АНУ-ын Конгрессын номын санд “Ганжуур, Данжуур”-ыг заллаа

“Монголчууд” хэмээх дорно дахины нэвтэрхий толийг босоо монгол болоод кирилл бичгийн гэсэн хос хувилбараар буулган дэлхий даяар түгээж эхэлсэн. Тодруулбал, “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн кирилл бичигт хөрвүүлж буй “Ганжуур, Данжуур”-ыг АНУ-ын Конгрессын номын сан залсан, өөр улс орнууд ч энэ тухай хүсэлт ирүүлсэн аж.

Дээрх төвөөс Конгрессын номын сантай өнгөрсөн оноос холбоо тогтоож гэрээ байгуулан ажиллажээ. Саяхан АНУ-ын Конгрессын номын сангийн Төвд-Монгол номын цуглуулга хариуцсан мэргэжилтэн Сюзан Мейнхейт Олон улсын Төвд судлалын XIII их хуралд оролцохоор ирж, энэ үеэр дээрх соёлын төвийн үйл ажиллагаатай танилцаад “Ганжуур, Данжуур”-ын хэвлэсэн ботиудыг залаад буцжээ.

Мөн Германы Бонны их сургуулийн номын сан тус сударыг залахаа илэрхийлсэн бол Английн Оксфордын их сургууль ч “Ганжуур, Данжуур”-ыг сургуулийнхаа номын санд зална гэдгээ илэрхийлжээ. Цаашлаад Хятадын ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн төлөөлөгч ирж уулзаад номын сандаа зална гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байна.


эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …