Чихрийн шижин гэж юу вэ?
Чихрийн шижин нь бодисын солилцооны алдагдал буюу шаардлагатай хэмжээний глюкоз биед шингэхгүй байгаатай холбоотой аж.
чихрийн шижингийн үед илрэх гурван ерөнхий шинж тэмдэг:
- Их шээх
- Ам их цангах
- Их идэх
Үүнээс гадна дараах шинж тэмдэгүүд илэрдэг байна:
- Биеийн ядаргаа тайлагдахгүй байх. Өглөө, орой ялгаагүй ядарч сульдан бие амрач чадахгүй байх
- Байнга ханиад томуу тусах
- Арьс болон салст бүрхэвч хуурайших, загтнах, бэлэг эрхтэн орчим загтнаж эмзэгших
- Арьсны идээт үрэвслүүд
- Уцаарламтгай болох.
Хэт их идэх нь ихэнх тохиолдолд биеийн жингийн илүүдэлд хүргэж, төрөл бүрийн асуулд хүргэж болно. Хэрэв танд дээрх шинж тэмдгүүд илэрлээ гэж үзвэл даруй эмчид ханд! Мөн дараах хоол хүнсийг хэрэглээнээсээ шууд хасаарай. Үүнд:
- Чихэр, шоколад, бялуу нарийн боов, хөөмөл гурилан бүтээгдэхүүн, жимсний чанамал, зөгийн бал, зайрмаг болон бусад амттан.
- Халуун болон амтлагч ногоонууд, давсалсан, утсан бүтээгдэхүүнүүд, хонь болон гахайн өөх
- Перец, гич
- Согтууруулах ундаа
- Усан үзэм, гадил, үзэм
- Элсэн чихрийг эмчийн зааврын дагуу хэрэглэнэ.
Хооллолт бол чихрийн шижингийн үед хамгийн гол эмчилгээ байдаг байна. Ийм учраас хоол хүнсэндээ анхаарах нь маш чухал. Хооллолтоо зөв зохицуулсанаар эдгэрэх бүрэн боломжтой ажээ.
Хэрхэн хооллох шаардлагтай вэ?
- Өдөрт 5-6 удаа хооллож байх
- Уураг, өөх тос, нүүрс усны хэмжээг тэнцвэртэй байлгах.
Тарган хүмүүс нь даршилсан болон шинэ байцаа хэрэглэж байх нь нэн шаардлагатай. Учир нь байцаа цатгалан мэдрэмж төрүүлдэг. Түүнчлэн өргөст хэмх, улаан лооль, ногоон вандуй, бууцай, шанцай хэрэглэх нь өгөөжтэй ажээ. Чихрийн шижингийн үед элэг гэмтэх магадлалтай тул аарц, шар буурцаг, гурвалжин будааг хэрэглэж занших нь чухал ба аль болох махны өтгөн шөл, шарсан хоол хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Хоолны дэглэмд дараах зүйлс орсон байна:
- Талхан бүтээгдхүүнээс ихэвчлэн хар талх (200-350 грамм)
- Ногоо чанасан шөлөнд хоол хийж идэх
- Үхрийн, хонины, загасны өөхгүй мах (аль болох тослог багатай) чанасан хэлбэрээр
- Навчит ногоонууд, байцаа цагаан болон өнгөт, шанцай, редиск, өргөст хэмх, төмс, улаан манжин, лууван чанасан, жигнэсэн, түүхий хэлбэрээр
- Будаанууд, шошны төрлийн ургамлууд, хааяахан гоймон (энэ тохиолдолд талхаа хасна)
- Өндөг бүх төрлийн хэлбэрээр (өдөрт 2ш-с илүүгүй)
- Исгэлэн болон бага зэрэг чихэрлэг исгэлэн жимс, жимсгэнэ. Үүнд: зарим төрлийн алим, нимбэг, жүрж, улаалзгана, цангис гэх мэт өдөрт 200 грамм хүртэл шууд болон чанасан байдлаар
- Сүү, тараг, дөнгөж ээдсэн хөөрсөн сүү (өдөрт 1-2 аяга), аарц (төрөл бүрийн хэлбэрээр, өдөрт 200 граммаас хэтрэхгүй)
- Ногооны шөлөөр хийсэн халуун ногоо багатай сүмс: улаан лоолийн буюу томатны нухашны болон сүүний
- Сүүтэй цай, шингэхэн кофе (өтгөн биш), улаан лоолийн шүүс, төрөл бүрийн жимсний шүүс (шөлөө оролцуулаад өдөрт хэрэглэх бүх шингэний хэмжээ нийлээд 5 аягнаас хэтрэхгүй)
- Цөцгийн болон ургамлын тос 40 граммаас хэтрэхгүй
- Нохойн хошууны ханд зэрэг болно.
Мөн та эмчид хандсанаар зөвхөн өөрт тохирсон дэглэм болон зөвлөгөөнүүдийг авах боломжтой.