ялагчаар  “Эмоци” продакшины жүжигчин О. Тэмүүжин буюу Тэмка  39 оноотойгоор  тодорлоо.  Тэрээр өчигдрийн  дугаарт Италийн алдарт дуучин Андрей Бочеллигийн дуу “Time to say goodbye” дууг алдарт хамтрагч Сара Брайтментэй нь хамт дуурайж  шүүгчдээс өндөр үнэлгээ авсан юм.  

  • 19 May

    Жэки Чаны тухай таны мэдэхгүй сонирхолтой баримт

    Жинхэнэ нэр Чан Кон Сан Жэки Чаны жинхэнэ нэрийг Чан Кон Сан гэдэг. Түүнийг Австралид барилга дээр ажиллаж байхад хамтран ажиллагсад нь хятад нэрээр нь дуудаж чаддаггүй байсан тул Жэки гэдэг нэр өгсөн байна. Харин багад нь түүний аав ээж нь Пао Пао гэж дууддаг байжээ. Энэ нь их бууны сум гэсэн утгатай үг бөгөөд энд тэндгүй гүйж байдаг хурдан шаламгай …

  • 19 May

    “Positive Mongolians” төслийн хосууд хуримаа хийнэ

    “Positive Mongolians”-Позитив Монголианс онлайн төслийг санаачлагч Д. Түвшинбаяр, Э. Дөлгөөн нар  Монголдоо ирж хуримаа хийхээр болжээ. Тэд Швед улсад  амьдардаг юм. Хосууд өөрсдийн санаачилсан Позитив Монголианс онлайн төслийнхээ хүрээнд Дэлхийгээр тархсан Монголчууд, Tuvshuu Dulguun vlog, Онлайн Зөвлөмж, Хосын жор зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг билээ. Д. Түвшинбаяр, Э. Дөлгөөн нар өнгөрсөн дөрөвдүгээр сард бэлтгэн хүргэсэн Хосын жор нэвтрүүлгийнхээ үеэр долдугаар  сард …

  • 18 May

    М.Золжаргал: 70,80-аад оны дуунууд шиг дурсамж үлдээх, зүрх сэтгэлд мөнхрөх бүтээл хийхийн төлөө зорьж байна

    Дуучин М.Золжаргалтай ярилцлаа. -Таныг “Наран мандах нутаг”киноны дууг дуулснаар тань мэдэх юм? -“Наран мандах нутаг” кино нь 40 ангитай, хоёр дуутай их сайхан бүтээл л дээ. Би “Сэтгэлийн эгшиг” дууг нь дуулсан юм. -Наран мандах зүгийн нутгийн хүн болохоор л тэр киноны дууг дуулжээ гэж таамаглаж байна шүү? -Би Дорнодод төрж өссөн. Миний аав, ээж Сүхбаатарын Дарьганга, Баяндэлгэрийн хүмүүс байдаг юм. …

  • 17 May

     Хүүхдийн баяраар “Царцаа намжил” жүжиг тоглогдоно

    Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн “Царцаа намжил” хүүхдийн жүжиг зургадугаар сарын 1-ны 14:00, 16:00 цагуудад Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тоглогдох гэж байна. “Царцаа намжил” хүүхдийн жүжиг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хүүхдэд зориулсан уран бүтээлийн төслийн уралдаанд шалгарсан бүтээл юм. Бурхны оронд гурван жил шавилан суусан Намжил хүү эрдэм сураагүй тул номын …

  • 16 May

    “Яллагч” уран сайхны киног  үзэх зургаан шалтгаан

    Шалтгаан 1: Аав, ээжтэйгээ, элэг бүтэн, халуун дулаан уур амьсгалд өссөн хүүхэд хүмүүжилтэй, төлөвшилтэй, ухаалаг сайн хүн болдог. Солонгост сард л 1000 гаруй монголчууд “харладаг” буюу визний хугацаа нь дууссан ч хууль бусаар ажиллаж үлддэг. Ингээд бодохоор сар бүр 1000 хүүхэд эцгээ эсвэл эхээ хүлээж, элэг нь эмтэрч, бэтгэрч хүлээдэг. Утаан дундах амьдралаас гурван өрөө байрны төлөө зүтгэсэн Галт 10 жилийн …

  • 14 May

    “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдоно

    Монголын театрын нэрт төлөөлөгч зохиолч, найруулагч, нийгэм соёлын нэрт зүтгэлтэн Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулсан“Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа 6 сарын 2,3-ны өдрүүдэд  18:00 цагт  тоглогдох гэж байна. “Би эндээс явахүй” жүжгээр гэр бүлийн үнэ цэнэ, хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, бие биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс, ёс зүй зэрэг хүний нийгмийн …

  • 14 May

    Жүжигчин Н.Баярмаа, Б.Шинэбаяр, Б.Золжаргал, Г.Номуун нар “Гэгээн Муза” хүртлээ

    “Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Улсын Драмын Эрдмийн Театрт болж шилдгүүддээ шалгаруулаа. 14 дэх удаагийн олон улсын театрын наадамд 26 бүтээлд ойролцоогоор 500 гаруй уран бүтээлчид оролцож “Хүүхэд оролцооны бүтээл” “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөлд нэр дэвшсэн юм. “Гэгээн Муза”- наадмаас шагнал хүртсэн …

  • 14 May

    Г.Нарансолонго: Миний хань яг түүн шиг байж чадсан

    “Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны хоёр дахь дугаар өчигдөр /2018.05.13/ үзэгчдийн хүртээл боллоо. Өчигдрийн дугаарт “Эмоци продакшн”-ийн жүжигчин  О.Тэмүүжин буюу Тэмка дуучин Укагийн дүрд хувирч түүний  ‘Don’t stop’ дууг сонгон дуулж  тайзыг доргиосон билээ. Үзэгчдээс өндөр үнэлгээ авсан боловч  шүүгчид  “жүжигчин юм чинь” гэх үгийг хэлснээр түүнийг ялагчаар  тодруулаагүй юм. Жүжигчин Н.Онон  шүүгчдийн хэлсэн  үгний хариуд …

  • 14 May

    “Яг түүн шиг-3” шоуны хоёр дахь дугаарын ялагчаар Ц.Тэмүүлэн тодорлоо

    “Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны хоёр дахь дугаар өчигдөр /2018.05.13/ үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны хоёр дахь дугаарын ялагчаар “A Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн 37 оноотойгоор  тодорлоо. Тэрээр эхний  дугаартаа дуучин Леди Гага-гийн дүрд хувирсан бол хоёр дахь дугаартаа  “Битлз” хамтлагийн дуучин Жон Леннонийн дүрд тун чадварлаг хувирч,  “Imagine”дууг яг түүн шиг …

  • 11 May

    “Voice Mongolia”шоу нэвтрүүлгийн youtube сувгийн хандалт 70 саяд хүрлээ

    Дөрвөн  сарын турш үзэгчдийг дуу хөгжмийн ертөнцөөр аялуулж монголын урлагийн салбарт шинээр мэндлэх шилдэг дуу хоолойны эзнийг хайж буй “Voice Mongolia” шоу нэвтрүүлгийн youtube сувгийн хандалт хэдийнээ 70 сая хол давжээ. Шоуны шууд дамжуулагдах тоглолт 4-р сарын 28-аас эхэлсэн бол өнгөрсөн долоо хоногт шигшээ 32 оролцогчийн шууд тоглолтууд дууссан билээ. Харин энэ амралтын өдрүүдээр дөрвөн шүүгчийн шигшээ оролцогчид зөвхөн монгол …