Хууль шүүхийн байгууллагын шинэчлэлийн “ачаар” энэ салбарынхан гадны нөлөө, авлигад ил тод өртөх нь илэрхий багассан боловч зарим нэгэн “ухамсаргүй” ажилчдын хууль бус үйл ажиллагаанаас болж иргэд олон нийт энэ салбарынханыг шударга үнэний төлөө ажилладаг гэдэгт эргэлзсэн хэвээр байна.
Ялангуяа прокурорын байгууллагын ажилтнуудын хууль бус гэмээр үйл ажиллагаа олны анхаарлыг ихээр татах боллоо. Мөрдөн байцаалтаар тогтоогдсон эрүүгийн хэргийг прокурорын хяналтын явцад “будлиантуулдаг”, “мөр буруулдаг” байдал цөөнгүй гарах болсон тухай ч мэдээлэл байна
Түүнчлэн Прокурорын байгууллагын тухай хуулийн “5.1.1. дээд шатны прокурорын шийдвэрийг доод шатны прокурор заавал биелүүлэх, дээд шатны прокурорын шийдвэр нь хуульд нийцсэн байна; 5.1.4. дээд шатны прокурор нь доод шатны прокурорын хууль бус, үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, буцаан авах” гэж хуульчлан заасан байдаг.
Хуулийн эл заалт ёсоор бол дээд шатны прокурорын хуульд нийцсэн шийдвэрийг доод шатны прокурор заавал биелүүлэх үүрэгтэй байдаг. Гэтэл Нийслэлийн прокуророос хэргийг хянан шалгах үүрэг өгч, доод шатны прокурорын өмнө нь хэрэгсэхгүй болгосон тогтоолыг дээд шатны прокурорын байгууллага хүчингүй болгож, Д.Энхтайван нарын хэргийг сэргээн шалгах үүрэг өгсөөр атал үүнийг үл ойшоон,хууль зөрчин тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан байдал нь эл хэрэг дээр ажилласан прокурорыг ямар нэг байдлаар хэргийн холбогдогч нартай харилцан тохиролцсон байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна.
Олны дунд Тээвэр хөгжлийн банкны хэрэг гэж яригдаад багагүй хугацааг өнгөрүүлсэн хэргийн цаана прокурорын байгууллагын зарим ажилтнууд хэтэрхий нэг талд ажиллаж, тогтоогдсон баримтыг өөрийн үзэмжээр дүгнэн асуудалд хандаж байгаа байдал нь эргээд тэднийг Прокурорын Ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтэст шалгагдахад хүрчээ.
Үргэлжлүүлэн ЭНД дарж уншина уу…