Д.Трамп, В.Путин нар тохиролцоонд хүрч болзошгүй байгаа нь НАТО-гийн байр суурийг ганхуулна гэж үзжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалтын үеэр талууд тохиролцоонд хүрч болзошгүй байгаа нь НАТО буюу Умард Атлантын гэрээний байгууллагын байр суурийг ганхуулна гэж Их Британи улс болгоомжилж байна. Энэ тухай “The Times” сонин мэдээлэв.

Хоёр улсын удирдагчдын яриа хэлэлцээний дүнд ерөнхийлөгч Д.Трамп НАТО-гийн хийхээр төлөвлөсөн цэргийн сургуулилтыг цуцлах юмуу өөрчилж магадгүй байгаа нь тус эвслийг хямралд оруулна гэж Их Британийн сайд нарын танхимын гишүүд үзэж байна. Түүнчлэн хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт болсноор Д.Трамп Крымыг Оросын хэсэг гэж хүлээн зөвшөөрч, хориг арга хэмжээний бодлогыг эргэн харж магадгүй гэж Их Британийн Засгийн газар санаа зовниж байгаа аж.

Санал болгох мэдээ

Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 хэмд хүрч хүйтэрчээ

Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид 64 жилийн дараа -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь …