Tag Archives: улс төр

March, 2016

  • 11 March

    Сонгуулын зардлыг зориулалтын бусаар зарцуулбал 4 сая 992 мянган төгрөгөөр торгоно

    УИХ-ын чуулганы 2015 оны нэгдүгээр сарын 25-ны нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, баталсан. Сонгуулийн хууль нь 18 бүлэг 166 зүйлтэй маш том хууль юм. УИХ болоод Ерөнхийлөгч, орон нутгийн сонгууль энэ жилийн зургаадугаар сард болох тул сонгох, сонгогдох эрхтэй бүх хүмүүст зориулан уг хуулийн таницуулгыг манай сайт цувралаар хүргэж байна. Сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 29-өөр тогтоосон бөгөөд …

  • 11 March

    Н.Энхбаярыг батлан даалтад авсан сайд Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нар хариуцлага хүлээх үү

    Сонгуулийн өмнөх хаврын энэ урт өдрүүдэд монголын улс төрийн нөхцөл байдал тун сонирхолтой байдлаар өрнөх нь. Өнгөрсөн өдрүүдэд ХҮН болон зарим намуудын нэгдэх, нийлэх асуудал эрчимжиж олны анхаарлыг татаж байсан бол тун удахгүй МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудал дахин анхаарлын төвд орж ирэх бололтой. Саяхан МАХН-ын зарим эх сурвалжууд АТГ-аас Н.Энхбаярыг “дуудсан цагт ирэхгүй бол баривчлана” гэсэн бичиг ирүүлсэн гэж …

  • 10 March

    АСЕМ-ыг сурвалжлах сэтгүүлчдийг мэргэшүүлнэ

    Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 18 дугаар хуралдаан болж, АСЕМ-ын мэдээллийн төвийн үйл ажиллагаа, Ази Европын Парламентийн түншлэлийн 9 дүгээр хуралдаан, Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Бизнесийн 15 дугаар чуулга уулзалтын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллүүдийг сонсож, хэлэлцлээ. АСЕМ-ын мэдээллийн төв гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийж, үйл ажиллагаа нь тогтмолжсон талаар …

  • 9 March

    “Ч.Сайханбилэг ээ, надаас бүү ай”

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг энэ сарын 12-ны 19.00 цагт халз мэтгэлцээнд оролцохыг урьсан. Энэ асуудалтай холбоотойгоор тэрээр өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уг нь энэ сарын 12-нд халз мэтгэлцэж ард иргэдийн өмнө үнэн мөнийг нь илчлэх байсан. Гэсэн ч тэрээр ямар нэгэн хариу өгөхгүй байна. Тиймээс энэхүү хугацааг сунгаж анх халз мэтгэлцээнд урьсан өдрөөс …

  • 7 March

    Эмэгтэйчүүдийн Азийн бүсийн хурал Монголд

    Ирэх дөрөвдүгээр сарын 22-23-нд Монгол Улсад Социнтерний олон улсын эмэгтэйчүүдийн Азийн бүсийн ээлжит хурал болно. Уг хурлын талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. “Азийн эмэгтэйчүүд ба жендэрийн эрх, тэгш байдлыг хангах” сэдвийн хүрээнд “Эмэгтэйчүүд ба эдийн засаг”, “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ба жендэрийн тэгш байдал”, “Тогтвортой хөгжил-Ногоон хөгжил” зэрэг асуудлыг хөндөн ярилцах юм байна. Манай улсад сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн жендэрийн …

  • 7 March

    Ерөнхий сайд шилдэг 21 эмэгтэйд баяр хүргэлээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг салбар салбарын олон мянган эмэгтэйчүүдийг төлөөлөн, эрхэлсэн ажил үйлсээрээ манлайлагч 21 эмэгтэйг Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзан Монгол Улсын Засгийн газрын өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, баярын мэнд хүргэлээ. Мөн “Энд хүрэлцэн ирээгүй ч улс эх орныхоо хөгжлийн төлөө, гэр бүл, үр хүүхдийнхээ сайн сайхан амьдралын төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, сэтгэл …

  • 3 March

    Н.Энхбаяртай холбоотой дахиад хагас тэрбум төгрөгийн маргаан босоод ирлээ

     Н.Энхбаяр руу чиглэсэн авлигын мөнгөний урсгал өнөөдөр түүний хоолойд тээглэсэн яс байна. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, сайд асан Г.Шийлэгдамба нь АТГ-ын мөрдөгчдөд О.Даваасүрэн гэгчээс авсан гэх их хэмжээний долларыг хадгалж байхдаа гардуулан, мөрдөнд тамаа цайтал суугаад гарч ирмэгцээ олон нийтэд хандаж захидал бичихдээ эрхэм даргынхаа булхайг илчилж орхисон юм. Түүний хэлснээр уг мөнгө нь намын хавдив нэртэй ихээхэн маапаантай …

  • 3 March

    СЕХ өнөөдөр 30 орчим журам, заавар, маягт боловсруулж гаргалаа

          Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр хуралдаж сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд сонгуулийн бэлтгэл хангахтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэв. Сонгуулийн хороодод төсөв хуваарилах, зарцуулах, түүнд хяналт тавих, тайлан гаргах тухай, Сонгуулийн штабын ажилтан, менежер, шадар туслагч, ухуулагчийн өдөр тутмын үйл ажиллагааны зардал гаргуулах тухай, Сонгуулийн хороодын хуралдааны тэмдэглэл хөтлөх тухай, Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах тухай  …

  • 3 March

    Эрэгтэй гишүүд хүчирхийлэлийг “бизнес” болгож хараагүй байгаа

    Хучирхийлэл манай улсад газар авч байгаа энэ үед хуулиар чангалан барихаас өөр арга зам олдохгүй байна. Манай улс хучирхийлэлийн эсрэг төвүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй хүнлэг энэрэнгүй бус төртэй цөөхөн орнуудын нэг. Тэгвэл энэхүү хуулийг батлахад ухаан орсон дөрвөн настай охиноос, 100 гаран наслаж байгаа өтгөс хүртэл нэгэн дуугаар дэмжиж байгаа. Гэхдээ сэтгэл зүрхэндээ. Хүний хорвоод адилхан төрлийг олж төрөөд бие …

  • 2 March

    Одоогийн байдлаар 2,4 сая иргэн сонгууль өгөхөөр байна

    Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоох, сонгуулийн хэсэг байгуулах ажлуудыг танилцуулахаар өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ҮАГ-ын даргын тушаалаар тогтоодог бөгөөд тус газраас хоёрдугаар сарын 29-ний өдөр зардлын тухай мэдээллийг өөрийн вэб сайт дээрээ байршуулсан билээ. Сонгуулийн шинэ хууль гарсантай холбогдуулан сурталчилгааны хоног 45-18 болж бууруулж, …

  • 1 March

    Жагсаалтын 28-ыг 22 болгож өөрчлөх хуулийн төслөө танилцуулав 28 2016/03/01 0

    УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Ингээд Засгийн газраас тусгайлсан саналгүй гэж үзсэн байна. Төсөл санаачлагч хувь тэнцүүлэх замаар сонгуулиар нэр дэвшигчийн мандатаас зургааг нь олонхийн сонгуулиар сонгогдох мандатад …

  • 1 March

    Халамжийн мөнгөөр Ланд авч “гангарсан” уу?

    Баян-Өлгий аймгийн төсвийн ерөнхий санд байршуулсан хөрөнгө болох халамжийн сангийн нэг тэрбум орчим төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан тухай Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ажлын алба аймгийн Засаг дарга Х.Дармен болон ИТХ-ын дарга Б.Лазатхан, Тамгын газрын дарга нарыг авлигатай тэмцэх шалгуулахаар болсон юм. Учир нь тус аймгийн төсвийн сангаас зориулалтын бусаар ашиглагдсан мөнгийг тооцвол, аймгийн ИТХ-ын 2014 оны 36 дугаар тогтоолоор 2013 оны …

  • 1 March

    Хөгшин гишүүдийг тэтгэвэрт нь гаргая

    Эрэгтэй тэтгэвэр тогтоолгох нас 60, эмэгтэй нь 55. Хэрэв эх хүн дөрөв болон түүнээс дээш  хүүхэдтэй бол 50 насаар тогтоосон байдаг. Нас суусан хөгшин “бурхи” гишүүд сандал суудлаа залуу хойч үедээ тавьж өгөхгүй их л барьцалдах юм. Мэдээж залуу хүнд ажлын туршлага, төвийг баримтлах зарчим дутмаг байдаг байх л даа. Тэглээ гээд “эцэг хүний” үүднээс зөвлөх бус харин ана мана …

  • 1 March

    Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

    Өнөөдөр Монголд улс төрийн нам байгуулагдсаны 95 жилийн ой, “Эх орончдын өдөр” тохиож буй. Энэхүү тэмдэглэлт ойн баярыг тохиолдуулан МАН-ын дарга М.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтэй удирдлагууд, хоёр намын гишүүд, дэмжигчид их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол болж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлэхдээ “Өнөөдөр Монголын улс төрийн ууган хүчин үүсэн байгуулагдсаны баярын өдөр, Монголын үе үеийн хатан …

  • 1 March

    Их өр төглөгдөж дараагийн боломж нээгдэв

    2000-2003 онд Монгол Улсаас ОХУ-д төлөх нийт өрийн 97.8 хувийг чөлөөлөхөд тодорхой хэмжээний төлбөр үлдсэн. Гэхдээ уг үлдэгдэл болох 174.2 сая ам.долларын өрийг чөлөөлөх асуудлыг ОХУ-ын Төрийн ДУМ саяхан хэлэлцэн баталсан билээ. Тус улсын Засгийн газраас өргөн барьсан хуулийг баталснаар манай улс 3.8 сая ам.долларын төлбөрийг 30 хоногийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн юм. Тэгвэл Засгийн газраас өчигдрийн ханшаар 3 …