Tag Archives: улс төр

September, 2016

  • 13 September

    УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, Л.Болд нар 63 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцав

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү, Л.Болд нар өнөөдөр  Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид авах …

  • 13 September

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхантай уулзлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхай, эрчим хүчний салбарынхныг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын эхэнд “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг саяхан батлууллаа. Уул уурхай, эрчим хүч бол Монголын голлох салбар. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт олон салбарын арга хэмжээг тусгасан. Энэ дөрвөн жилд хугацаанд нийт 26 их наяд төгрөгийн ажил арга хэмжээ явуулах судалгаа бий.  Үүнээс 12 …

  • 13 September

    УИХ-ын дарга Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан 26 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

    Манай оронд 1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнд Монгол Улсад анх удаа парламентат ёсны төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Бага Хурал байгуулагдаж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулснаар Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Өнөөдөр энэхүү түүхт өдрийн 26 жилийн ой тохиож байна. Энэхүү …

  • 13 September

    Монгол Улсад парламентын засаглал шинэ үндсэн хуулиар баталгаажин, төлөвшин хөгжиж байна

    Одоогоос 26 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ түүх бөгөөд эдүгээ хүртэл парламентын засаглал шинэ Үндсэн хуулиар баталгаажин эргэлт буцалтгүй төлөвшин хөгжиж байна. Манай улсад байнгын ажиллагаатай парламент үүсч бий болсон нь гэнэтийн …

  • 12 September

    Ж.Эрдэнэбат: Бизнес эрхлэгчид, Засгийн газрын эрх ашиг нэг шугамд байх ёстой

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр МҮХАҮТ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүд болон нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан татварын орчин, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл, даван туулах арга замын талаар санал бодлоо солилцлоо. “Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж УИХ-ын чуулганаар батлуулахдаа салбар бүрийн саналыг тусгахыг хичээсэн. Цаашид аливаа нэг шийдвэр гаргахын өмнө тухайн салбартаа мэргэшсэн хүмүүс, аж ахуйн нэгж, …

  • 12 September

    Э.Бат-Үүл: С.Зоригийн хэргийг 16 жил мөрдсөнийхөө дараа надаас үс, цус, хурууны хээний шинжилгээ авлаа

    Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан явдалтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүнийг улс төрийн зорилготойгоор удаа дараалан шалгаж байгаа бөгөөд Монголын цагдаагийн байгууллага гадны экспертүүдийг энэ хэрэгт оруулах дургүй байгаа бололтой. Учир нь “хэрэг илрэх нь чухал биш хэнд ноогдуулах нь улс төрийн зорилго болоод байгаа” мэтээр харуулж байна. Ингээд Э.Бат-Үүлийн хэлсэн тайлбарыг хүргэе. Э. Бат-Үүл хэлэхдээ: …

  • 12 September

    “Харьд одсон” залуус эргэж ирэх хүсэлгүй байгаа нь энэ төрийн алдаа

     Бүхий л зүйлийг төрийн буруу болгон ойлгодог “бэлэнчлэх сэтгэлгээ” иргэдэд суужээ. Арга ч үгүй юм. Амттан авч идээрэй гэж хүүхдэд мөнгө өгч байгаатай яг адилхан зүйлийг төр хийгээд байгаа  болохоор. Харин гурван сая гаруйхан хүн амтай ч 70 сая гаруй малтай, хөл гишгих газаргүй болтлоо байгалийн баялагтай манай орны иргэдийг ийн ядуу байлгаж, өнгөөр хуурч, бэлэн мөнгөний хүүхэлдэй болгоно гэдэг …

  • 12 September

    Эрх баригчдын шийдвэрт “хохирсон” иргэд “хөөрхий”

    Төрийн жолоог ээлжлэн атгах болсон хоёр нам тэдний шийдвэрийн золиос болсон төрийн албаны ажил, ширээ сандалны цаана бие биедээ атаархаж, жөтөөрхсөн улс төр, нэг л тушаалаар ажилгүй болсон мянга мянган иргэд, нэг үгээр “тамын тогооны үлгэр адил улс төр” гэлтэй. Тэр нам байхдаа ийм шийдвэрийг буруу гаргасан, тухайн нам нь буруугаар ажилласан гэх бие биенээ ил далд муулсан, “гоморхсон” бодлогын …

  • 10 September

    УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

    УИХ-ын чуулганы өчигдөр оройны хуралдаанаар УИХ-ын 2016 оны 26 дугаар тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. УИХ энэ оны 8 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” УИХ-ын 26 дугаар тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан юм. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд “Хүлээн …

  • 9 September

    Ерөнхийлөгчид Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга бараалхлаа

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад айлчилж буй Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган өнөөдөр бараалхав. Уулзалтын эхэнд Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлээд хоёр орны харилцаа улам өргөжин хөгжиж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж …

  • 9 September

    Яамдын ТНБД нарын нэрс тодорч эхэллээ

    Өнөөдрийн байдлаар таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын нэр тодорхой болжээ. Тодруулбал Гадаад харилцааны яамны ТНБД-аар өмнө нь Сү.Батболдын Гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан О.Оч, Хууль зүй дотоод хэргийн яамны ТНБД-аар Б.Баясгалан, Уул уурхайн яамны ТНБД-аар эдийн засагч Ч.Хашчулуун, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Г.Өнөрбаяр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны …

  • 9 September

    НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан ЭМ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзав

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр  эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзав. Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал О.Батбаяр байнгын хорооны даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрээр,  Транспэрэнси Интернэшнл байгууллага нь авлига, хээл хахуулийн эсрэг үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хяналтыг …

  • 9 September

    Жиофф Рэган “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Монгол Улсад айлчилж буй Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы албан ёсны айлчлал үргэлжилж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган өнөөдөр /2016.09.09/ нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн энэ үеэр ноён Жиофф Рэган 2016-2017 онд хэрэгжих “Канад сангийн орон …

  • 9 September

    Улсын их хурлын дарга М.Энхболд мөрдөн байцаах алба үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв

    /Мөрдөн байцаах байгууллагын хамт олонд/ Монгол   Улсад   Цагдаагийн   байгууллагын   Мөрдөн   байцаах   алба   үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын мэндийг тус албаны эрхэм офицер, ахлагч, албан хаагчид, чөлөөнд байгаа ахмадууд болон Та бүхний гэр бүлийнхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. Мөрдөн байцаах алба байгуулагдсан цагаас …

  • 8 September

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхеррийг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхэрр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд анхаарал хандуулж, цаашид олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ.  “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхэрр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өөрийн компанийн үйл ажиллагааны талаар товч танилцуулав. “Лийбхэрр” компани нь дэлхийн 50 улсад 130 гаруй …