Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, түгжирлийг бууруулах, нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг багасгах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан нар …
Tag Archives: нийтийн тээвэр
August, 2015
-
3 August
Автобуснууд шинэ маршрутаар явна
Энэ сарын 15-наас нийтийн тээврийн маршрутыг шинэчлэхээр болжээ. Гэхдээ бүх чиглэлийг өөрчилнө гэсэн үг биш. Автобуснуудын чиглэлийг богиносгох юм. Өөрөөр хэлбэл хотын зах руу явдаг иргэд нэг автобусаар шууд хүрэхгүй. Дамжиж сууна гэсэн үг. Үүнийг дагаад дамжин суулт үнэгүй байх зэрэг зохицуулалтыг хийх аж. Одоогоор энэ асуудлыг хэлэлцэж, зохицуулж байгаа юм. Өнгөрсөн онд автобусны маршрутыг ингэж богиносгож 10 хоног туршилтаар …
July, 2015
-
28 July
“Ухаалаг” автобусаар үйлчлүүлэхэд та бэлэн үү?
Бидний барьж буй утас, хэрэглэж буй компьютер хүртэл “ухаалаг” алдартай болчихлоо. Сүүлийн үед засаг төр, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүхий л ажлаа “ухаалаг” гэдэг үгтэй холбох болж. Анх хуучин иргэний үнэмлэхээ “ухаалаг” нэртэй цахим иргэний үнэмлэхээр солих ажил эхэлсэн. Гэвч энэ үнэмлэхнийхээ ухааныг Монголчууд хараахан үзэж эхлээгүй л байна. Чухал уншуулдаг картаа хэзээ бүрэн утгаар нь хэрэглэхийг хэлж мэдэхгүй. Мөн дараахнаас цахимд …
-
27 July
Ж.Энхбат: Хот хооронд зорчих тасалбарыг онлайнаар захиалах боломжтой
Орон нутагт зорчих гэж байгаа иргэд заавал зорчигч тээврийн төв рүү явах шаардлагатай болдог. Тэгвэл нэг сарын өмнөөс орон нутаг руу явах хүн өөрийнхөө явах чиглэлийн тасалбарыг онлайнаар захиалах боломжтой болсон байна. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбатаас цөөн зүйл тодрууллаа. – Орон нутагт зорчих тасалбарыг онлайнаар захиалснаар нэмэлт төлбөр төлөх үү? – Онлайнаар тасалбар захиалахад нэмэлт төлбөр төлөхгүй. http://www.transdep.mn/?m=1&link=home сайтаар орж захиалгаа өгнө. Захиалгыг өгөхөд хялбар байхаар хийсэн байгаа. – Хэзээнээс энэ үйлчилгээг нэвтрүүлсэн бэ? – Авто тээврийн үндэсний төв нэг …
-
25 July
Автобусаар зорчихдоо цахим картаар төлбөрөө хийнэ
“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх ажлын нээлт өнөөдөр Чингисийн талбайд боллоо. Ингэснээр өнөөдрөөс эхлэн автобусанд суухдаа иргэд картаа цахим машинд уншуулж орно. Цахим карт худалдаж авч амжаагүй иргэд автобусанд байрлах бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж болох юм. Цахим картыг автобусны буудал дээрх ТҮЦ-үүдээс худалдан авах бөгөөд одоогоор 280 ТҮЦ-тэй карт борлуулах гэрээ байгуулжээ. …
-
22 July
Нийтийн тээврийн цахим төлбөрийн систем гэж юу вэ
Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл 2015 оны долоодугаар сарын 24-ний өдрөөс Улаанбаатар хотод хэрэгжиж эхэлнэ. Тус төслийн нээлтийн ажиллагаа тухайн өдрийн 10 цагт Чингис хааны талбайд болно. Нээлтийн үеэр, – Иргэдэд мэдээлэл зааварчилгаа өгөх – Карт цэнэглэх, борлуулах цэг ажиллуулах – НХҮГ карт олгох – Автобусууд танилцуулах, туршилтын карт уншуулж үзүүлэх – Тэмцээн уралдаан …
-
20 July
Б.Мөнхболор: “Ухаалаг автобус” төсөл энэ сарын 24-нөөс хэрэгжиж эхэлнэ
“Улаанбаатар смарт карт” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболортой ярилцлаа. -“Улаанбаатар смарт карт” компани нийтийн тээврийн удирдлагын систем, тээврийн хэрэгслийнмэдээллийн систем, цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа. Энэажил ямар шатанд явж байна вэ? -Төслийн туршилт амжилттай явагдсан. Тиймээс энэ сарын 24-нд нээлтээ хийж, үйл ажиллагаа хэвийн явж эхэлнэ. Одоогоор нийтийн тээврийн1200 автобуснаас 1100 орчимд нь тоног төхөөрөмж суурилуулчихаад байна. –Тэгэхээр …
-
10 July
Нийтийн тээвэр: Баяр наамдын өдрүүдэд…
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 81 чиглэлд их багтаамжийн 615, туслах 17 чиглэлд бага багтаамжийн 90, зуслангийн 3 чиглэлд 4, нийт 725 автобус үйлчилгээнд ажиллана. Долоодугаар сарын 11,12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох “Наадамчид”-аа зориулж Мишээл экспо төв рүү …
June, 2015
-
13 June
Оюутнууд энэ сарыг дуустал визагаараа зорчино
Сургууль, цэцэрлэг амарсан энэ үед оюутнуудыг виза картаар нийтийн тээврээр зорчуулахгүй байна гэх гомдол Монголын оюутны холбоонд олноор ирэх болжээ. Нийтийн тээврийн зарим кондуктор оюутнуудыг смарт картаар зорчих хугацаа энэ сарын 1-нээр дуусгавар болж байгаа хэмээж буй аж. Тэгвэл оюутнууд смарт картаараа энэ сарыг дуустал зорчих боломжтой юм байна. Тиймээс энэ талаар гомдлоо Нийслэлийн тээврийн газрын 11-326352 дугаарын утсанд мэдэгдэх …
-
11 June
Зорчигч тээврийн жолооч нарыг шулж хууль бусаар дансаа зузаалсан “Минтранс” ХХК-ийг хуулийнхан хамгаалсаар байна
“Минтранс” ХХК-ийн захирал М.Балжиннямбаа Зам, тээврийн яамнаас зөвшөөрөл авсан гэх нэрийдлээр Мөрөн-Улаанбаатарын чиглэлд зорчигч тээвэрлэсний орлогоос жолооч тус бүрээс 600 000 төгрөгийг “шатахуун цэнэглэсний төлбөр” хэмээн ямар нэгэн эрхийн актгүйгээр хууль бусаар хурааж авдаг байна. Тус компани нь “Петровис” ХК-тай шатахуун нийлүүлэлтийн гэрээтэй ажилладаг. Ингэснээр зорчигч тээврийн жолооч нар шатахуунаа “Петровис”-ийн ШТС-аас картаар цэнэглэхдээ үнийн дүнгийн 1.5-3 хувийн урамшуулал эрх авах …
-
2 June
06 сарын 06-нд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон-2015” 06 дугаар сарын 06-ны өдөр болно. “Улаанбаатар марафон-2015”-ын үйл ажиллагаатай холбоотойгоор Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэг нийт 51 чиглэлд өөрчлөлт оруулж, нийтийн тээврийн нийт 676 тээврийн …
April, 2015
-
15 April
Нийтийн тээвэр шөнийн тээвэр хийж эхэллээ
ШҮ:1 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлд троллейбус шөнийн цагаар дахин үйлчилгээнд явж эхэлжээ. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 2-р баазын тролейбусууд шөнийн 22:00-01:00 цагийн хооронд нийслэлчүүддээ үйлчлэх юм. Зорчих үнийн хувьд том хүн 1000 төгрөг, сургуулийн насны хүүхэд 200 төгрөгөөр явах юм байна.
January, 2015
-
11 January
2015 онд нийслэлд нийтийн тээврийн шинэчлэлт хийнэ
Нийслэлийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэл хяналтын /GPS/ систем, тээвэрлэлтийн цахим төлбөрийн систем зэрэг дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх замаар тээврийн үйлчилгээг зохицуулах “Цахим тогтолцоог” бий болгоно гэж заасан байдаг. Уг заалтын хүрээнд тээврийн ухаалаг систем нэвтрүүлэхээр НИТХ-ын …