Олон хүний өмнө эсвэл цөөн хүний өмнө илтгэл тавих ч бай орчноо судалж бай. Дараах цөөн шилдэг туршлагуудыг таньтай хуваалцаж байна.
1. Бэлтгэл хийх
Ямар нэг илтгэл тавихаасаа өмнө хийх нэг зүйл бол илтгэлээ чадах чинээгээрээ давтаж, сургуулилах явдал юм. “Сургуулилт дадлага төгс болгодог”. Дасгал их хийхийн хэрээр та тайзан дээ илүү тааламжтай, итгэлтэй байдлаар илтгэлээ тавьж чадна. Юу хэлэх хэрэгтэй байгаагаа бэлдэж, сайн мэдэж бай гэсэн үг. Бусад дэлгэрэнгүй, нарийн зүйлсийг анхаарч, үзэгч сонсогчид руугаа анхаарч, тэдэнтэй холбогдож, дууны өнгөө тохируулж, слайд руу ширтэхээс зайлсхий.
2. Түүхээр эхэл
Илтгэл тавих үедээ үзэгчдээс үл хамааран түүх өгүүлж илтгэлээ эхлүүлэх эсвэл бодит амьдралын жишээ, нөхцөл байдлаар жишээ аван ярих хэрэгтэй. Энэ нь таныг үзэгч, сонсогчидтойгоо холбох боломжийг олгоно. Мэдээж хэрэг нэг ижил түүхийг дахин дахин яриад байх шаардлагагүй. Коллежийн оюутнууд гүйцэтгэх захирлаас ялгаатай шүү дээ. Тиймээс нөхцөл байдал болон олон нийтэд зориулан түүх өгүүл.
3. Хүсэл тэмүүлэлтэй бай
Үүнийг дурдах нь илүүц ч гэлээ маш олон илтгэгчид үзэгч, сонсогчидтойгоо холбогдох чадвартай байхын тулд урам зоригтой байж чаддаггүй. Та өөрийнхөө бүтээсэн зүйл , ажлаа ярьж байгаа учраас эрч хүчтэй, хүсэл тэмүүлэлтэй байж үргэлж инээмсэглэ. Хэрэв та уйтгартай эсвэл тааруу харагдвал өөртөө итгэлтэй байж, үзэгч, сонсогчдыг сонирхолтой байлгаж чадахгүй. Яагаад таны санаа/төсөл тэднийг гайхашруулж байна вэ?
4. Та бол анхаарлын төв болохоос слайд биш.
Илтгэлийн хуудас, слайдууд нь үзэгч, сонсогчдод хялбар байлгах үүднээс хийгдсэн зүйл. Хэт тод эсвэл хэт их текст оруулахаас зайслхий. Яагаад гэвэл үзэгчдийн анхаарал сарнина. Та зөвхөн илтгэлээ ашиглах хэрэгтэй. Хүмүүс таныг сонсох ёстой болохоос таны илтгэлийн слайд Powerpoint руу тань анхаарал нь чиглэх ёсгүй гэдгийг мартах хэрэггүй. Слайд руугаа боломжтой бол хар. Юу ярьж байгаагаа харуул. Таны үзэгч, сонсогчид таньд итгэж эхэлнэ.
5. Өөрийнхөөрөө бай.
Бид бүгдээрээ Стив Жобс эсвэл Мартин Лютер Кингийн илтгэлүүдийг сонсох дуртай. Гэхдээ энэ хоёр хүн бусдаас өөр бөгөөд онцгой байж чадсан. Хэн нэгнийг дууриаж эсвэл өөрт байгаа зүйлийг харуулах гэж бухимдах хэрэггүй. Өөрийнхөөрөө л бай. Илтгэлээ хувийн онцлог стильдээ нийцүүл. Хамгийн чухал зүйл нь илтгэлээ сайн мэд, өөрийн гэсэн аргаар үзэгчдэд сэтгэгдэл төрүүлэхүйц байх хэрэгтэй.
эх сурвалж: biznetwork.mn