Tag Archives: өглөөний зочин

February, 2024

  • 24 February

    А.Бат-Амар: Тээврийн хэрэгсэл эзэмшигчийн нэрийг Autobox аппликейшн ашиглан шилжүүлэх боломжтой

    Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн А.Бат-Амараас авто тээврийн салбарын цахим үйлчилгээний Auto box аппликейшны үйл ажиллагааны  талаар тодрууллаа. -Авто тээвэртэй холбоотой цахим үйлчилгээг нэгтгэсэн Autobox  аппликейшн гарсан. Үйлчилгээг хэрхэн хялбараар авах вэ? -Иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүртээмжтэй, шуурхай, хүнд суртал, чирэгдэлгүй, ил тод хүргэх зорилгоор Autobox аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүлээд байна. Тус аппликейшнээр иргэд рүү чиглэсэн үйлчилгээгээ цахимжуулахыг зорьсон. Нэвтрэхдээ …

  • 23 February

    С.Рагчаадорж: Орон нутагт суралцдаг оюутнууд “ОЮУТАН ЦЭРЭГ” сургалтад цахимаар бүртгүүлэх боломжтой

    Цэргийн мэргэжил олгох “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл эхлэхтэй холбогдуулан БХЯ-ны СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн хурандаа С.Рагчаадоржтой ярилцлаа.   Энэ удаагийн “Оюутан цэрэг” сургалтын бүртгэл хэзээнээс хэрхэн явагдах вэ? -“Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй залуусыг эхний ээлжид цахимаар бүртгэнэ. Та бүхэн мэдэж байгаачлан сүүлийн хоёр жилд төрийн үйлчилгээний цахим цонх E-Mongolia-гаар дамжуулж цахимаар бүртгэсэн. Энэ жилийн …

  • 22 February

    О.Номинчимэг: 18-аас доош насны хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авна

    Өсвөр насны хүүхдийн электрон тамхи /vape/-ны хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангах, цаашлаад хариуцлагын тогтолцоог сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулаад буй. Журамд …

  • 6 February

    П.Сайнзориг: Гал түймэрт өртсөн орон сууцны иргэдэд түрээсийн төлбөрийг олгосон

    Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн ойролцоо гарсан ослын дараах сэргээн босгох ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодрууллаа. -“Дүнжингарав” худалдааны төв орчимд болсон ослын дараах сэргээн босголтын ажил хэрхэн үргэлжилж байна вэ? -Нийслэлийн зүгээс гал түймрийн нөлөөнд өртсөн орон сууцнуудыг үе шаттайгаар сэргээн засварлаж байна. Гал түймэрт …

January, 2024

  • 23 January

    Ц.Өлзийтогтох: Нүүдлийн соёл иргэншил ирээдүйд дэлхий ертөнц, хүн төрөлхтнийг аварна

    “Өглөөний зочин” булангийн ээлжит зочноор Монгол Улсын гавьяат малын эмч Ц.Өлзийтогтохыг урилаа. Тэрээр мэргэжилдээ үнэнч үлдсэн цөөн малын эмчийн нэг. Бас газар шороо, тусгаар тогтнол, иргэний нийгмийн төлөө дуу хоолойгоо олон нийтэд хүргэж ирсэн тэмцэгч. Мал эмнэлгийн салбарын гажуудлыг засах гэж эрх мэдэлтнүүдтэй тэмцэж, шүүхдэлцэж, Шүүх дээр ялдаг ч амьдрал дээр “ялагдаж” төгсдөг гэж өөрөө үздэг юм билээ. Тэхдээ ганцаардахгүй, …

  • 19 January

    Ц. Батсайхан: “Сэтгэлийн гэгээ хань”, “Увсын хүүхнүүд” дуугаа эхнэртээ зориулан дуулсан

    “Өглөөний зочин” булангийн энэ удаагийн дугаарт Увс аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Батсайхан уригдан оролцлоо. Дуучин Ц.Батсайхан өнгөрсөн оны 11-р сард  Соёлын тэргүүний ажилтан У.Баатар, жүжигчин Нямкатай хамтран дуулсан “Увсын хүүхнүүд”  уран бүтээлээ  сонсогчдын хүртээл болгосон билээ. Тэрээр ирэх гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Увсын хүүхнүүд” уран бүтээлийн хамтарсан тоглолтоо хийхээр  төлөвлөж,  …

  • 15 January

    Б.Мөнх-Эрдэнэ: Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах байранд байрлуулж, үржил хязгаарлах мэс ажилбар хийнэ

    Орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд эзэнгүй нохой, муурыг барьж, түр асрамжлах байранд хүргэх ажлыг зохион байгуулах юм. Тус Ажлын хэсгийн хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. -Эзэнгүй …

  • 12 January

    Э.Мөнхнасан: Цахилгаан авто машин 100 км-т 2600 төгрөг зарцуулдаг тул эдийн засгийн хэмнэлттэй

    Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасантай цахилгаан авто машины хэрэглээтэй холбоотой асуудлаар ярилцлаа. -Цахилгаан тээврийн хэрэгсэл ямар давуу талтай вэ? -Сүүлийн жилүүдэд олон улсад цахилгаан, эко тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдүүлэх байна. Үүнтэй холбоотойгоор цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл ч эрчимтэй хөгжиж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой байна. Жишээлбэл, иргэдийн нийтлэг хэрэглээний Pruis …

  • 4 January

    Ц.Төрхүү:Зам, талбай хогтой, халтиргаатай байвал тухайн дүүргийн Засаг дарга ажлаа хийхгүй байна гэсэн үг

    Өнгөрсөн шөнө буюу нэгдүгээр сарын 4-ний 01:30 цагаас Улаанбаатар хотод цас орж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээс зам, талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлын талаар тодрууллаа. Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны даргаар томилогдсон юм. -Өнгөрсөн шөнө орсон цаснаар тохижилт, үйлчилгээний байгууллагууд хэрхэн ажилласан бэ. Халтиргаа …

December, 2023

  • 22 December

    Т.Серикжан: 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн дүрмийг иргэд хэрэгжүүлэхгүй байна

    Зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь нас хохирсон нөхцөл байдлын талаар УЕПГ-аас судалжээ. Энэ талаар тус газрын  Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Серикжанаас тодрууллаа. -Зам тээврийн ослын улмаас хүүхэд амиа алдсан хэргийн нөхцөл байдалд судалгаа хийжээ. Үр дүн ямар гарсан бэ? Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг буюу зам, тээврийн ослын улмаас хүүхдийн …

  • 21 December

    П.Сайнзориг:Гэр хорооллыг орон сууцжуулахдаа өмнөх алдаагаа давтахгүй

    Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг арванхоёрдугаар сарын 7-нд УИХ-ын чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой ярилцлаа. -Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль энэ сарын 15-наас хүчин төгөлдөр болсон. Хуулийн хүрээнд гэр …

  • 19 December

    Б.Батцэцэг: Засгийн газрын тэргүүн нар эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүний талаарх хамтын ажиллагааны асуудлыг голлон ярилцсан

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй энэ сарын 14-ний өдөр утсаар ярьсан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Засгийн газрын тэргүүн нарын энэ ярилцлага болон Худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны талаар тодруулга авлаа. -Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын …

  • 8 December

    Ц.Гансүлд:Авлигын хэрэг олон хүний оролцоотой, илүү зохион байгуулалттай, олон улс орон дамжин үйлдэгдэх болсон

    Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлдтэй авлига, албан тушаалын гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар  ярилцлаа. – Монгол Улс “Авлигын төсөөллийн индекс 2022” үзүүлэлтээр 180 орноос 116 дугаарт жагссан нь сүүлийн 5 жилийн хамгийн муу үзүүлэлт гэдгийг “Транспэрэнси Интэрнэшнл Монгол” ТББ-аас энэ оны эхэнд мэдээлсэн. Тэгэхээр манай улсад Авлига, албан тушаалын гэмт хэргийн хэргийн гаралт өссөн гэсэн …

  • 6 December

    Б.Болдбаяр: Нефтийн тээвэрлэлтэд саатал гараагүй

    Сүүлийн үед улсын хэмжээнд зарим төрлийн нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлт доголдож, хөдөө орон нутагт дизелийн түлш тасарсан. Түүгээр зогсохгүй зарим уул уурхайн компаниудын ажил доголдох болсон нь улс орны хэмжээнд анхаарал татсан асуудал болоод байна. Түүнийг төмөр замын тээвэртэй холбон тайлбарласан тохиолдол ч гарсан. Тэгвэл УБТЗ-ын зүгээс нефтийн тээврийг хэрхэн зохион байгуулж байгааг шат шатны ажил удирдагч нараас тодрууллаа. УБТЗ нефтийн …

November, 2023