АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны нэгдүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөсөн билээ. Ерөнхийлөгч Дональд Трампын нэг жилийн ойн арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдана. Тэрбээр нэг жилийн ойн баяраа тохиолдуулан цахим хуудсаараа дамжуулан хонжворт сугалаа зарлаж буйгаа мэдэгджээ. Сугалаагаар хоёр азтаныг тодруулахаар болжээ. Азтанаар тодрох хоёр эрхэм ерөнхийлөгч Дональд Трамптай хамт оройн зоог барина. АНУ-ын …
Tag Archives: энтертайнмент
January, 2018
-
12 January
Холливудад жүжигчнээр суралцаж буй Монгол бүсгүй
Дэлхийн томоохон театрын тайзнаа манай улсын чадварлаг залуучууд ажиллаж амьдарч байна. Тэдний нэг бол уран нугараач СТА Ш. Азжаргал бүсгүйг танилцуулья. Тэрбээр зургаан настайгаасаа эхэлж Улсын Циркийн “Уран нугаралтын дугуйлан”-д элсэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Мажигсүрэн агсны шавиар суралцаж, төгсжээ. Ш. Азжаргал 2009 оноос эхлэн дэлхийн өнцөг булан бүрт Монголын уран нугаралтын гайхамшгийг сурталчлан танилцуулж эхэлсэн байна. Уран нугараач бүсгүй одоогоор …
-
11 January
Л.Энх-Амгалан: Б.Галсансүх ирээд “Т.Ариунааг Монголын Мадонна болгоё” гэсэн
МУГЖ, НҮБ-ийн элч дуучин Т.Ариунаагийн “… Утасны чинь дугаар Урууланд минь байдаг …” хэмээх шүлэгтэй дууг та бүхэн санаж буй биз ээ. Одоогоос 21 жилийн өмнө үзэгч, сонсогчдыг байлдан дагуулж байсан “Утасны дугаар” дууг дуучин Т.Ариунаа саяхан дахин шинэчилж фенүүддээ хүргээд байгаа. Энэхүү дуу нь 1996 онд залуусыг байлдан дагуулж олны таашаалыг хүртэж байлаа. Харин энэ дуу хэрхэн бүтсэн талаарх …
-
10 January
Н.Байгалмаагийн аялал үргэлжилсээр
Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган км газрыг тэмээгээр туулах Н.Байгалмаа хэмээх бүсгүйн аялал Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Тэрбээр аялалд гарснаасаа хойш 630 км замыг туулжээ. Н.Байгалмаа маршрутын хувьд хятадын хилээр гараад цаашаа Англи хүртлээ Казахстан, Узбекистан, Туркменистан, Иран, Турк зэрэг 15 орныг дайран өнгөрөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Аялагч Н.Байгалмаа эмэгтэйн хамт Монгол бадарчин Амай буюу Жамбалсүрэнгийн Золбаяр аялах хүсэлтэй байгаа …
-
10 January
Энэтхэгийн үндэсний саарийгийн талаарх сонирхолтой баримтууд
Энэтхэг эмэгтэйчүүдийн үндэсний хувцас болох саарий нь “хувцасны судал” буюу “Сати” гэсэн утгатай санскрит үгнээс гаралтай үг. Зэрэг зиндаа болон газар нутгаасаа хамаараад саарий өөр өөр хэв загвартай байдаг байна. Уг хувцасны баялаг өнгө, загвар болон материалын сонголт Энэтхэгт бий бөгөөд эмэгтэйчүүд нь өнөөдрийг хүртэл өдөр тутмын амьдралдаа өмссөөр байгаа. Саарийг анх яг хэзээ урлаж эхэлсэн нь тодорхой бус байдаг. …
-
9 January
Николь Кидман: Найзыгаа уучлах дайснаа уучлахаас ч хэцүү
Николь Мэри Кидман 1967 оны зургаадугаар сарын 20-нд төрсөн, Австрали-Америкийн жүжигчин, дуучин болон кино продюсер юм. Тэрээр Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич) болон Жанелль Энн Макнэйл (асрагч) нарын гэр бүлд төрсөн. Кидман 1983 оноос кино урлагт хөл тавьсан юм. Австралийн телевизийн хэд хэдэн алдартай олон ангит кино болон уран сайхны кинонуудад тоглож улмаар 1990 оны эхэн үеэс …
-
9 January
“Авьяаслаг Монголчууд III” шоуны бүртгэл эхэллээ
Бүх насны телевиз үзэгчдийг дэлгэцийн өмнө цуглуулж чадсан “Авьяаслаг Монголчууд ” шоуны гуравдугаар бүртгэл өнөөдрөөс эхэллээ. “Авьяаслаг Монголчууд ” шоуны нэвтрүүлгийн анхны ялагчаар “Эгшиглэнт чимээ” хамтлаг тодорсон бол хоёр дахь улирлын ялагчаар өвөрмөц хоолой, даруухан төрхөөрөө олон танигдсан О.Энх-Эрдэнэ тодорсон юм. Харин гуравдугаар улирлын оролцогчид өмнөх хоёр улиралд оролцсон оролцогч нар шиг үзэгчдийн байлдан дагуулсан сонирхолтой үзүүлбэр үзүүлэх эсэх нь …
-
9 January
2018 онд дэлхий нийтэд хүлээлт үүсгээд буй 15 үйл явдал
Ирээдүйд биднийг юу хүлээж байна вэ? Үүнийг хүн бүр мэдэхийг хүсч байгаа. Маргаашийн өдрийн тухай мөрөөдөж, бас болох үйл явдлыг төсөөлөх нь хүний араншин байдаг гэлтэй. Манай эрчимтэй хөгжлийн зуун дэлхийд асар их өөрчлөлт авчрах нь мэдээж…Харин энэ 2018 оны хувьд дэлхий нийтэд хүлээлт үүсгээд амжсан 15 үйл явдал юу юу болохыг сонирхъё. Английн хунтайж Харри, Меган Маркл нарын хурим …
-
8 January
Солонгосын алдарт жүжигчин Чой Жи Вугийн талаарх таны мэдэхгүй баримтууд
“Анхны хайр”, “Өвлийн хайрын дуу”, “Диваажингийн шат” зэрэг драмаар нь та бидний сайн мэдэх Солонгосын алдарт жүжигчин, загвар өмсөгч Чой Жи Ву Өмнөд Солонгосын Пажу хотод 1975 оны зургадугаар сарын 11-нд мэндэлжээ. Тэрээр анх 1994 онд МВС телевиз жүжигчин шалгаруулалтад оролцож, жүжигчний гараагаа эхэлсэн. 1996 онд “Анхны хайр” олон ангит кинонд тоглосон нь түүний алдар хүндийн эхлэл байсан гэж болно. …
-
8 January
“Ларьдма II” киноны дууг МУГЖ Б. Сарантуяа амилуулна
Гэр бүлийн хүчирхийллийн хар бараан сүүдрийг харуулсан “Ларьдма” кино нээлтээ хийсэн цагаас үзэгчдийг нэлээдгүй шуугиулж байсан цаг үе саяхан. Одоогоос гурван жилийн өмнө уг бүтээлийг найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар ажиллаж “Navchaa film” студи бүтээж байсан. Тэгвэл тус киноны уран бүтээлчид киноны хоёрдугаар ангийг тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэнэ. Харин “Ларьдма II”киноны дууг МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа дуулахаар болсон талаар …
-
6 January
“The Voice of Mongolia”шоу нэвтрүүлгийг хэн хөтлөх вэ?
“Монгол HD” телевизийн уран бүтээлчид дэлхийн шилдэг нэвтрүүлгийн нэг “The Voice” шоуг албан ёсны эрхтэйгээр эх орондоо анх удаа зохион байгуулахаар болсон. Тэгвэл “The Voice of Mongolia” шоуны эхний дугаар энэ сарын 21-нд үзэгчдийн хүртээл болох гэнэ. The VOICE оf Mongolia шоу нэвтрүүлгийн шүүгчээр On&Off продакшний захирал Сэдбазарын Ононбат, Хурд хамтлагийн гоцлол гитарчин, хөгжмийн зохиолч Дамбын Отгонбаяр, Камертон хамтлагийн ахлагч, …
-
6 January
У. Уранчимэг:Өчүүхэн хөдөлмөрийг минь үнэлсэнд баярлалаа
Шилдэг уран бүтээлчид олгох “Мөнгөн мод” цом гардуулах ёслолын ажиллагаа 2017 оны 12 сарын 30-ны өдөр зохион байгуулсан юм. Уг наадмын ёслолын ажиллагаанд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Монгол Улсын Ерөнхий сайдын Соёлын зөвлөх Х.Дамдинсүрэн нар оролцсон бөгөөд шалгаруулалтыг тайз, дэлгэцийн шилдэг найруулагч, тайз дэлгэцийн шилдэг зураач, тайз дэлгэцийн шилдэг жүжигчин, шилдэг дуучин, …
-
6 January
Австралид мэндэлсэн монгол хүүд сая төгрөгийн бонд олгоно
Шинэ оны эхний өдөр Австралийн Сиднейн хотын “Westmead” эмнэлэгт 2018 оны нэгдүгээр сарын 1-ний 01.20 минутад Э.Сайнзаяа нэртэй Монгол эмэгтэй амаржиж, хүүтэй болсон билээ. Тэгвэл, “Алтан бумба” санхүүгийн нэгдлээс хүүд нэг сая төгрөгийн хүүхдийн бонд олгох болсноо мэдэгдэв. Дашрамд дурьдахад, шинэ оны хамгийн анхны хүүд аав Сүбээдэй нь Энхмөнх гэдэг нэр хайрлаад байгаа гэнэ.
-
6 January
Зургаан найруулагчийн “БУМЕРАНГ” кино энэ сарын 26-наас дэлгэцнээ гарна
“Карма” буюу үйлийн үр сэдвийн дор зургаан шилдэг найруулагч нэгдэн уран бүтээл туурвижээ. ҮЙЛИЙН ҮР сэдвээр зургаан найруулагч тус бүр богино хэмжээний зургаан кино хийж, “Бумеранг” нэртэй нэгэн цогц бүтээл дор нэгджээ. “Бумеранг” антологи кино нь энэ сарын 26-ны өдрөөс кино театруудын дэлгэцнээ гарч эхлэх бөгөөд үзэгч та нэг дор зургаан өөр мэдрэмжийг энэхүү бүтээлээс харах боломжтой. ЗУРГААН НАЙРУУЛАГЧИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ: -ЭЦЭГ /Ч.Батбаяр-био/ …
-
6 January
“Coca cola” брэндийн нүүр царайгаар монгол охин шалгарчээ
“Coca cola” брэндийн Хятад дахь салбарын нүүр царайгаар монгол бүсгүй тодорчээ. Түүнийг Э.Дөлгөөн гэдэг бөгөөд Хятадын Цунчины урлагийн их сургуульд кино найруулагчийн мэргэжлээр сурдаг аж. Түүнчлэн Цунчины урлагийн их сургууль гадаад оюутнуудынхаа дунд сонгон шалгаруулалт явуулан нэг гадаад оюутныг сонгон баримтат кино хийхээр болсонд Э.Дөлгөөн шалгарсан байна. Авьяаслаг охин маань энэ жил их сургуулиа төгсөх бөгөөд цаашид магистраар суралцах юм …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл