Яг одоо хүмүүс сошиал медиад дээрх зурагнаас болж хоёр тал болон хуваагдаад байна. Зарим нь дээрх даашинзыг шаргал, цайвар өнгөтэй гэж байгаа бол нөгөө хэсэг нь цэнхэр, хар өнгөтэй гэж байна. Энэхүү зураг нь GIF өргөтгөл буюу маш өндөр нарийвчлалтайгаар бүтээсэн солигддог зураг юм уу эсвэл дараах тайлбар хамгийн үнэмшилтэй нь байгаа аж.
Бид гадны гэрэл, дүрсийг рецептор буюу мэдрэл хүлээн авуураар дамжуулан цааш тархи руу илгээдэг. Дараа нь тархи ухамсрын оролцоотойгоор гэрлийг ямар төрлийн өнгө байна гэдгийг оюун санаандаа хөрвүүлдэг. Гэхдээ ийн хөрвүүлэх явцад дараах алдаа гардаг байна. Хүний нүдний торлог бүрхэвч (фоторецептор) нь хоёр төрлийн эстэй. Нэг нь савханцар савханцар эс буюу гэрэлд илүү мэдрэг боловч өнгө хардаггүй зөвхөн дүрс ялгадаг. Савханцар эсүүд өнгөнөөс зөвхөн хар цагаан саарал гэх зэрэг өнгийг л таньдаг. Харин лонхонцор эсүүд өнгө мэдэрдэг, гэхдээ гэрэл мэдрэх нь муу. Жишээ нь харанхуй орчинд таны савханцар эсүүд илүү ажилладаг. Өнгө ялгахаасаа илүү гэрэл мэдэрч, дүрс сайн хардаг байна.
Нүдний хамгийн дотор талын бүрхэвч нь торлог бүрхэвч бөгөөд гэрлийн нөлөөгөөр сэрэх чадвартай мэдрэлийн эс байрладаг. Эдгээр нь гэрлийн хүлээн авуур эс бөгөөд сэрлийг харааны мэдрэлээр тархинд дамжуулна. Эсүүдийг хурц гэрлээр цочирч өдрийн цагт харах лонхонцор эс, бүдэг гэрлээр цочирч үдэш бүрийд харах, савханцар эс гэж хуваан үздэг. Нүдний хамгийн дотор талын бүрхэвч нь торлог бүрхэвч бөгөөд энд сохор толбо оршино. Өөрөөр хэлбэл нүдний алимд харааны мэдрэл орсон газарт гэрэл хүлээн авах эсүүд байдаггүй тэр хэсгийг сохор толбо гэж нэрлэдэг. Юмны дүрс энэ хэсэгт буухад дүрс үзэгдэхгүй.
Хар цагаан нь савханцар эс, Өнгөтэй нь лонхонцор эс |
Хариулт: Хэсэг хугацаанд харанхуйд байсны дараа гэрэл асахад бидний нүд гэрлийг мэдэрнэ. Дараа нь лонхонцор, савханцар эсүүдээр дамжуулан тархи руу илгээж ухамсар түүнийг өнгө болгож харна. Гэвч тухайн үеийн лонхонцор, савханцар эсүүдийн тоо хэр их, бага байгаагаас шалтгаалж өнгийг бодитой харах юм. Өөрөөр хэлбэл харанхуйгаас гэрэлтэй орчинд шилжих үеп гэрлийг олон өнгө болгож харах “пигмент” гэгч зүйл 45 минутын дараа бүрэн гүйцэд сэргэдэг байна. Тэгэхээр та дээрх даашинзыг цэнхэр өнгө хэмээн харж байвал таны тухайн үеийн лонхонцор эс их бөгөөд гэрэлтэй орчинд байжээ, харин шар, цайвараар харж байвал та харанхуй орчинд байсан, эсвэл унтаж байсан, аль эсвэл таны нүдний лонхонцор эсүүдийн хэмжээ бага гэсэн үг юм.
Эх сурвалж: businessinsider.my
Эх сурвалж: www.setgel.org