Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Г.Ундармаа сайжруулсан түлшний үйлдвэрийн 19 шугамаас 12 шугам нь ажиллаж байгаа. Технологийн дагуу хатаагчтай, стандартын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэж, мэргэжлийн хяналтын байгууллагаас долоо хоног бүр дээж авч, хяналт тавьж байгааг хэлж байлаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн хугацаанд манай газарт 486 албан …
Tag Archives: онцлох
October, 2022
-
17 October
С.Энхболд: “Өргөө” амаржих газрын дэд захирлыг ажлаас нь чөлөөлнө
“Өргөө” амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөлсөн асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар өглөө. Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт хийгээд дараагийн дарга томилогдох хүртэл хугацаанд “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдыг “Өргөө” амаржих газрын даргаар түр томилсон. “Өргөө” амаржих газрын дэд захирлаар цагдаад 20 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан хүнийг энэ оны 7-р сараас эхэлж …
-
17 October
Монголд анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэллээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх “Батзүү” ХХК-ийн үйлдвэр нь Монгол Улсад анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэллээ. Зөөлөн оёдлын 26 жилийн түүхтэй тус компани нь ХБНГУ-ын шинэлэг, инновац шингэсэн тоног төхөөрөмжөөр даавуу үйлдвэрлэн, цаашлаад үйлдвэрээс гарсан түүхий эд, материалыг эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээн, зах зээлд нийлүүлэх кластерын системийг хөгжүүлж буй юм. Түүнчлэн үйлдвэр дотроо бүтээгдэхүүний шинж чанарыг тогтмол …
-
16 October
С.Төмөр: Тарга хүч сайтай тэмээ 2-3 жилийн ган гачгийг давах чадвартай
Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Солонго мэдээллийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Солонго аяллыг энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа юм байна. Солонго аяллаар дамжуулан Өвөр Монголын малчдын аж амьдрал, мал маллах арга ухаан, төр засгийн бодлого шийдвэр зэргийг Монголын уншигчдад хүргэх зорилготой энэхүү аяллыг зохион байгуулдаг ажээ. Ингээд Өвөр …
-
12 October
“Баян” үйлдвэр дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг хангаж байна
Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /ҮББХ/ дарга Т.Энхтүвшин тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд аравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Төв, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудад ажиллаж, төрийн болон төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газар, хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Байнгын хорооны гишүүд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилттэй танилцах …
-
11 October
У.Хүрэлсүх:Монголчууд бид хамтран ажиллаж чадвал ямар ч зүйлийг хийж бүтээж чаддаг гэдгээ түүхэн бүтээн байгуулалтаар нотлон харууллаа
“Чингис хаан” хаад язгууртны музейг нээх ёслол өнөөдөр боллоо. Музейд: Монголын эртний төрт улс (Хүннү, Сяньби, Жужан);Эртний нүүдэлчдийн төрт улс (Түрэг, Уйгур, Хятан);Их Монгол Улс;Монголын Их эзэнт улс;Чингис хааны угсааны хаад, язгууртны (XIV-XX зууны эхэн үе);Дэлхий дахин ба Монголчуудын танхим (Монгол бахархлын танхим);Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн байнгын үзмэрийг байршуулсан байна. Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь …
-
10 October
М.Батбаяр:“Чингис хаан” музейн барилгыг манай улсын мэргэжилтнүүд, уран барилгачид өөрсдөө барьж байгуулсан
Засгийн газрын 2019 оны долоодугаар сарын 3-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” хаад язгууртны музейг байгуулах шийдвэр гарч, музейн шавыг 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан юм. Түүнээс хойш хоёр жилийн дотор музейн барилгын ажил, үзүүллэг дэглэлтийг дуусгаж, музейг энэ сарын 11-ний өдөр албан ёсоор нээх талаар өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, …
-
10 October
С.Чулуун:“Чингис хаан” музейг үзэхэд нэг хүн 8-9 цагийг зарцуулна
“Чингис хаан” музей 10 дугаар сарын 11-ний өдөр нээлтээ хийх гэж байна. Музей нээх гэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, музейн захирал, академич С.Чулуун нар мэдээлэл өгөв. “Олон улсын стандартад нийцсэн музейтэй болсон нь монголчуудын түүх, соёлоо сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон түмнийг соён гэгээрүүлэх зэрэг чиглэлээр хийж байгаа олон ажлын нэг” гэдгийг Ерөнхийлөгчийн …
-
7 October
“Хүрээ” амаржих газрын шинэ барилгын ажил эхэллээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 150 ортой шинэ барилга баригдаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтэд нь оролцлоо. Монгол Улсын Засгийн газраас хүн амын эрүүл мэнд тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарал хандуулж буй. Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газар 1959 онд үүд хаалгаа нээсэн, энэ хугацаанд 350 гаруй мянган шинэ иргэнийг өлгийдөн …
-
5 October
Ж.Тогтохбаяр: Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд 1 кг ч ХЯТАД ЦЕМЕНТ хэрэглээгүй
Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ж.Тогтохбаяраас цаг үеийн мэдээллээр тодрууллаа. -Зарим сайтаар шаардлага хангахгүй чанаргүй цементийг Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ашиглаж байна гэсэн мэдээлэл түгжээ. Энэ тухай тодруулбал? -Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төсөл эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд Хятадаас нэг кг ч импортын цемент авч ашиглаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэх байна. Үндэсний …
-
5 October
МҮЭХ:2023 онд цалинг 50-иас доошгүй хувиар нэмэх шаардлагатай
МҮЭ-ийн холбоо Монгол улсын 2023 оны төсвийн төслийг УИХ хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2022.10.05/ хэвлэлийн хурал зохион байгуулж байр сууриа илэрхийллээ. 2023 оны улсын төсөв батлагдах гэж байгаа энэ үед тус холбооноос эдийн засгийн тогтворгүй байдал, валютын ханшны өсөлт зэрэг нөхцөл байдлуудын улмаас үйлдвэрлэл, үйлчилгээ хумигдаж, зохиомол үнийн хөөрөгдөл бий болсноос үүдэн ажил үйлчилгээ, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ …
-
4 October
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуурхай штаб байгуулж ажиллана
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон Агаарын чанарын суурин харуулын Дамбадаржаа станц, “Таван толгой түлш” ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төв”-д ажиллалаа. Нийслэлд 197 мянган өрх сайжруулсан түлш түлж байна. Тэдгээрийн 80,758 нь стандартын бус, гэмтэлтэй зуухтай гэсэн статистик гарчээ. Үүнээс шалтгаалж галлагааны үеэр хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх аюул гарч болзошгүй …
-
4 October
С.Бямбацогт:Төмөр замын “ЦОРГОО” олон болгоход бодлогоо чиглүүлнэ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сайдын үүрэгт ажлаа аваад Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд өнөөдөр /2022.10.04/ төмөр замын салбарт тулгамдсан асуудал гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалт зохион байгууллаа. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Улаанбаатар төмөр зам ХНН бол монголын хамгийн том ажил олгогч, ачаа, тээврийн дийлэнхийг зөөж, жилдээ 1 …
-
3 October
Галын аюулгүй байдлаа хангаж, угаарын хийн хордлогоос сэргийлэхийг анхаарууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” аяныг эхлүүлж байна. Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 1392, ой хээрийн түймрийн тав, аврах ажиллагааны 165, нийт 1562 удаагийн дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 22.6 хувиар өссөн үзүүлэлт …
-
3 October
Ч.Буянжаргал:Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын 12 хүн угаарын хийн хордлогод өртсөн
Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Гал ганц хоромд-Мартаж болохгүй” аяныг эхлүүлж байна. Тус аяны хүрээнд өнөөдөр НОБГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Таван толгой түлш ХХК-иас нийслэлийн хэмжээнд гарч буй гал түймрийн тоо, хохирлыг бууруулах, гал түймэр, угаарын хийн хордлогоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл өгөв. Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх талаар Таван …