Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон холбогдох бусад албаныхантай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар санал солилцсон эхний асуудал нь Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ирэх долдугаар сарын 1-3-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ази, номхон далайн бүсийн орнуудын “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн, хамруулан хөгжүүлэх асуудлаарх …
Tag Archives: нийслэл
May, 2019
-
21 May
Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх авто замын ажил эхэллээ
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэх Цагдаагийн хотхон-Амгалан орон сууцны хороолол хүртэлх 0.85 километр авто замын ажил өнөөдөр эхэллээ. Уг зам нь 0.85 км урт, 6м өргөн, хоёр талдаа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөгджээ. Гүйцэтгэгч байгууллага “Рингроуд” ХХК нь 0.4 квт, 10 квт-ын агаарын шугам шилжүүлэх, цахилгааны кабель шугамын ажил болон замын хөрс хуулалтын ажлуудыг графикийн дагуу хийж эхэллээ. Баянзүрх дүүргийн 10 …
-
20 May
Хашаа, хайс арга хэмжээний хүрээнд 72 байршлын 117 объектыг чөлөөллөө
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хашаа, хайс нэгдсэн арга хэмжээг сарын өмнө эхлүүлсэн. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 72 байршлын 86 хашаа, хаалт, 10 ТҮЦ, 11 гарааш, контейнер, 2 бетон хаалт, 8 өргөтгөл нийт 117 объектыг чөлөөлөөд байна.
-
20 May
Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийг шинэчлэн тогтоолоо
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал бүхий иргэд, гахай, шувууны аж ахуйг хөдөө орон нутагт нүүлгэн шилжүүлэх ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Ерөнхий менежер танилцуулгадаа “Нийслэлийн Газрын албанаас мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсийн мал бүхий иргэдээс санал асуулга явуулахад …
-
20 May
Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай байв. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн дүн мэдээг танилцуулсан юм. Ирэх оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 1311 төсөл арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна. Монгол Улсын Засгийн …
-
20 May
Ц.Баатархүү: Хүүхдийн орчин аюулгүй байх ёстой
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү өнгөрсөн амралтын өдрөөр өөрийн сонгогдсон Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонсож, ажлаа тайлагналаа. Тэрбээр, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт ямар байгаа, сайжруулсан түлшийг хаагуур борлуулж буй, үнэ ханш нь ямар байгаа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг цаашид яаж зохицуулах гэж байгаа гээд иргэдээс маш олон асуудлыг тавьж байгааг уулзалтын өмнө хэлж байлаа. Мөн сонгогдсон тойрогтоо …
-
17 May
Экспресс чиглэлийн автобус ирэх даваа гарагаас иргэдэд үйлчилж эхэлнэ
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах, автобусны эргэлтийг богино болгох зорилгоор шинээр гурван экспресс чиглэл нээсэн талаар Нийтийн тээвэр үйлчилгээний газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. НТҮГ-ын дарга Х.Булгаа “Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн “Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот, “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл, хариуцлагыг сайжруулах тухай” 02 тоот албан даалгаврын хүрээнд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт …
-
17 May
100 га талбайд ойжуулалт хийх тендерт дөрвөн оролцогч саналаа ирүүлжээ
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт өнөөдөр хоёр ажлын тендерийг нээлттэй зохион байгууллаа. Эхний тендерийн ажил нь “Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 14 дүгээр байрны цахилгаан шугамыг шинэчлэн сайжруулах ажил”. Хоёр дахь нь “Сэлбэ, Улиастай, Түргэний гол дагуу 100 га талбайд ойжуулалт хийх ажил”-ын тендер байв. Чингэлтэй дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Бямбасайхан “Дөрөвдүгээр хорооны 14 дүгээр байранд 36 өрхийн 128 …
-
17 May
Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам хэрэгжиж эхэллээ
НИТХ-ын 2019 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 24/17 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмыг баталсан. Тус журмаар нийслэлийн нутаг дэвсгэрт хотын өнгө үзэмж, тохижилт бүхий газар, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн зам чөлөөлөх, авто болон явган зорчигчийн орц гарцыг нээх, орчны бохирдлыг бууруулах зорилгоор хашаа, хайс барих, ашиглах буулгахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Харин гэр …
-
17 May
С.Амарсайхан: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ
МҮХАҮТ-аас ХХААХҮЯ, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газартай хамтран зохион байгуулж буй “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Мишээл Экспо” төвд боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон ОХУ, БНСУ, Непал, Хонконг зэрэг улсын зочид төлөөлөгчид, үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид оролцов. …
-
16 May
НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга тойргийнхоо иргэдтэй уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга өөрийн сонгогдсон тойрог болох Сүхбаатар дүүргийн I, II, III хорооны иргэд сонгогчидтой уулзаж, 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, энэ онд хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо. Уулзалтад оролцсон иргэдээс орон сууц, зам талбай, дэд бүтэцтэй холбоотой санал хүсэлтүүд түлхүү гарч байлаа. Тодруулбал, тус дүүргийн II хороо, тээврийн товчооны орчим байрлах есөн давхар …
-
16 May
С.Амарсайхан: Нийслэлийн иргэдийг эрүүл хүнсээр хангахын тулд орон нутгийн байгууллагуудтай хамтарна
Монгол Улсын хүн амын тал хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотын асуудлыг хот дангаараа шийдэхэд хүндрэлтэй болсон учраас Засгийн газар, яамдтай хамтран ажиллаж, бодлого, зорилт, үйл ажиллагаагаа уялдуулах шаардлагатай гэдэг байр суурийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан баримталж буй. Энэ хүрээнд хотын Захирагч өнгөрсөн долоо хоногт Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй салбарын …
-
16 May
“Налайх тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас ажилчдынхаа хуримыг зохион байгууллаа
Налайхчуудыг цэвэр сайхан орчинд байлгах гэж үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажилладаг ТҮК-ийн нэгэн хосын амьдралд мартагдашгүй баярт үйл явдал тохиолоо. “Налайх Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-аас олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан 10 гаруй жил байгууллагадаа хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Заяатын Шалабай, Кажаханы Нургүль нарын хуримыг зохион байгуулж, мөрөөдлийг нь биелүүлжээ. Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаяр хэлэхдээ: “Манай …
-
16 May
Сайжруулсан шахмал түлш борлуулж эхэллээ
Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, бас түлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхлээд байна. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд “Таван толгой түлш” ХХК өнөөдрөөс сайжруулсан түлшээ дараах 10 цэгээр борлуулж эхэллээ. Сайжруулсан түлш борлуулах борлуулалтын цэгүүдийн байршил: Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо, Хөтөлийн өргөн чөлөө (Т.Энхтайван) Утас: 89896990 Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын сургуулийн …
-
15 May
“Нийтийн тээврийн автобус парк” 2020 онд ашиглалтад орно
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд баригдах “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын “Нийтийн тээврийн автобус парк” төслийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Булгаа болон бусад холбогдох албаны хүмүүс, нийтийн тээврийн үйлчилгээний газрын ажилчид оролцов. Шав тавих ёслолыг …