Даалууны “мод” тус бүрийг нэрлэсэн нэршил

domino_clock3Манжаас гаралтай даалуу тоглоом нь хуучин цагт  монголчуудын  мөрөөтэй тоглоомын нэг хэсэг байсан гэдэг. Хуучин цагын эрчүүд хэдэн өдрөөр даалууг мөрийцөж,  мөрийнд нь  амьдарч байгаа гэр, унаж  явсан морь,  өмсөж явсан дээлээ   өгчихдөг явдал  тохиолдож байжээ.  Тэр бүү хэл Д.Сүхбаатар жанжин даалуу мөрийтэй тоглон гэр орноо мөрийнд нь алдаж байсан түүхтэй гэдэг.

Монголчууд даалуу тоглохдоо “мод” буюу даалууны нүд тус бүрийг ёжлон нэрлэж, шүлэглэн уншдаг байжээ. Тэдгээрээс зарим нэгийг нь  уншигчиддаа хүргэе

Ёгзолдоржийн хөдөөнөөс

Ёнзон хамбын гадаанаас

Цайны сүүний гуйлгачин

Цалам барьсан дээрэмчин

Хон хэрээний нүд

Хоёр нүдний дуран

Хойт хотын данжаад /ёоз/

***

Өөхий бөөхий дөрөв

Өвчүү номин шаргал

Бөгжөө Сэнгийн хожуул

Бөхнөг түргэн гүйдэлтэй

Дорниун хурдан шарга

Бөх нуман дөрөв

Бөөхий хотын данжаад

Бөх Лувсаншарав /бөхөөн/

***

Вандан суудал

Зандан ширээ /ванд/

***

Наян жил насалсан

Намбигар улаан чавганцааааа /улаан найм/

***

Дэгээ есөнд дээлээ уруулж

Дэгжин хүүхэнд нүүрээ маажуул /тахир ес/

***

Долоон уулын сарлаг

Догшин газрын савдаг /сарлаг долоо/

***

Эрлүү дөнгө Эрийн найз

Эхнэр хүүхэд Гэрийн найз /дөнгө найм/

***

Дөнгө биеийг чилээнэ

Дөрөө хөлийг чилээнэ

Дэмбээ, даалуу

***

Үү хааны Лүү хаан
Үйзэн бэйсийн дамар толгойт /Үүлүү/

Арсаг хааны Барсаг хаан
Амбан хааны яран нүүрт /бажгар/

Янаг хоолойн гуниг сэтгэл
Ясчин хятадын зөрүү зургаа /чанс/

Гавалмаа хүүхэн
Дэжидмаа охин / улаан ес/

Наян жил сувайрч
Жаран жил абортлуулсан
Жартгай улаан чавганц аа

Ванд хүү бандагнаж
Бандаашиндаа түнтэгнэнэ.

Хар чавганц
Хандын найз
Ханд авгай миний найз

Савар найм
Сайн хэлбэл сарий найм
Муу хэлбэл мурий найм
Дахиад хэлбэл далиу найм
Давтаад хэлбэл тэмээ найм

Хуньд найм
Гунжин хуньдын дайлаадас
Гурван нуурын цалгидас
Гуна гулгадаг
Гунж мөөрдөг
Дөрөө хангинадаг
Дөнж хальтардаг
Наян жил насалсан
Намбагар улаан чавганц

Гавал ес
Улаан ес жовдуухай
Уулаар явдаг галуухай
Усанд явдаг жараахай
Улсын сангийн Буханхүу

Дэгээ ес
Эгээ зүгээр явахаар
Эгмийн цагаан дэгээ
Дэгээ есөнд дээлээ уруулж
Дэгжин хүүхэд нүүрээ маажуул

Цагаан дэгээ машин хутгуур
Царид хааны маажгий гуталт

Сийлүү арав
Сэмбэн нэртэй сийлүү
Бумбан нэртэй рашаан
Сэгэлзүүрийн бэгэлзүүр
Сэгэл Туулын бургас
Сэлээд бууны хугархай
Сэнж модны тайранхай
Сийчаа наачаа Дүнхэр даалуу
Сийлэн бөөрийн ягаан яатуу

Хар арав
Хар арав Хандын найз
Хандгай буга уулын найз
Ханд хүүхэн миний найз

Үүлүү
Үгжиг түгжигийн бороохой
Үүлэн сүүдэр дайранхаи
Үг сөрж хэрүүл гарна
Үүл сөрж бороо орно
Үер цутгаж ган тайлна
Үүр цайж нар гарна
Үнээ сааж цай сүлнэ

Хуутуу цэргийн жанжин
Хуаран цэргийн майхан
Хувин толгой магсар
Хувилгаан нэртэй Даалуу

Даалуу
Хамбан эрээн даалуу
Хар мөрөнгийн жанжин
Энэ наадмын эзэн
Эрээн алаг даалуу

Эх сурвалж: http://lucas.blog.banjig.net

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …