Ходоодны шархлаа өвчин илрэх шинж тэмдэг

Ходоодны гэмтээгч ба хамгаалагч хүчин зүйлийн тэнцвэр, ходоод, дээд гэдэсний мэдрэл-шингэний зохицуулга алдагдан, эдгээр эрхтний шүүрэл, хөдөлгөөний үйл ажиллагаа хямарч, салст бүрхэвчийн хэсэг газрын тэжээлийн байдал доройтсны улмаас шархлаа үүсдэг. Шархлаа өвчин нь элбэг тохиолддог өвчнүүдийн нэг бөгөөд ойролцоогоор дэлхийн нийт хүн амын 10 хувь нь энэ өвчнөөр өвчилдөг гэсэн үзүүлэлт байдаг. Мөн эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол 2-7 дахин илүү өвддөг байна.

Үүсэх шалтгаан, нөлөөлөх хүчин зүйл:
Шархлаа өвчний шалтгаан тодорхойгүй боловч мэдрэл сэтгэлийн хүчтэй хямрал, удамшил, архи, тамхи, эм, хеликобактери, хоолны эрүүл ахуй сахидаггүй, хоолны буруу хэрэглээ зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг. Шархлаа үүсэхээс урьдаж ходоодны үрэвсэл, элэг цөс, цөсний зам, мухар олгойн өвчнөөр өвчлөх тохиолдол их байдаг.

Илрэх шинж тэмдэг:
Өвчтөнд цээж гашуу оргих,хүчиллэг зүйлээр гулгих, дотор муухай оргих, идсэн зүйл болон бор хүрэн зүйлээр бөөлжих, өтгөн хар гарах, гэдэсний хямралын шинж тэмдэг тод илэрнэ.

Хооллолт:
Хоолыг хэт их хязгаарлаж болохгүй харин ходоодны хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг зарим бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй ба хувь хүн өөрийнхөө дасан зохицох байдлаасаа шалтгаалан хоол хүнсийг тохируулан идэх хэрэгтэй.

Хооллохдоо анхаарах зүйлс:
1. Тайван, чимээ багатай, ая тухтай орчинд хооллох
2. Хурц өвдөлттэй үед амархан боловсрогдох, ходоодыг цочроохгүй, хөнгөн хоолыг бага багаар ойр ойрхон идэх /өдөрт 5-6 удаа/
3. Ислэг ихтэй жимс, хүнсний ногооноос татгалзах
4. Архи, пиво, хийжүүлсэн ундаа зэрэг ходоодны хүчил, пепсиний ялгаралтыг ихэсгэдэг зүйлийг хэрэглэхгүй байх
5. Хатаасан бүтээгдэхүүн аргуу, хатуу хоол, шарсан хуурсан хоол, шоколад зэргээс аль болох татгалзах
6. Хэт орой хооллохгүй байх учир нь унтахын өмнө идсэн хоол нь ходоодны хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг
7. Тамхи татах нь ходоодны салст бүрхүүлд нөлөөлж, шархыг сэдрээдэг
8. Хоносон хоолноос татгалзах хэрэгтэй

http://www.facebook.com/chimgeee.m/?pnref=story

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …