Tag Archives: эрүүл мэндийн зөвлөгөө

June, 2015

  • 30 June

    Хүүхэддээ гар утас өгч тоглуулах нь асар хортой

    Гар утас, таблет, компьютер зэргээр өдөрт 4 болон түүнээс дээш цаг тоглодог 3-5 насны хүүхдүүдийн хувьд маш хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, мөн өсөлт хөгжил нь удаашрах эрсдэлтэй байдаг байна. Тиймээс эмч, мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд хүүхдээ 12 нас хүрэхээс өмнө гар утас болон бусад төстэй төхөөрөмжүүдээс хол байлгахыг уриалж байна. Эдгээр 10 шалтгааныг заавал мэдэж авах хэрэгтэй. 1.Гар утасны нөлөө …

  • 26 June

    Халуун сүү, зүсэм талх батга эмчилдэг

    Дааврын өөрчлөлтөөс болж хүний арьс тослогдох нь элбэг тохиолддог. Тослогийн хэмжээ ихэссэнээс арьсан дээр батга, хатиг гардаг. Хүмүүс гэрийн нөхцөлд буруу харсан толгойтой батга, идээт хатигыг хагалж, эмчлэхийг оролдох нь бий.Хэрэв толгойг нь сайн гаргаж чадахгүй бол бохирдож, идээт үрэвсэл үүсдэг. Толгой нь цаашилсан батганд халуун сүү, зүсэм талх нь ариутгалын тосон түрхэлгээс хурдан үйлчил-гээ үзүүлдэг байна. Үрэвсэлт батга, хатигыг …

  • 25 June

    Улиасны хөвөн харшил үүсгэгчийг өөртөө наалдуулж авдаг

    Зуны дэлгэр өдрүүд ч эхэллээ, зэрэгцээд улиасны хөвөн ч гарлаа. Зун цас орж байгаа юм шиг хаа сайгүй хөглөрч, халуунд наршиж ядаж байхад хамар ам луу орж, хоолой ам загатнуулахаас эхлээд зарим нэг нь харшил хөдөлгөлөө хэмээн масктай нөхөрлөх болсон. Тэгвэл бидний хэлж заншсанаар модны хөвөн буюу улиасны унгирал нь эм улиасны үр бөгөөд мод үржлэг явуулж байна гэсэн үг. …

  • 25 June

    Элсэн чихрээс татгалзах 7 шалтгаан

    Элсэн чихрийн хэрэглээ сүүлийн жилүүдэд эрс өссөн билээ. Жишээ дурдахад, 20-р зуунд Америкчуудын 1 хүний дундаж сахарны хэрэглээ нь жилд  2,3 кг байсан бол сүүлийн 100 жилд 68кг болтлоо өсчээ. Аймшигтай байгаа биз. Зүрхний өвчин, таргалалт, чихрийн шижин, даралт ихсэх зэрэг өвчлөлийг үүсгэдэг элсэн чихрээс татгалзах дараах 7 шалтгааныг хүргэж байна. Донтуулах шинж чанартай: Элсэн чихэр нь таны биед мансууруулах, …

  • 23 June

    Тамхинаас гарах яагаад хэцүү байдаг вэ?

    Судалгаагаар тамхинд донтсон хүмүүс тамхинаас гарах анхны оролдлого хийхэд эхний ээлжинд тэдний мэдэрдэг таашаал буурна, амьдралаас авдаг зарим баяр баяслыг огт мэдрэхгүй байх шинж тэмдэг илэрдэг. Учир нь тэдний бие гэнэтийн никотины дутагдалд орсонтой холбоотой тамхинаас ялгардаг химийн бодисноос авдаг мэдрэмжийг авч чадахаа больдог. Мэдээж никотин нь таны тархинд таашаал мэдэрч байгаа мэдрэмжийг бий болгодог. Энэ мэдрэмж нь зарим нэг …

  • 23 June

    Хачгаар дамжин халдварлах өвчнөөс сэргийлэх зөвлөмж

    Амралт зугаалгын цаг ирж буй эдгээр өдрүүдэд иргэд гэр бүл найз нөхдөөрөө ой хээр аялах нь элбэг байдаг. Тэгвэл танд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргүүлж байна. Улсын хэмжээнд 20 аймаг, нийслэлийн 6 дүүрэгт хачгаар дамжих халдварын сэжигтэй 362 тохиолдол бүртгэгдсэний 31% (112) нь батлагдсан байна. -Эдгээрийн 95 (85.7%) нь хачигт риккетсиоз, 7 (6.25%) нь хачигт боррелиоз, 11 (8.05%) нь хачигт энцефалитын …

  • 22 June

    Биеийг сэргээж, өвчин анагаах уламжлалт хүнс

    Монголчууд эрт дээр үеэс эхлэн бие махбодио элдэв ургамал, сүү цагаан идээгээр анагаасаар ирсэн. Харин энэ удаа зуны сайхан дэлгэр цагт цагаан идээ, монгол ургамлаар өөрийгөө сайн тордоод аваарай. Ингээд уншигч таньд дараах зөвлөгөөг хүргэж байна. Хойлгийн мах  Хойлгийн мах бие махбодийг 31.2-62.2 хувь сэргээн тэтгэх биологийн идэвхитэй үйлчилгээтэйгээс гадна тогтоосон хэмжээгээр хэрэглэхэд шарх эдгэрэлтийг 1.4- 2 дахин хурдасгадаг болохыг …

  • 21 June

    Хөлөө байнга арчилбал ядаргаанд ордоггүй

    Өөртөө цаг зав гаргахаас бүү татгалз. Гэрийн нөхцөлд хөлдөө зориулсан гоо сайхны ажилбар хийгээд үз. Та хөлөө үргэлж булбарай зөөлөн толигор байлгахын тулд хөлөө тогтмол арчлах шаардлагатай. Залхууралгүй педикюр хийдэг мастерт оч. Хэрэв гоо заслын салонд очиж үнэхээр амжихгүй байвал гэртээ хэд хоног хөлөө арчлаад үз. Сайхан үнэртэй халуун усан ванн, маск эсвэл компресс, иллэг зэргийг хийхэд хөл чинь хөнгөрч …

  • 11 June

    Шүдээ сүйтгэх 5 үйлдлийг та байнга хийдэг үү?

    Чихэр, сода болон буруу угаалтаас болж шүд эвдэрдэг талаар та сонссон байх. Үүнээс гадна дараах 5 зүйлийг байнга хийснээр шүд ноцтой гэмтэх аюултай.  Эдгээр 5 зүйлийг зассанаар эрүүл цагаан шүдтэй болоход нэг алхам ойртох болно. Хэт их дасгал сургуулилт Дасгал сургуулилтыг байнга урт хугацаагаар хэтрүүлэн хийх нь таны шүдийг муутгах шалтгаан болдог. Учир нь дасгал хийж байхад шүлсний ялгарал багассанаас …

  • 9 June

    Өглєєний гимнастик

    Орчин vед техник хvчтэй хөгжиж хvмvvсийн гараар хийж гvйцэтгэх ажил улам багасч байгаа нь хvн бvрт булчингаа сайн ажиллуупах шаардлагатай болов. Хэн бага хөдөлгөөнтэй, залхууран биеийн амрыг харж суувал тvvнд өвчин тусахад амархан байдаг. Хөдөлгөөн багатай байхад бодисын солилцоо муу явагдаж, биеийн эсэргvvцэл сулран ууж идсэн зvйлээ бие махбодид тэжээл, болгон шингээх нь муу байдаг. Бие чийрэгжvvлэх элдэв өвчнөөс урьдчилан …

  • 7 June

    Таргалалтын тухай та юу мэдэх вэ?

    20-21 зууныг хүртэлх хүн төрөлхтний түүхийг өлсгөлөнгийн түүх гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Дайн дажин, байгалийн гамшгийн дараа тэр үеийн хүмүүсийн зайлшгүй тулгардаг байсан нэг зүйл нь өлсгөлөн. Иймээс хүний бие олон зуун мянган жилийн хөгжлийн явцад хэзээ ч ирж болзошгүй өлсгөлөн ирэх үед ашиглахын тулд илүүдэл илчлэгийг өөхөн давхарга болгон хадгалж, нөөцөлдөг болжээ. Магадгүй ийм ч болохоор бид …

  • 6 June

    Стресс тайлах жор

    Байнгын стресстэй байх нь амьдрал, эргэн тойрон дахь бvх юм утгагvй мэт санагдаж, сэтгэл санааны гутралд өөрийн эрхгvй татан оруулдаг. Баярлаж хєєрєх юмгvй, ямар ч мэдрэмжгvй, уурлаж бухимдсан, хvйтэн хєндий нэгэн болгодог. Ой тогтоолт муудах, байнга л уурлаж бухимдах нь энvvхэнд. Стресс хэдий чинээ удаан vргэлжилнэ төдий чинээгээр бие махбодод улам л муу нөлөөлдөг. Ходоод гэдэсний vйл ажиллагаа хямарч, хоолны …

  • 5 June

    Та жирэмслэхээр төлөвлөж байна уу?

    Эмэгтэй хүний хэвлийд үр тогтон, түүнийг тээн төрүүлэх нь энэ хорвоогийн хамгийн гайхамшиг гэж би хэлэх дуртай. Эмч бид энэхүү гайхамшигийг бий болгоход танд туслах үүрэгтэй хүмүүс. Та бид нэг зорилготой. Тэр нь таны хүүхэд хэвлийдээ эрүүл саруул өсч торних, энэ хорвоод эсэн мэнд хүлээн авах л явдал. Гайхамшигийг хамтдаа бүтээхийн төлөө та, таны гэр бүл, би, бид, цаашлаад нийгэм …

  • 5 June

    Элэг, чихрийн шижинд монгол бяслаг сайн

    Монголчууд бид эрт дээр үеэс цагаан идээ хэрэглэсээр ирсэн. Цагаан идээ хүний биед ихээхэн ач тустай. Харин энэ удаа бид Монгол бяслагийн талаар дараах мэдээллийг хүргэе. Бяслагийг дээд боловсролтой ээдэм гэж нэрлэдэг нь учиртай. Сүүнхүчлийн, пропионхүчлийн бактери, дрожж зэрэг бичил биетний үйлчлэлээр бяслагт төрөл бүрийн биологийн идэвхт бодис /аминхүчил, аминдэм гэх мэт/ нийлэгжинэ. Бяслагийн бичил биетнүүд сүүний уураг, тос, нүүрс …

  • 5 June

    Япончуудын таргалдаггүй 4 нууц

    Япончууд дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлдгийг та мэднэ. Түүгээр зогсохгүй тэд таргалалт гэдэг үгийг бараг мэддэггүй. Таргалалтын түвшин нь Америкчуудаас гэхэд 10 дахин бага  байдаг. Тэдний эрүүл саруул, таргалдаггүйн нууц нь юунд байна вэ? 1.  Хоолоо хийж иддэг Япончууд өөрсдөө хоолоо хийж иддэг. Бэлэн хоол, түргэн хоол бараг л иддэггүй. Бас хүнд төрлийн хоол иддэггүй. Загас, будаа, ногоо, жимс гэх зэрэг …