Tag Archives: улс төр

October, 2016

  • 27 October

    Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.10.27/ Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Н.Энхболд, Г.Мөнхцэцэг нар өргөн мэдүүллээ. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны бодит байдал, хүндрэл бэрхшээл, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй эрхлэгчдийн оролцоотой зохион байгуулагдсан олон удаагийн хэлэлцүүлэг, түүнчлэн Европын …

  • 27 October

    Сонгуулийн санал хураалтанд “будлиант” БИЛЛ ашиглахаас татгалзъя

    Сонгуулийн эрх бүхий иргэн  ТА:  Сонгуульд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр оролцох эрхтэй.  Сонгууль нь бүх нийтийн байх бөгөөд сонгогч бүр оролцох эрхтэй.  Сонгогч таныг хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжийг хангасан байна гэж сонгуулийн тухай хуулинд заасан байдаг. Мөн сонгуулийн …

  • 27 October

    Хууль зүйн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн хоёр дах хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдаанаа лхагва гарагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд /2016.10.26/ үргэлжлүүлэн хуралдав. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм. Сангийн дэд сайд Х.Булгантуяа төслийн талаар танилцуулсан бөгөөд гишүүд асуулт асууж саналаа хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж прокурорын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай …

  • 27 October

    Монголбанкны төлөөлөл болон Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

    УИХ-ын гишүүн, Б.Ундармаа /2016.10.26/ Монголбанкны төлөөлөл болон Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч бөгөөд менежер Жэймс Андерсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголбанкны төлөөлөл ирэх онд УИХ-д өргөн баригдахаар бэлтгэж буй Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн талаар товч танилцуулав. Энэ хуулийн төслийг боловсруулж батлуулснаар одоо мөрдөгдөж байгаа хэд хэдэн хуулинд өөрчлөлт орно. Ингэснээр Монгол Улсад төлбөр …

  • 26 October

    ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.26/ хуралдаан 09 цаг 47 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулснаар жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн …

  • 26 October

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж өндөрлөлөө

    Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуулиас давсан заалттай 86 шийдвэрийг хүчингүй болгож, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТООГ 2-3 дахин ЦӨӨЛНӨ Өнөөдөр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 971 захиргааны хэм хэмжээний актаас хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй  холбоотой Сайдын тушаал 168, Агентлагийн даргын тушаал 25, аймаг, нийслэлийн  Засаг даргын захирамж 44 нийт …

  • 26 October

    Туркийн Үндэсний Их Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Туркийн Үндэсний Их Хурлын Турк-Монголын найрамдлын бүлгийн дарга Мехмет Эрдоан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд удахгүй болох Турк Улсын үндэсний баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманд чин сэтгэлийн мэндчилгээ уламжилж, Мехмет Эрдоан  тэргүүтэй төлөөлөгчдөд Монголд тавтай зочлохыг хүсэн ерөөв. Тэрбээр Монгол Улсын гуравдагч …

  • 26 October

    “Утсан хүүхэлдэй” гэгдэх Ч.Сайханбилэг хэний хамгаалалт дор УИХ-ын Хууль зүйн байнгын хороог доош нь хийв

    Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилогдох үед түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн буюу “утсан хүүхэлдэй”. Энэ хүн Ерөнхий сайд болоод Оюутолгой, Тавантолгойгоор “оролдоод” бууна гэж нэгэн улстөр судлаач ах маань хэлж билээ. Яг л түүний хэлснээр болж, Оюутолгой, Тавантолгой “хөдөлгөөнд орж” эхэлсэн. Магадгүй энэ том ордуудаас хувь хүртэж чадаагүй хүмүүс Оюутолгойг “Дубайдах” зэргээр дундаас нь хувь хүртсэн байх. Харин Хятадын барьцаанд орсон Тавантолгойг …

  • 26 October

    НББСШУ-ны байнгын хороо Эрүүл мэнд, Боловсролын салбарын асуудлаар хэлэлцэв

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны /2016.10.25/ хуралдаан 16.23 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн …

  • 26 October

    Ч.Сайханбилэгийг “Эрдэнэт”-ийн асуудлаар “байцаав”

    Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж, хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр болон “Монросцветмет” компанийн 49 хувийг хувийн компанид хууль бусаар шилжүүлсэн асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дуудаж оролцуулсан бөгөөд товчхондоо энэ хуралдаан “гэмт хэрэг хийсэн хүнээс шүүхийн танхимд тайлбар авч буй явдал болон гэмт хэрэг хийсэн хүн өөрийгөө өмөөрч, хууль ёсыг уландаа гишгэж, Монгол төрийг доромжилж буйтай яг …

  • 26 October

    Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооноос мэдээлэл хийв

    Тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль энэ сарын 19, 23-ний өдрүүдэд тус тус амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал нийт 35 мандаттай. Монгол ардын Нам-35, Ардчилсан нам-34, Бие даан нэр дэвшигч-5 тус тус нэр дэвшиж өрсөлдсөн. Сонгуулийн үр дүнд: МАН-30 мандат, АН-5 мандатыг тус тус авсан болно. № Тойрог Мандатын тоо Ялалт байгуулсан улс төрийн …

  • 25 October

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн талаарх хэлэлцүүлэг болов

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2016.10.25/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн талаархи хэлэлцүүлгийг Төрийн ордоноо зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Монголбанк, Сангийн яам, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Үнэт цаас, арилжаа эрхлэгчдийн холбооны төлөөлөл болон эрдэмтэн судлаачид оролцож, санал солилцов. Хэлэлцүүлгийн эхэнд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа Төрөөс …

  • 25 October

    БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Канад улсын элчин сайд Эд Жагерыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Эд Жагерыг өөрийнх нь хүсэлтийн дагуу Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзлаа. Энэ нь Монгол Улсын шинэ Засгийн газар бүрдсэнээс хойшх хугацаанд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Канад Улсын Элчин сайдтай хийсэн анхын албан, танилцах уулзалт юм. Уулзалтын …

  • 25 October

    Баянзүрх дүүрэгт АН биш МАН ялжээ

    Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооноос Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа МАН болон АН-ын гишүүдэд түр үнэмлэхийг нь гардууллаа.  Дүүргийн 41 тойрогт МАН 19, АН 16-д ялалт байгуулаад байгаа. Үлдсэн зургаан тойрог маргаантай байгаа юм.  Маргаантай гэхийн учир нь АН-аас нэр дэвшигчид Сонгуулийн тухай хуулийн  70.5.10-д заасан “Сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан …. мөнгө,… бусад эд бараа …

  • 25 October

    УИХ-ын гишүүн Г.Занданшатар БНХАУ-ын Улс төрийн газрын дарга Гү Минийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар өнөөдөр /2016.10.25/ БНХАУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гү И Минийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Гү И Мин хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөн хүрээнд хөгжиж байгааг онцлон, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцяны Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа …