Жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Автомашингүй өдөр” 2019 оны 05 дугаар сарын 18-ны Бямба гарагт болох бөгөөд энэ өдөр дараах автозамуудын хөдөлгөөнийг 07.00 цагаас 18.00 цагийн хооронд хязгаарлах юм. Тодруулбал, Баруун 4 замаас Зүүн 4 зам буюу Энхтайвны өргөн чөлөө, Өгөөжийн …
Tag Archives: нийслэл
May, 2019
-
15 May
“Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн чиглэлүүдэд өөрчлөлт орно
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/438 дугаар “Авто машингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн энэ сарын 18-ны 07.00-17.00 цагийн хооронд явагдана. Энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, …
-
15 May
Дулааны шугам тоноглолд хийх засварын үеэр халуун ус хязгаарлах хуваарь
Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг ч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан байна. Хэрэглэгчдийн дулааныг сунгасантай уялдан 2019 оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварыг 5 дугаар сарын 16-наас эхлэхээр болжээ. Засварын …
-
15 May
Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулах 30 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа
Жанжин Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах төслийн уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын А/439 дүгээр захирамж гарлаа. Нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарлаж байна. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд, хувь …
-
15 May
“Зорчигч тээвэр гурав”-ынхан бүх автобусаа камержууллаа
Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, жолооч нарын сахилга дүрмийг нэмэгдүүлэх, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлээр Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Улаанбаатар смарт карт ХХК, нийтийн тээврийн компаниуд хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ бүх автобуснуудаа онлайн сүлжээнд холбосон байна. Тэгвэл өнөөдөр Нийтийн тээврийн …
-
15 May
Хотын Захирагч ХХААХҮ-ийн сайдтай уулзав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй ажлын албаныхан өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон тус яамны холбогдох газрын дарга нартай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын асуудлуудаар мэдээлэл хийж, санал солилцов. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улаанбаатар хот, Хүнс …
-
14 May
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдаан энэ сарын 30-нд болно
Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдааны төгсгөлд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийслэлийн ИТХ-ын XXV хуралдаанд танилцуулах, хэлэлцүүлэх тухай тогтоол гаргалаа. Эл хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх болсон тул энэ сард багтаан нэгдсэн хуралдаанаас гарсан санал, дүгнэлтүүдээ нэгтгэн хүргүүлэх шаардлагатайг Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын …
-
14 May
Нийслэлийн хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулах комиссын II хурал боллоо
Нийслэлийн тооллогын комиссын хоёрдугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдааныг нээж Нийслэлийн тооллогын комиссын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үг хэлэв. Тэрээр Нийслэлийн тооллогын комиссын гишүүд, дүүргийн тооллогын комиссын дарга нарт хандан “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого”-ын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгч, ХАӨМС-гийн баяжилт, үнэн бодит байдалд онцгой анхаарч, шат шатандаа хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа. …
-
14 May
Р.Дагва: Сайжруулсан түлшний агуулах барих ажлыг түргэвчлэх хэрэгтэй
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр (2019.05.14-ний өдөр) болж байна. Монгол Улсын Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцыг сонсож, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, ХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжих тухай, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг батлах тухай, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXV хуралдааныг зарлах тухай зэрэг найман асуудал хэлэлцэх товтой. Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулахаар Засгийн газраас өнгөрсөн …
-
14 May
Иргэд амьдарч буй орчноо камержуулах саналыг хамгийн их өгчээ
Нийслэлээс 2020 онд Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх иргэдийн саналыг ухаалаг утасны Smart UB аппликейшн ашиглан авах ажил энэ оны 04 дүгээр сарын 08-наас эхлэн нэг сарын хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. ОНХС-ын цахим санал асуулгыг нийслэлийн 6 дүүргийн 42 хороонд хэсэгчлэн явуулсан юм. Санал асуулгад оролцсон иргэдийн 43.3 хувь буюу 76330 иргэн саналаа цахимаар …
-
14 May
P.Дагва: Улаанбаатар хотын хөгжлийн гарц нь технологи, инновац хэмээн үзэж, дорвитой ажлууд хэрэгжүүлэхийг зорьж байгаа
Өнгөрөгч сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, нийслэлийн ИТХ-ын Р.Дагва тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд АНУ-ын Флорида мужийн Майами хотод блокчейн технологийн дэлхийн томоохон компани болох “IOHK”-оос зохион байгуулсан “IOHK Summit 2019” олон улсын бага хуралд урилгаар оролцоод ирсэн билээ. Эл хурлын үеэр “IOHK” компани Монголын финтекийн болоод блокчейн технологийн өнөөгийн хөгжлийн тухай бүтэн панел хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Үүний …
-
14 May
Нийтийн тээврийн богино эргэлтийн болон экспресс чиглэл нээнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх танилцуулав. Албан даалгаврын хүрээнд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын 55 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулж, баталсан байна. Энэ дагуу нийтийн тээврийн үйлчилгээний газраас өдөр тутам үндсэн болон хот орчмын, шөнийн, зуслангийн гэсэн …
-
13 May
Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх авто зам 7 дугаар сарын 1-нд ашиглалтад орно
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Баянхошууны эцсийн буудлаас 10 дугаар хороо хүртэлх 0.8 километр авто замын ажил 40 хувьтай байгаа тухай Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй тус авто зам нь 0.8 км урт, явган хүний замтай, нэг чигийн хөдөлгөөнтэй, байгалийн чулуун хучилттай байхаар төлөвлөгджээ. Төслийн гүйцэтгэгчээр “Зам гүүр барилгын нэгдэл” ХХК ажиллаж байгаа аж. Тавдугаар сарын …
-
13 May
Нийслэлийн ИТХ-ынхан хот орчмын ногоон бүсэд ажиллалаа
Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан нийслэлийн ИТХ, хурлын Ажлын албаныхан, нийслэлийн Байгаль орчны газрынхан хот орчмын ногоон бүсэд ажиллалаа. Цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан гаргаж авсан бордоо ашиглав Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, тоосжилтыг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгонд БНСУ-ын Инчёон хоттой хамтран “Мөрөөдлийн ой” төгөл байгуулж буй. Нийслэлийн Байгаль орчны газраас өнгөрсөн онд тус төгөлд 10 …
-
13 May
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Наран шарлагын газар” байгуулна
Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр хотын Захирагч С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарьсныхаа дараа “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус цэцэрлэгт хүрээлэнд өдөрт 10 мянган хүн үйлчлүүлдэг, ялангуяа амралтын өдрүүдэд дээрх тоо эрс нэмэгддэг байна. Үүнийгээ дагаад манай автомашины зогсоол хүрэлцэхгүй, тулгамдсан асуудал болдог аж. Одоогоор тус цэцэрлэгт хүрээлэн 320 автомашины зогсоолтой. Шинээр барих 374 автомашины зогсоолын …