Хүүхэлдэйн театр Хөх хотод тоглоно

МУ-ын хүүхэлдэйн театрын жүжигчид ӨМ-ын “Оршон” компанийн урилгаар энэ сарын 15–16-нд Хөх хот дахь ӨМ-ын үндэстний урлаг жүжгийн танхимд “Алтан залаат азарган тахиа”, “Гэрэлт бяцхан цох нарыг аварсан нь” зэрэг жүжгээ толилуулахаар зэхэж байна.

МУ-ын хүүхэлдэйн театр 1948 оны 7-р сарын 17-нд улсын хүүхдийн театр байгуулах тухай сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан түүхтэй.

Тус хүүхдийн театр дэлхийн болон Монгол улсын сонгодог бүтээлүүдийг найруулан тавьдаг тул хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй үзүүлдэг. Монголоор зохиогдож Монголоор тоглох хүүхдийн жүжиг ӨМ-д анх удаагаа тайзнаа тоглогдож байгаа юм. Дашрамд дурьдахад, МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан тус хүүхэлдэйн театрын захиралаар ажилладаг юм.

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …