Ц.Монгол: Хугацаа хэтэрсэн зээлд хүү тооцох ёсгүй, энэ бол “хуульчлагдсан” луйвар

Өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.

5-16-12

Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн байдал сайнгүй байна. Үүнийг дагаад ажилгүйдэл,ядуурал нэмэгдлээ гэдгийг статистикийн байгууллагын судалгаа ч харуулах боллоо. Үүнтэйуялдуулаад Банкнаас иргэд, байгууллагуудад олгодог зээлтэй холбоотой Иргэний хуулийнзаалт Үндсэн хууль зөрчсөн талаар таны нэлээд ярьж, тэмцэж явдаг сэдвээр ярилцахаарурьсан юм. Хамгийн сүүлд сар гаруйн өмнө та Үндсэн хуулийн цэцэд хандсан байх аа?

–Тэгсэн. 2016 оны гурвадугаар сарын 28-ны өдөр Иргэний хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуульзөрчсөн талаар Цэцэд хандсан. Товчхондоо, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “…Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан болнэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн зарчим болохардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх үйл ажиллагаанднийцэхгүй байгаа юм.

Тодруулбал, энэ нь тэгш эрхийн зарчимд тулгуурладаг Иргэний эрх зүйн үндсэн зарчимд харшилжбайхаас гадна Үндсэн Хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад оршин суугаа хүнбүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн заалт, 5 дугаар зүйлийн 2-т заасан, төр нь нийтийнболон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална гэсэнзаалтуудыг тус тус зөрчин банк, эрх бүхий байгууллагын эрх ашгийг хамгаалсан зохицуулалт болжээгэж үзэх үндэслэлтэй.

Иргэний эрх зүйн гэрээ бол эрх тэгш зарчимд үндэслэгдэх ёстой. Тэгэхээр гэрээний үүргээбиелүүлээгүй зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлж, гэрээгээр тохирсон хүү төлөх,улмаар хугацаа хожимдсон тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ёстой. Гэрээний хугацаа өнгөрснөөрбол гэрээний хугацаа дуусгавар болдог. Зөвхөн хариуцлагаар тооцох нэмэгдүүлсэн хүү 20 хүртэлхувиар төлөөд мөнгийг буцааж өгөх ёстой гэсэн үг. Харин хүүг үргэлжлүүлэн тооцох хууль зүйнүндэслэл байх ёсгүй.

Та тодорхой жишээ дурдана уу?

Энд олон зүйл ярьж болно. Тухайлбал, Банкны зээлийн гэрээнд форс мажор буюу давагдашгүйхүчин зүйлийн улмаас зээл эрсдэлд орох нөхцөлийг заадаггүй. Иймээс зээлдэгч нас барсантохиолдолд ч зээлийн нь хүүг бодоод явдаг тохиолдол байдаг. Энэ бол арай дэндүү байгаа биз дээ?Мөн газар тариалангийн зээл дээр давагдашгүй хүчин зүйлийн талаар заалт оруулах тохиолдолбайна.Ган гачиг болсон нөхцөлд зээл төлөх хугацаа хүүг зогсоох гэх мэт. Гэвч банк байгалийн хүчинзүйлээс шалтгаалан ургац авч чадалгүй эрсдэлд орсон зээлдэгчид гэрээний дагуу хөнгөлөлтүзүүлдэггүй.

Үүнээс гадна нэг иргэнд жижиг үйлдвэр барихад нь зориулж хоёр тэрбум төгрөгийн зээл олгосон.Ингэхдээ хоёр тэрбумыг гаргаад, 500 саяыг нь өгөлгүй өмнөх зээлд нь суутгасан, 500 саяыг нь“барьцаа хүрэхгүй байна гээд авч үлдсэн. Ингээд хоёр тэрбумаар барих жижиг үйлдвэрийг энэбизнесмэн нэг тэрбумаар босгох боломжгүй болно. Үйлдвэр байрих боломжгүй тул зээлээ төлөхямар ч эх үүсвэргүй болсон. Зээлийн гэрээний хугацаа дуусна. Гэрээгээр тохирсон хүү нь хүчингүйболохгүй. Ингээд хүү бодогдоод л… Эцэст нь банк барьцаанд тавьсан бүх хөрөнгө дээр нь ахдүүгийнх нь барьцаалсан 12 орон сууцыг шүүхийн шийдвэргүйгэр хурааж авах болно. Үүнээс үзэхэдбанк зээлдэгчийг маш их хохироодогийг та харж болно.

Тэтгэврийн зээл гэхэд өндөр настангууд хүү төлж хохирч байна. Зүй нь тэтгэврийг нийгэмхаламжийн байгууллагаас  тухайн өндөр настны хэрэгцээг харгалзан 1-5 сараар хүүгүйгээрурьдчилж өгдөг ч юм уу. Төрөөс тийм бодлогыг хэрэгжүүлмээр байна. Эдгээр асуудлууд бүгдбодитой зүйл, надад хандаж өмгөөлүүлж байгаа асуудлуудын зарим нь. Тэгэхлээр би энэ асуудлааргэнэт хөөцөлдөөд тэмцээд эхэлсэн юм биш. Би өмгөөлөгч, хүний эрхийг хангахаар ажилладаг хүн. 2008 оноос энэ асуудлыг хөндөж төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж, бичиж шүүхээршийдвэрлүүлж ирсэн.

 –Үндсэн хуулийн цэц зээлийн хүү эцэс төгсгөлгүй бодогддог асуудлын талаар танымэдээлэд хариу өгсөн үү?

–Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд явж байгаа. Хуулийн хугацаанд нь шийдэх байх. Гэхдээ олоннийтийн дэмжлэг чухал юм.Энэ нь нэг, хоёр гэхээс илүү нийтийн эрх ашгийн асуудал болчихоодбайна.

Энэ хугацаанд Үндсэн хуулийн цэцэд хандсан энэ шалтгаанаар олон хүн надаас хууль зүйн тусламжавахаар хандаж байсан одоо ч олуулаа хандаж байна.Учир нь олон арван зээлдэгч  өөрөөс нь үлшалтгаалах нөхцөл байдлын улмаас зээлийг хугацаанд нь төлөх боломжгүй болж, шүүхийншийдвэргүйгээр орон байр, хашаа байшингаа алдаж ч байна.

Та энэ асуудлаар нэлээд хэдэн жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн гэж ярилаа. Иргэд дээрххуулийн заалт, үүнээс үүдсэн үр дагавраас болж ямар байдлаар хохирч байна вэ, тодорхойжишээтэй яривал…?

–Жишээ ярих юм бол олоон олон. Яг одоо ч тантай уулзсаны дараа ч хуулийн дээрх заалтаас болж эдхөрөнгөө алдах дээрээ тулчихсан хүмүүс надтай уулзах гээд хүлээж байна. Өнөөдөр ийм зовлон,шалтгаантай болчихоод, хууль зүйн өмгөөллийн туслалцаа авахаар хандсан хэдэн арван иргэнтэй бихамтран ажиллаж байна. Бас нэг тохиолдлын тухайд хэлэхэд анх хашаа байшингаа барьцаалж 8.0 саятөгрөг зээлсэн хүн байна. Зээлийнхээ хүүг төлсөөр 13 сая хүргэсэн, үндсэн зээлээ төлж бардаггүй,хүүгээ зогсоовол хашаа байшинг нь хурааж авчих гээд байдаг. Тэгээд л эцэс төгсгөлгүй хүү төлөөдбайж байна.

Хэдэн жилийн өмнө дөө, надаас өмгөөлөл хүссэн нэг иргэн манай томоохон банкуудын нэгтэй зургаансарын хугацаатай гэрээ байгуулж, 30 сая төгрөгийг гурван жилийн өмнө зээлсэн байгаа юм. Харинтухайн иргэнд банк зээлийг нь олгохдоо гэрээ байгуулснаас хойш нэг сарын дараа 20 сая төгрөгийгөгч, үлдсэн 10 саяыг банкинд барьцаалагдсан байсан өөр хүний эд хөрөнгийг зээлдэгчээр заруулахзамаар нэг жилийн дараа олгосон байсан. Үүнээс үүдэн маргаан үүсч, улмаар зээлдэгч тухайн банкиндхүүгээ төлөхөө зогсоосон.

Гэтэл зээлийн хугацаатай гэрээ дууссан боловч хүү нь зогсоогүй үргэлжилсээр гурван жилийн дараа угбанк 86 сая төгрөгийг тухайн иргэнээс гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүгээр ч тогтохгүйэнэ хугацаанд барьцаа хөрөнгийг нь банк дур мэдээд бусдад худалдаж тухайн зээлдэгчийн иргэнийэрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, банк зээлээ хугацаанд нь өгөлгүй хариуцлагагүй хандсан хэрнэээргээд иргэнээс нэхэх болохоороо хүүг нь нарийн тооцоолон шүүхэд хандаж байгаа нь банкиндхуулиар давуу эрх олгосонтой холбоотой юм.

Ер нь энэ асуудлыг яг одоо хохироод байгаа хүмүүсийн хүрээнд биш томоор нь авч үзэх ёстойболчихоод байгаа юм. Өдөр тутам ингэж хохирсон хүмүүс надад хандаж, тусламж эрж байна. Тэд энэхуулийн заалтын улмаас хугацаа хэтэрсэн зээлээс эцэс төгсгөлгүйгээр хүү тооцдог банк, зээл олгодогбайгууллагуудын хохирогч болоод байгаа юм. Тийм учраас л миний бие иргэнийхээ хувьд, хүнийэрхийн төлөө ажилладаг хүнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд хандсан хэрэг.

Зээлийн асуудлыг томоор нь авч үзэх ёстой. Иргэд нийтээрээ хохирогч гэж та хэллээ. Үүнийгтодруулбал?

–Би Ипотекийн хуулийг анх гарахад л хэлж байсан. Долоон жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Энэ хуульгадаадын санхүүгийн байгууллагуудын эрх ашигт нийцсэн хууль болсон. Санхүүгийн бүлэглэлүүд энэхуулийг батлуулах гэж гурваас дөрвөн жил ажилласан байдаг. Ипотекийн хуулийг өмнө нь нэг удаабаталж байсан ч Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандсанаар хүчингүй болгож байсан. Үүнээс хойшхоёроос гурван жил болсны эцэст батлагдсан. Энэ хуульд зарим нэг эерэг зүйл байж болох ч нийгмийнбүтэц, систем нь гажигтай манай улсын нөхцөлд иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад их хорнөлөөтэй. Учир нь уг хууль нь Үндсэн хуулиар олгогдсон шүүхээр хамгаалуулах эрхийг тодорхойхэмжээгээр хязгаарласан. Учир нь өөрт нь мөнгө хэрэгцээтэй болсон иргэн банкинд хандахад банкөөрийн болзлыг тулгаж, гэрээ байгуулах давуу эрхтэй. Хэрвээ банкны гэрээний нөхцлийг хүлээн авсантохиолдолд зээлийн хугацаа хэтэрвэл үл маргах журмаар байраа шууд хураалгах болно.

Үүнээс гадна дуудлага худалдаа хийж сураагүй манай улсад үнэхээр тухайн эд хөрөнгийг үнэншударгаар дуудлага худалдаанд оруулан зарах магадлал бага шүү дээ. Одоо ч энэ хэвээрээ байгаа.Үүний шалтгаан нь энэ талаарх эрх зүйн үндсийг нь сайн бүрдүүлж өгөөгүйтэй холбоотой юм. Байр,хашаагаа банкинд хямдаар алдахгүйн тулд өөрөө зарах гэсэн иргэд олон байна. Гэтэл хямралаасболоод зарагдахгүй. Маш их гачлантай болчихоод байна. Иймээс төрөөс бүх төрлийн зээлийн хүүгбууруулах талаар бодлого хэрэгжүүлэх ёстой.

Эдийн засгийн хямрал болохоор иргэдэд шууд нөлөөж байна. Үүнээс хамгаалах арга байдаггүйюм уу?

Дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал нь нийгмийн анхан шатны нэгж буюу сум, багцаашлаад малчдын амьдралд нөлөөлөх ёсгүй, гэтэл манайд бол шууд нөлөөлж байна. Уг нь олигтойхуультай, төртэй байсан бол ингэх ёсгүй юм. Яагаад гэвэл энэ хямрал өөрөө даяарчлалын нөлөөндболж буй болохоор сум хэмээх хамгийн жижиг нэгжийн хажуугаар нь өнгөрөх ёстой. Үүний тулд аливааулсын нутгийн захиргааны нэгж нь бие даасан, хараат бус, санхүү эдийн засгийн асуудлаа өөрөөшийддэг байх хэрэгтэй. Гэтэл манай улсад ийм зохицуулалт байхгүй, бүтцийн гажуудалд орсныулмаас энэхүү хямрал иргэн бүрийн, малчны гэр бүлд шууд нөлөөлсөн. Тодруулбал малчид эрх зүйнбуруу зохицуулалт, эрхээ хамгаалуулах эрх зүйн орчин бүрдээгүйгээс болж малаа банкны зээл, хүүндмаш хямдаар өгч хохирсоор байгаа юм. Малгүй болсон малчин хот бараадна биз дээ. Дээрээс ньтэтгэврийн зээл, цалингийн зээлийн асуудал байна. Дор бүрнээ иргэдээ хохироосон хүү өндөртэй зээлболоод байгаа юм.

Би сүүлийн үед энэ бүхнийг нэг зургаар жишээлүүлж яриад байгаа юм. Социализмын үед тархи угаахгэдэг юм уу, өмнөх нийгмээ буруутгах зорилготой лоозон болдог байсан хэдэн зургийн нэг байдаг.Феодал хэмээх мангасын ам руу тухайн үеийн монголчууд хүнтэйгээ малтайгаа, юм юмтайгаадугаарлаж зогсоод орж байгаагаар дүрсэлсэн зураг. Хүн болгон мэднэ дээ. Одоо бол банкийг л тэгжойлгомоор байгаа юм.Ялгаа нь гэвэл Банкны ам руу хашаа байшин эд зүйлтэйгээ орсон иргэн нөгөөталаар нь хов хоосон, зарим нь дөнгөтэй,зарим нь ирээдүйгүй болоод гарч ирнэ.

Эндээс хугацаа хэтэрсний хүү бодогдож, улмаар барьцааны хөрөнгө банк буюузээлдүүлэгчид хууль бусаар очоод байна гэж та хэлэх гээд байна аа даа?

–Тийм ээ, тэгж хэлж болохоор байна. Монголд хувийн хэвшлийн банкны эрхийг өндөр түвшиндбаталгаажуулж өгсөн байдаг. Тэгш эрхийн зарчим буюу Иргэний хуулийн маш чухал зарчимзөрчигдсөнийг дээр хэлсэн. Аливаа гэрээ хэлэлцээрийн хугацаа дууссан нөхцөлд гэрээнээс үүссэн үрдагаврыг хүү, анз, торгууль, алданги гэдэг байдлаар төлдөг. Энэ нь нийт өрийн 50 хувиас хэтэрдэггүй.Гэтэл банкны зээлийн хүү зогсдоггүй, нийт зээлээ хэд нугалах тохиолдол гардаг. Гэрээ хүчингүй болсонтохиолдолд торгууль тооцохын оронд хүү нь мөн л эцэс төгсгөлгүй үргэлжилж байхаар зохицуулсанбайгаа юм. Энэ бол Үндсэн хуульд заасан аж ахуйн нэгж, иргэдийн эрхийг зөрчсөн, банкинд давуу эрхолгосон заалт. Шуудхан хэлэхэд энэ бол “хуульчлагдсан” луйвар. Энэ луйврыг зогсоохын төлөө бихуульч хүний хувьд тууштай тэмцэх болно.

Та нар бод доо. Дээрх зөрчлөөс болоод тухайн иргэн дааж давшгүй их өртэй болдог. Явсаар эдхөрөнгийг нь хураах процесс явагдана. Тэр нь хүртэл хууль бус байх тохиолдол олон байна.

Яагаад?

–Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд “Төлбөр төлөгч иргэдийн зайлшгүйхэрэгцээт зүйлээс төлбөр хураамж авч болохгүй” гэж заасан. Шүүхийн шийдвэр гарсан ч хураажболохгүй гэсэн үг. Үүнд, тухайн төлбөр төлөгч иргэний зайлшгүй хэрэгцээтэй хоол хүнс, гал тогооныхэрэгсэл, гэр бүлийн гишүүдийн улирал бүрийн нэг ээлжийн хувцсыг хурааж болохгүй. Мөн тухайнайлын хүйтний улиралд түлэх түлээ түлш ч халдашгүй эд хөрөнгөд орно. Үүнээс гадна малчид,тариаланчдын хувьд амьжиргааны наад захын хэрэгцээг хангах тооны мал, тариалах үрийг өр,зээлэнд авч болохгүй. Төлбөр төлөгч иргэн мэргэжлийн ажил үйлдвэрлэл явуулахад зайлшгүйшаардагдах эд юмсыг хураах ёсгүй. Жишээ нь, тэр хүн ганц трактортой бол түүнийг нь авч болохгүй.Харин энэ техникээрээ ажил хийх боломж олгож, зээлээ төлөхөд нь дэмжлэг үзүүлэх ёстой. Гэтэлманай банкууд хэдэн төгрөгөө авахын тулд шууд л сүйрүүлдэг.Үүнийг иргэн бүр мэдэж, эрхээхамгаалах  ёстой.

Жишээ нь, амьжиргааны эх үүсвэр болсон хэдэн малтай бол түүнийг банкны өрөнд хураажавч болохгүй гэсэн үг үү?

–Болохгүй. Өнөөдөр арилжааны банкууд өрөндөө малчдын малыг шууд хурааж авч байна. Тэдэнд иххаргис хандаж байгаа. Дашрамд хэлэхэд, банкны дэргэд байгаа тусгай активын газар гэдэг нь Шүүхийншийдвэр гүйцэтгэлийн ажлыг хийж байгаа нь буруу бүтэц юм. Зүй нь шүүхийн шийдвэр гараад эвийнжурмаар хэлэлцэж тохирон зээлээ төлөөгүй нөхцөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд шилжүүлээд үйлажиллагаагаа явуулах ёстой. Гэтэл манайд банкны өр барагдуулах албаны зарим байцаагч нархүмүүсийг дарамталдаг, шүүхийн шийдвэргүйгээр хөрөнгө, мөнгийг нь авдаг. Ийм хууль бус үйлдэлбуруу тогтолцооноос үүсч байгаа.

Хурааж авч болохгүй орлого гэдэг нь…?

–Байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гэнэтийн аюул, онцгой нөхцөл байдлын улмаас үзүүлж буйтусламж, хандиваар өгсөн мөнгийг хэнбугай ч замаас нь хурааж авах эрхгүй гээд хуульдаа заасан. Тэрхүн өртэй байсан ч хурааж авч болохгүй. Гэтэл манайхан замаас нь өрөндөө хураагаад авчихдаг. Мөнилүү цагийн хөлс, нэг удаагийн урамшуулал, ажлаас халагдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа түралдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг өрөнд авах ёсгүй. Гэтэл банк ажилтнаа ажлаас ньхалаад, халагдсаны тэтгэмжийг зээлийн хүүнд нь суутгаад авчихдаг. Энэ бол байж болохгүй асуудал.Үүнийг бүгдийг нь өгөх ёстой. Үүнээс гадна донор болон эхийн сүүнд олгож байгаа нөхөн олговор,нэмэгдэл хоол, амралт сувиллын эмчилгээ, хиймэл эрхтэн хийлгэхэд зориулан олгосон зардал, тахирдутуугийн тэтгэвэр, хүүхдийн тэтгэлгийн мөнгийг өрөнд суутгаж авч болдоггүй.

Одоо яах вэ, та Үндсэн хуулийн цэцээр уг асуудлыг нааштай шийдүүлнэ гэдэгтээ итгэлтэйбайна уу?

–Цэц ямар шийдвэр гаргахыг үнэндээ мэдэхгүй байна. Цэцийн дээр Үндсэн хууль байдаг нь үнэнбайгаад, шударга зарчмаар шийдвэл Иргэний хуулийн дээрх заалтуудыг эргэж харах ёстой.

Ингэхэд та хуульч өмгөөлөгчөөр, хүний эрхийн төлөө ажиллаад удаж байна уу?

–Би гэдэг хүн хуульч, улс төр судлаач, барилгын техникч мэргэжилтэй. Энэ гурван мэргэжлэээзэмшсэн. ОХУ, ХБНГУ–д суралцсан. 1978-1980 онд НААҮГ–т барилгын техникч, 1985-1991 онд Увсаймгийн Хуулийн хэлтсийн дарга, Хууль зүй, арбитрийн хэлтсийн дарга, 1991-1994 онд Увс аймгийншүүхийн шүүгч, 1994-1996 онд УИХ–ын дэргэдэх нийгмийн ухааны академид багш, эрдэмшинжилгээний ажилтан, 1996-2000 онд Монгол Улсад Олон улсын хүний эрхийн “Эмнэстиинтернэшнл” байгууллагыг үүсгэн байгуулалцаж, хуульчдын бүлгийн даргаар нь ажилласан даа. Дараань 2006-2008 онд хүний эрхийн “Эмнэсти интернэшнл” байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн, 1996оноос МӨХ–ны гишүүн, өмгөөлөгч хуульч, 2006 оноос өмгөөллийн “Монголын хуулийн корпорац”-ынЕрөнхий захирал, үүний зэрэгцээ  2015 оноос МХЭХН–ийн Удирдах зөвлөлийн гишүүнээрхэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр давхар ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …