Хулууны ургамал нь нэг болон олон наст гэж байдаг юм байна. Цагаан, шар өнгийн том том цэцэгтэй юмсанжээ. Жимсний хэмжээ том, ихэвчлэн 2 – 9 кг хүрдэг. Байгаль дээр 10н төрлийн зэрлэг хулуу байдаг байна. Дулаан уур амьсгалтай олон оронд ихвчлэн тархсан байдаг. Хулууг хүнсэнд хэрэглэхэс гадна хашаа хороогоо чимэглэх зорилгоор бас тарьж ургуулдаг байна. Зүсэж янзлаагүй хулууны жимс нь их удаан хадгалагддаг учир дээр үеэс эхлэн амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ. Жишээ нь: ус хутгадаг шанага, аяга гэх мэт.
Хулууг анх одоогийн Мексикийн газар нутаг дээр МЭӨ3000 жилээс өмнө тарьж ургуулдаг байсан байна. Америкт очсон анхны цагаачид хулууны дээд тайран авч үрийг нь гаргаж аваад дотор нь сүү, зөгийн бал болон бусад амтлагчийг хийгээд халуун нурманд жигнэдэг байжээ. Индианчууд хулууг зүсээд түүдэг гал дээр шарж болгож идэхээс гадна, хатаасан хулууны хэсгүүдээр хивсэнцэр хийдэг байсан байна.
Европт хулууг 16-р зууны үед Испаничууд оруулж иржээ. Эхний үед хулууг өмнө зүгийн орнуудад нутагшуулсан ба аажимдаа түүний тариалдаг газар нутаг нэмэгдсээр, улмаар хүйтэн бүсийн орнуудад тариалдаг болсон. Харин одоо үед хулууг дэлхийн ихэнхи орнуудад тарьж ургуулдаг болсон байна.
Хулуунд иддэг төрөл, иддэггүй төрөл гэж байна. Иддэггүй төрөлийг нь өнөө цагт зөвхөн чимэглэлийн зориулалтаар л ашигладаг болжээ. Иддэг төрлийн хулууг түүхийгээр нь, чанаж, шарж хэрэглэж болдог байна. Жишээ нь: хулууны салат, хулуутай шөл, хулууны амттан, хуурга гэх мэт. Мөн биенд маш сайн шингэдэг учир хүүхдийн хоол болон төрөл бүрийн хоолны дэглэмийн үед хэрэглэхэд тохиромжтой ажээ. Жимс нь дотроо зөөлөн, хатуу гээд төрөл бүр байдаг ба цагаан будаатай, шар будаатай гэх мэт каша чанахад тохиромжтой.
Хулууны үр нь цагаан хорхой туух үйлчилгээтэйг дээр үеэс мэддэг байсан ба эрт үеэс хүүхдүүддээ хулууны хатаасан үрийг идүүлж, урьдчилан сэргийлдэг байжээ. Мөн бага зэрэг хатаасан болон шарсан байдлаар төрөл бүрийн зууш, талх нарийн боов хийх, өл дарахын тулд буюу самар цөмөхтэй адилаар хэрэглэдэг. Шарсан хулууны үрнээс хулууны масло гаргаж авдаг.
Хулууны маш гайхалтай чанарыг мэддэг хүмүүс түүнийг “ногооны талбай дээрх эмийн сан” гэж нэрлэдэг. 2013 онд 921 кг хулуу хурааж авсан нь хамгийн том хулуугаар бүртгэгдсэн байна. Сүүлийн үед хулууны үрийг үйлдвэрийн аргаар боловсруулан хулууны гурил гаргаж авдаг болжээ.