Сэтгэлээ сэргээж, биеэ тамиржуулахын тулд өглөөд иогийн дасгалаар хийж заншаарай бүсгүй минь. Та дараах дасгалыг хийснээр хамгийн богино хугацаанд иогийн дасгалын тусламжтай турах боломжтой юм. Энэ дасгал нь маш олон бүсгүйчүүдэд хийж эхэлсэн өлрөөс эхлэн маш үр дүнгээ өгч байгаа дасгал юм шүү.
Tag Archives: гоо сайхны зөвлөгөө
January, 2016
December, 2015
-
23 December
Гэрийн нөхцөлд “бикини” ямар ч асуудалгүй
Бүсгүйчүүд бидний хамгийн их санааг зовоодог зүйл бол илүүдэл үс. Тэр дундаа бикини билээ. Нууцхан эрхтэнээ цэвэрлэх сайхан байлгах нь эрчүүдийг байлдан дагуулах нэг хэлбэр билээ. Бид энэ тал дээр мэдээлэл хомс байдаг нь үнэн. Энэ мэдээллийг гадаадын мэдээллийн сайтаас орчуулан та бүхэнд хүргэж байгаадаа миний бие туйлын баяртай байна. Бид тэр бүр гоо сайхны газраар ороод байдаггүй ернь эвгүй …
November, 2015
-
9 November
Сармис нимбэгний ханд залуужуулах ид шидтэй
Сармисыг нимбэгний шүүсэнд дарж өвлийн цагаар хэрэглэх нь эрүүл мэндэд маш сайн, төвдүүд уг хандыг бүр хүнийг залуужуулах ид шидтэй гэж үздэг ажээ. Сармис өөртөө олон төрлийн эрдэс бодис агуулдаг төдийгүй зарим төрлийн сөрөг бактерийг устгах чадвартай байдаг.Даралт бууруулах, цус шингэлэх, цусны судасны ханан дахь өөх тосыг цэвэрлэх, цусан дахь холестролыг бууруулах зэрэг олон талын үйлчилгээтэй. Сармисны тухай Д.Равдан, Ж.Лхагвасүрэн …
-
9 November
Ургамлын тос нүүр гүн цэвэрлэнэ
Охид бүсгүйчүүдийн гарын дор байдаг хүнсний бүтээгдэхүүнүүдээр гэрийн нөхцөлд хэрхэн нүүрээ гүн цэвэрлэх аргыг хүргэж байна. Энэ ургамлын тосоор нүүрээ цэвэрлэх нь хамгийн үр дүнтэй бас амархан арга. 2 цайны халбага наран цэцгийн тос авч, усны ууран дээр халаана. Гэхдээ буцалгаж болохгүй. Дараа нь хөвөнд тосноосоо нэвт шингээж хөвөнгөөр нүүрээ арчина. Ингэхдээ уруул болон зовхио ч мөн арчих нь зөв. …
-
6 November
Батганаас салах шалгарсан 5 арга
Болзоо болон хичээлдээ явах гэх мэт зайлшгүй гарах шаардлагатай үед цагаа олоогүй батга нүүрэн дээр гарч хурдан хугацаанд өөрчөгдөн томорч, улайх нь үнэхээр том асуудал болдог. Хэдийгээр чи мөнгө зарцуулан байж янз бүрийн бүтээгдэхүүн авах боловч энэ нь үр дүн багатайгаас гадна зарим буруу эмчилгээ нь үрэвслийн шалтгаан болно. Үүний оронд 5-30 минутыг зарцуулан батганы эсрэг эмчилгээг өөрөө хийгээрэй. 1. …
-
4 November
Венец маск үрчлээг тэнийлгэж, арьсыг толигор, чанга болгоно
Венец маск бэлдэхийн тулд эхлээд 1 хоолны халбага крахмалыг 100 мл хүйтэн усанд найруулж, дээр нь мөн ийм хэмжээний час халуун ус нэмнэ. Ингээд өтгөртөл чанаад гал дээрээс аваарай. Одоо дээр нь 5 хоолны халбага луувангийн шинэ шүүс, 1 хоолны халбага цөцгий хийж хутгана. Энэ бүхнээ сайтар хольсны дараа нүүр, хүзүүгээ цэвэрлээд түрхээрэй. 25 минутын дараа бүлээн усаар зайлах хэрэгтэй. …
-
4 November
Өөрийн аргатай болсон
Арьсны хачигнаас салах энгийн арга байна. Миний хацар дээр батга шаваад бүтэн 3 жил болсон. Ардын анагаахын олон арга туршиж үзсэн боловч харин ч бүр аймар болгосон. Надад формидроны уусмал хэрэг болсон юм. Энэ нь хурц үнэртэй, тунгалаг, өнгөгүй уусмал байдаг. Формальдегид, этилийн спирт цэвэршүүлсэн ус ба үнэртэй уснаас гаргаж авсан. Уусмалаа хөвөнд шингээгээд өглөө орой нүүрээ арчиж хатахаар нь …
-
3 November
Арьсаа чийгшүүлэх 10 арга
Эдгээр аргуудыг гэртээ хэрэглээрэй 1.Өндөгний цагаан, багахан нимбэгний шүүс, зөгийн бао холиод нүүрэн дээрээ 20 минут маск тавиарай. Таны арьсыг чангаруулж, өнгөлөг болгоно. 2. Түүхий төмсийг үрэгчээр жижиглээд нүүр болон хүзүүн дээрээ тавиарай. 20-30 минут тавиахад хангалттай. 3. Гадил, зөгийн бал, цөцгий холино. Нүүр хүзүүндээ түрхэнэ 20минутын дараа арилгана. 4. Өргөст хэмхийг үрэгчээр үрээд шүүс болгон /2 хоолны халбага / …
October, 2015
-
24 October
Хамгийн аюултай гоо сайхны бүтээгдэхүүний орц
Нүүр, бие арчлах гоо сайхны бүтээгдэхүүнүүд арьсанд аюултай бодисуудыг агуулсан байдаг. Хэрэглэгч өөрийн хэрэглэдэг бүтээгдэхүүний заавар дээр байгаа бодисын нэрийг анхааралтай унш. Хортой бодис байна уу? Натрийн лаурилсульфат Хоруу чанар: шампунь, саванд байдаг энэ бодис арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээж, цочрол өгдөг нь тогтоогдсон. Эерэг нөлөө: лаурилсульфатгүйгээр шампунь хөөсөрч, үсийг өөх, тосноос цэвэрлэж чадахгүй. Үнэртэй бодис Хоруу чанар: шампунь, гель, лостон, …
-
22 October
Сайхан арьстай болох гоо сайхны 10 зөвлөгөө
Нүүрний улайлт арилгах Хэрэв таны нүүр нар, салхинд түлэгдэж улайсан бол мөн ядарч, сульдсанаас арьс тань өнгөө алдсан бол сүүнд цэвэрхэн алчуур дүрээд 10 минут нүүрэн дээрээ тавь. Долоо хоногийн дараа та гайхалтай үр дүнг мэдрэх болно. Нүүрний нөсөө, толбо арилгах Нүүрний толбо, сэвх, нөсөөг хамгийн сайн арилгагч бол тараг. Исгэлэн тараг байвал бүр ч сайн. Таргаа түрхээд 10 минут …
-
16 October
Шүршүүрт орж үрчлээгээ арилгаарай
Хөөрхөн, сайхан харагдах гэсэн далдын хүсэл мөрөөдөлд автсан охид, бүсгүйчүүд наашаа суугаарай. Хэрэв таны хүзүү, нүүр чинь үрчлээтээд, үргэлж залуугаараа байх гэсэн хүслийг чинь мохоогоод байвал гэрийн нөхцөлд хамгийн хялбар, эрүүл аргаар үрчлээтэй тэмцэж болдог. Юуны өмнө та өглөө бүр шүршүүрт орж заншаарай. Ингэхдээ хүзүүгээ хүйтэвтэр усаар байнга шүрших хэрэгтэй. Үүний үр дүнд арьс тань чангарч, дөнгөж үүсч буй өнгөц …
-
16 October
Арьсаа сайн хамгаалвал өвчин тусахгүй
Хүний биеийг бүхэлд нь хучиж буй уян хатан, нимгэн бүрхүүлийг арьс гэнэ. Арьс нь тухайн хүний амьдран буй орчин, халуун хүйтэн, биеийн хэмжээ, нас хүйс зэргээс хамааран хар, шар, цагаан гэсэн гурван төрөлд хамаарах өнгөтэй, нимгэн, зузаан, том жижиг гэхчлэн ялгаатай байдаг. Өнгө нь арьсанд агуулагдах будагч бодис буюу нөсөөний хэмжээнээс шалтгаалдаг бол орчны халуун хүйтний солилцооноос хамааран нимгэн зузаан, …
-
15 October
Сэвх, нөсөө, сорви арилгах найман арга
Нимбэг Арьсыг цэвэрлэж цайруулах үйлчилгээтэй. Түүний нэг шид нь шарх, сорвийг эдгээж, арилгах чадвар юм. Бүтэн лемоныг долоо хуваасны нэгтэй тэнцэх хэсгийг эхэлж зүсч тэрхүү зүсмийнхээ шүүсийг шахан нүүрэндээ түрхээрэй. Сорвитой хэсгээ үрж болно. Бүтэн лемоныг ийнхүү долоо хоног хэрэглэхэд үр дүн нь харагддаг. Энэ аргаар батганы жижиг сорвиуд, нөсөөг арилгаж болдог. Зуун наст Хамгийн шим тэжээлтэй ургамал бол зуун …
-
15 October
Үсээ төгс сайхан харагдуулах 14 арга
Нэгэнтээ л сурталчилгааны зурган дээрх шиг төгс үстэй төрөөгүйгээс хойш “модны мөчир шиг” салаалах, “шөнийн тэнгэрт од түгэх” шиг хуурайших мэтийн асуудлууд биднийг байнга дагадаг тийм үү? Үс хатаагч, үс буржийлгагч, үсний индүү, төрөл бүрийн хими… Үр дүнд нь өнгөө алдаж гандан, салаалж хугарсан үс хүлээж байдаг нь үнэхээр бүсгүйчүүд бидний нэг хүндхэн асуудал. Эдгээр асуудлаас ангижрахыг хүсч байгаа хэн …
-
13 October
Эрүүл үсний 8 дүрэм
Гэхдээ бидний үс арчилгааны арга зөв юм уу, сайн шампуниар угаагаад л болоо юу? Энэ болон өөр олон асуултуудад тань Гоолингоо танд хариулна. Бидний толгойтой үсний ширхэг бүр амьдралын тодорхой хугацааг туулдаг. Дөнгөж төрсөн нялх үс эрчимтэй ургалтын шат буюу анагенд шилжинэ. Энэ нь 5-7 жил үргэлжлэх бөгөөд үүний дараа завсрын шат болох катагенд шилжээд боловсорч дуустлаа 10-14 хоног амьдраад …