Миний ээж ганцхан нүдтэй… Тийм учраас би ээжийгээ үзэн яддаг. Ээж маань сургуулийн гуанзанд ажиллаж гэр бүлдээ тус болдог байлаа. Намайг дунд сургуульд байхад ээж маань над дээр хүрч ирээд “Миний хүү өлсч байна уу” гэж асуусан. Энэ үгэнд нь би уурлаагүй ч ээжийн муухай царай намайг үнэхээр бачимдуулсан. “Миний хүү байхдаа ч яахав …дээ” гэж бодоод муухай харчихаад асуултанд нь ч хариулаагүй гүйгээд явчихсан.
Маргааш нь манай нөгөө ангийн хүүхэд “Еэ чиний ээж өрөөсөн нүдтэй юм байна лээ” гэж ангиар дүүрэн хашгирхад нь өөрийгөө үнэхээр үзэн ядаж билээ.”Яагаад заавал би гэж” хэмээн бодсоор гэр лүүгээ зүглэхдээ ээжийгээ бүүр ч илүү үзэн ядав. Гэртээ орж ирээд л шууд “Та яагаад зүгээр үхээд өгч болдоггүй юм бэ?” гэж асуув. Ээж юу ч хариулсангүй.Өи энэ үгнийхээ хариултыг авах гэж хэсэг түүнийг харж зогслоо.Учир нь би уур хилэнгээр шатаж байсан болохоор ээжийгээ ямар хүнд хэцүү байдал оруулж байгаа тухай огтхон ч бодоогүй.
Энэ цагаас хойш би ээжтэйгээ ярихаа больж, зөвхөн маш шаргуу суралцаж эхэлсэн. Амжилттай суралцсан болхоор гайгүй сайн мэргэжил эзэмшиж гэр бүлтэй ч боллоо. Өөр хотод байшин худалдан авч хүүхэдтэй ч болов. Миний аз жаргалтай амьдралын маань утга учир эхнэр хүүхдүүд минь болсон байлаа. Харин ээж маань ач хүүхдүүдээ ганц ч удаа харж байгаагүйн дээр сүүлийн хэдэн жил намайг ч олж хараагүй билээ. Гэтэл нэгэн өдөр ээж маань над дээр зочилж ирэв. Ээж хаалганы дэргэд зогсчихсон, хүүхдүүд ээжийг хараад инээлдэн зогсоно. Би урилгагүй зочноос төвөгшөөж, бас уурсан “Та яах гэж ирж байгаа юм бэ? Яагаад хүүхдүүдийг минь айлгаад байгаа юм бэ? Бушуухан эндээс явж үз”хэмээн хашгирах шахуу хөөлөө. Ингэж хэлүүлчихээд ээж” Уучлаарай би айл андуурсан бололтой, намайг уучлаарай” хэмээн эргэн алхахдаа өрөөсөн нүдэндээ нулимас мэлтэгнүүлж байсан. Ээж сүүлийн хэдэн жил өтөлж хөгширчээ. Өрөөсөн нүдтэйн дээр нуруу нь бас бөгтийчихөж.
Үүнээс хойш хэдэн жилийн дараа дунд сургуулийн уулзалт болж ,би эхнэртээ өөр хотод томилолтоор ажиллана гэж худлаа хэлээд төрсөн хотдоо очлоо. Уулзалтын дараа сониуч зан хөдөлж хуучин муу гэртээ очив. Хөрш маань ээжийг нас барсан гэж надад дуулгасан.Би үүнийг сонсоод ганц ч дусал нулимас унагаагүй.Харин ээжийн надад бичсэн захидлыг хөршөөс авч уншихдаа байж боломгүй алдаа хийснээ ухаарсан.
“Хайрт хүү минь. Би чамайгаа бодоогүй өдөр зүүдлээгүй шөнө гэж байгаагүй.Гэрт чинь очиж хүүхдүүдийг чинь айлгасандаа их харамсч байна.Олон жилийн дараа хүүгээ харахад сайхан байсан ч харамсалтай нь өрөөсөн ганц нүдний минь хараа их муудсан болохоор чамайгаа хэрхэн өөрчлөгдснийг сайн харж чадаагүй….
Хүү минь чи жижигхэн байхдаа осолдож өрөөсөн нүдээ алдсан.Ээж нь хүүгээ өрөөсөн нүдтэй энэ орчлонг туулахыг тэвчиж чадаагүй учраас өөрийнхөө нүдийг өгсөн юм. Хайрт хүү минь чи хорвоо ертөнцийг ээжийнхээ нүдээр харж, ээж нь хүүдээ ямар хайртай байсаныг санаж яваарай.Чиний ээж” гэсэн байлаа.Энэ захидлыг уншаад би хэзээ ч уйлж байгаагүйгээрээ уйлсан. Энэ нулимс ээжийн минь надад гомдсон гомдлын нулимс байсан гэдэгт би итгэдэг.
Ugluu.mn