Иргэн та гэрийн нөхцөлд хоол, хүнсээс шалтгаалсан халдвар, хордлогод өртөхгүй байхын тулд дараах зүйлсийг анхаарч хэвшүүлэх Үүнд:
Хоол хүнсийг худалдаж авахдаа зөв сонголт хийх
· Хоол, хүнсний бүтээгдэхүүнээ зориулалтын, ариун цэврийн шаардлага хангасан, хөргөх төхөөрөмж бүхий худалдаа, үйлчилгээний газраас сонгох, шаардлагатай бол шинжилгээ баталгааг худалдагчаас үзэж шалгах
· Хүнс, түүхий эдийн чанар муудсан эсэхийг шалгаж, шошгын мэдээлэлийг сайтар уншиж сонгох
Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
· Хоол, хүнсийг тасалгааны хэмд бүү хадгал. 200-400 хэм бол нян үржих хамгийн тохиромжтой хэм юм.
· Хоол, хүнс, түүхий эдийг заавал хөргөх төхөөрөмжид 40 С-өөс доош хэмд тогтоосон хугацаанаас хэтрүүлэлгүй хадгалах, хэдийгээр хөргөгчид хадгалсан боловч тухайн бүтээгдэхүүний хадгалах температур, хугацааг тохируулаагүйгээс муудах аюултай тул хадгалалтын явцад сайтар шалгаж байх нь зүйтэй
· Болсон, түүхий бүтээгдэхүүнийг хөргөх төхөөрөмжид тус тусад нь таглаатай саванд хийж хадгалах
Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших
· Хоол, хүнсийг зохих температурт гүйцэт болгож хэрэглэх
· Хоносон хоол, илт мэдэгдэм чанар нь муудсан, хадгалалтын хугацаа дууссан хүнс хэрэглэхгүй байх
· Боловсруулсан бэлэн хоол, зуушыг удаан хугацаагаар хадгалж хэрэглэхгүй байх
· Хоолыг чанаж, гүйцэд болгосны дараа тэр даруйд эсвэл 2 цагийн дотор хэрэглэх
· Махны модыг бусад хүнс бэлтгэдэг тавиураас тусад нь ууттай байлгах
· Хүнс бэлтгэх багаж, вандан, сав суулгыг хэрэглэхийн өмнө ба дараа 60 хэмээс дээш халуун усаар угааж, цэвэрлэж хэвших, хүнсний зориулалтын угаалгын бодис хэрэглэх
· Хүнсний зүйлийг ялаа, жоом, мэрэгчээс хамгаалах,
· Түүхий ногоо, жимс, загас зэргийг хэрэглэхийн өмнө сайтар угааж цэвэрлэх
· Зөвхөн зөвшөөрөгдсөн, баталгаатай эх үүсвэрээс ундны ус хэрэглэх, усны савыг 7 хоног бүр халуун усаар угаах, тагтай байлгах
· Хоол, хүнс бэлтгэхдээ бээлий, хутгуур, халбага хэрэглэ, хоолыг гараар хутгах, холихоос татгалзах
· Хувийн ариун цэврийг чанд сахих, хоол унд хийх, идэж уухын өмнө, гаднаас орж ирээд, бие зассаны дараа гараа угааж хэвших,
· Хэрэв та өвчтэй, ханиадтай, гэдэс гүйлгэсэн, бөөлжсөн, өндөр халуурч байгаа бол хоол хүнс бэлтгэх ажил бүү гүйцэтгэ