Гэрэл зурагчдад, тэдний эрхэнд халдах гэсэн, улмаар хэвлэн нийтлэх эрх чөлөөнд чөдөр тушаа болох гэсэн сонирхол, хүсэл зориг зарим улстөрчдөд төрөөд байгаа бололтой. Тийм яриа Төрийн ордноор тэнээд эхэлчихэж. Эрүүгийн хуулийн шинэчлэлд”Зөвшөөрөлгүй зураг авахыг хориглоно. Зөвшөөрөлгүй авсан зургаа нийтэд түгээн дэлгэрүүлсэн бол хариуцлага тооцно. Хувь иргэнийг хоёр сая төгрөг, аж ахуйн нэгжийг 20 сая төгрөгөөр торгоно” гэсэн заалторуулах гэж байгаа сурагтай. …
Tag Archives: онцлох
February, 2017
-
8 February
Ц.Батбаяр: Энэ сарын 7-ны байдлаар 3818 бөхөнгийн сэг зэмийг ариутгаж устгалд оруулсан
Говь-Алтай, Ховд аймгийн зарим сумын нутагт бог малын мялзан өвчнөөр бөхөн олноор өвчилж, хорогдож байгаатай холбогдуулан Байгаль орчны яаманд Монгол бөхөнгийн асуудлаар мэдээлэл хийлээ. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Бид энэ сарын 3-6-ны хооронд өвчин гарсан голомт дээр ажиллаад ирлээ. Энэ сарын 7-ны байдлаар Говь-Алтай аймагт 2032, Ховд аймагт 1786 бөхөн нийт 3818 бөхөнгийн сэг зэмийг ариутгаж устгалд оруулсан. Хорогдсон бөхөнгийн …
-
6 February
Газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилээр сунгах захирамж гаргалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 15 жилээр сунгах захирамж гаргалаа. Ингэснээр иргэд, ААН өөрийн эзэмшлийн газартаа үйл ажиллагаагаа тогтвор суурьшилтай, хөрөнгө оруулалтын зөв бодлого төлөвөлт хийж,төрийн хүнд суртал, хяналт шалгалтын давхардал , дарамтгүйгээр ашиглах боломжоор хангагдаж буй алхам юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн зүгээс газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээг олгож буй …
-
2 February
Л.Гансүх Ерөнхийлөгчид захидал илгээжээ
Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах, ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд тус Засгийн газраас зохион байгуулсан гэр хорооллын иргэдийг хямд, шигшсэн нүүрсээр хангах ажлын зохицуулагчаар ажилласан надад зориудаар зохион байгуулсан хилс хэрэг үүсгэн хэлмэгдүүлснийг Монголын ард түмэн 5 өдрийн турш телевизээр харсан. Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, Шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион хэлмэгдүүлэн байж өгсөн ялыг чинь миний бие өнгөрсөн …
January, 2017
-
31 January
Ш.Төмөрсүх:Худалдаа хөгжлийн банкны цаана Н.Золжаргал байгаа
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь ард түмний мэдэлд байх уу, Худалдаа хөгжлийн банкны мэдэлд байх уу” сэдвээр мэдээлэл хийлээ. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр хувийн компани худалдан авахыг зөвшөөрсөн явдал нь хууль зөрчиж байна. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын …
-
30 January
BBС:Монголчууд “Сэрцгээ, утаа тортог үнэртэж байна” гэж агаарын бохирдлын эсрэг тэмцэж байна
2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00-13:30 цагт зохион байгууллаа. Тус жагсаалаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улаанбаатар хотын засаг даргад тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй гэж үзэн, …
-
26 January
Владимир Путин, Си Жинпинь нар Улаанбаатарт уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Си Жинпинь нар энэ хавар Монгол Улсад ирж Гурван талт уулзалтад оролцоно. Уулзалтад манай хоёр хөрш орны төрийн тэргүүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцоно. Дөрөв дэх удаагийн энэхүү Гурван талт дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт хотод тавдугаар сард болно гэж талууд мэдээлж байна. Хэдийгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнгээр ахлуулсан баг уг …
-
24 January
“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах ёстой гэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох, ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг “Монголын зэс корпораци” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 06 …
-
20 January
Хан-Уул дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд “зэсхэн” амны хаалттай боллоо
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг Монгол Улсын Төрийн гурван өндөрлөг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ л “өргөс авч байгаа мэт” маргааш гэхэд агаарын бохирдол арилчихгүй. Шат дараатай арга хэмжээ авч ажиллахаа төр засгаа мэдэгдсээр байгаа. Тиймээс иргэд бид өөрсдийн амь, нас, эрүүл мэндийг хамгаалах шаардлага тулгарч байна. Хүйтэн сэрүүний улирал эхэлж, томчууд гэхээсээ хүүхэд багачууд ханиад томуу, амьсгалын замын өвчнөөр …
-
20 January
“Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн мэдэлд шилжиж магадгүй байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдсан асуудлыг шалгах, төрийн мэдэлд буцаах нь зөв гэсэн ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлт гаргасан. Үүнтэй холбоотойгоор МАН-ын удирдах зөвлөл “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувьчилсан Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгох асуудлыг авч хэлэлцсэн юм. Мөн өчигдрийн чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд уг ажлын хэсгийг ажлаа яаравчлуулж, УИХ-д …
-
20 January
Манай улсад 1000 орчим сүм хийд үйл ажиллагаа явуулж байна
Монгол улсад таван хүн тутмын дөрөв нь ямар нэгэн байдлаар шашин шүтдэг гэсэн судалгаа байна. Үүнд будда, бөө мөргөл, христос, протистант, католик гэх мэт шашны сүм хийд манайд зонхилж, үйл ажиллагаа явуулдаг гэнэ. Харин олон шашны бөөгнөрөл нийгмийг эмх цэгцгүй болгож, цаашлаад эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг гэж судлаачид үздэг байна. Харин бид эргэн тойрондоо бага насны хүүхдийг …
-
20 January
Дэлхийн эдийн засгийн чуулганаас бид алдаагаа харж, залруулах хэрэгтэй
Жил бүрийн нэгдүгээр сард Швейцарийн Давос хотод Дэлхийн эдийн засгийн чуулган болдог. Тус уулзалтаас дэлхийн улс орнуудыг өрсөлдөх чадвараар нь үзүүлэлт тус бүрээр шалгаруулж, байр эзлүүлдэг. Энэ чуулга уулзалтанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, “Азийн супер сүлжээ” бүс нутгийн хамарсан хэлэлцүүлэгт оролцож, үг хэлсэн. Харин Монгол улс дэлхийн 138 орноос 102 дугаар байрт жагсахад эрхэм ерөнхийлөгч юу бодож …
-
19 January
Архи шаглах нь эрс нэмэгджээ
Өнгөрсөн Даваа гаригт Баянгол дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл” хотхонд архи, согтууруулах ундаанд хордож, таван иргэн харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газраас энэ сарын 17-20 ныг дуустал архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглох шийдвэр гаргасан. МХЕГ болон цагдаагийн хамтарсан баг тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор нэгдсэн шалгалт эхлүүлж, …
-
19 January
Эцэг эхийн хараа хяналт суларснаас болж бага насны хүүхдүүдийн түлэгдэлт ихсэж байна
Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналт суларснаас болж 0-4 насны хүүхдүүд түлэгдэх тохиолдолд их гарч байна. Нийт түлэгдэлтийн 60 гаруй хувийг 0-4 насны хүүхдүүд халуун хоол цай, шингэн зүйлд түлэгдэж байгаа юм. Түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн хүйсийн харьцаа нийт түлэгдсэн хүүхдийн 47.2 хувь нь эмэгтэй, 52.8 хувь нь эрэгтэй, Харин түлэгдэлтэд өртөж байгаа 0-4 насны хүүхдийн 44.8 …