Намтар: МЭӨ – зууíы үед Өмнөд Италийн Элей хотод философийн өвөрмөц сургууль үүсэн байгуулагджээ Хожим уг сургууль нь Элейн сургууль хэмээн түүхэнд үлдсэн билээ. Тус сургуулийг үндэслэгч нь Грекийн сэтгэгч Парменид юм. Тэрээр МЭӨ 540 оны орчим Элей хотод төрсөн гэдэг. Парменид тухайн цаг үедээ Элей хотын нийгэм, улс төрийн том зүтгэлтэн байсан ба хотын хуулийг боловсруулах хэрэгжүүлэх ажилд ихэд идэвхтэй оролцож байсан гэдэг. Тэрээр дөчин насны орчим нийгэм улс төрийн амьдралыг орхин, өөрийн философийн нэн ºвөрмөц сургаалыг боловсруулж гаргажээ. Тэрээр тухайн үедээ “Байгалийн тухай” гэдэг томоохон хэмжээний бүтээл туурвисан. Үзэл бодлоо шүлэг найраглалын хэлбэрээр илэрхийлж байсан.
Үзэл санаа: Парменид философийн түүхэнд “ахуй” гэдэг философийн категорийг анх хэрэглэсэн хүн бөгөөд “ахуй” гэдэг үзэл санааг анх дэвшүүлэн тавьсан бөгөөд “ахуй л байна, харин ахуй бус бүгдэд байхгүй, учир нь ахуй бусыг үгээр дүрслэн илэрхийлж ч, танин мэдэж ч болохгүй, байхгүй юмыг сэтгэж, дүрсэлж болохгүй, сэтгэж, дүрсэлж болж байгаа зүйл үнэхээр байгаа гэсэн үг” хэмээн философийн үзэл баримтлалаа илэрхийлсэн байдаг
Парменид батажсан буюу өөрөөр хэлбэл, бодит байдлын ººрчлөгддөггүй, өөрчилж болдоггүй “махбодь” бий хэмээн ноттой хэлж áîлно гэсэн асуудлыг ахуйн тухай үзлээрээ илэрхийлсэн. Парменид ºãүүлэхдээ: “Хэрэв орчлонг зарим нэг үл хувирах, тогтмол үндэстэй ãэж үзвэл тэр үндсийг өөрчилж болохгүй, хөдөлгөж болохгүй, хувааж áîлохгүй, салгаж болохгүй байх болно, юу вэ гэвэл энэ бүх үйл явц хувирлын шинж тэмдэг байдаг. Түүгээр үл барам хэрэв судалж байгаа юм нь зарим нэг үл хувирах мөн чанар юм уу, бодит байдал байх юм бол уг юм оршин байхаас ондоо ямар нэг шинжтэй байж чадахгүй, учир нь ондоо ямар нэг шинжтэй байвал хувирал юм уу, хувирах шинж гэсэн үг болно. Энэхүү үл хувирах мөн чанарын тухайд бидний хэлж болох ганц үнэн нотолгоо гэвэл энэ чанар байна гэснээр дуусна” гэжээ.
Өөрчлөгдөж болох юм бүхэн эс оршихоос оршихуйд хувирч дараа нь эргээд эс оршихуйд шилжинэ. Эс хувирах юмс, эс хувирах шинжээ àлдахгүйгээр ямар нэг өөр юм болж чадахгүй. Байгаа юм оршихуйн хүрээнээс гаралгүйгээр байхгүй юм болж чадахгүй. Ингэхлээр үл хувирах, бодит юм байж байна, энэ нь бодит байдлын хэсэг байх юм уу болж чадахгүй. Орчлонгийн тогтмол төлөвт байдаг ганц шинж гэвэл түүний оршин байгаа хэрэг юм. Ингэхлээр өөрчлөгдсөн төлөв нь оршихуйн хэсэг байж чадахгүй, учир нь тэр бол үл хувирах, бодит төлөвт хамаарахгүй учир орших ёсгүй. Үнэхээр оршин байгаа ахуй бол үүсэхгүй, устахгүй, мөнх шинжтэй гэж үзсэн байдаг. Энэ нь Дорнын сэтгэгч Нагаржунайн найман үгүйсгэлийн үзэлтэй /төрөх үгүй, түрдэх үгүй, ирэх үгүй, одох үгүй, тасрах үгүй, мөнх үгүй, нэгэн утгат бус, салангид утгат бус/ ойр үзэл санаа юм.
Парменидын энэхүү үзлийг ерөнхийлөн үзвэл, 1.Ертөнцөд хоосон орон зай гэж огт үгүй; 2. Ертөнцөд юмсын олонлог гэж байхгүй; 3. Ертөнцөд ямарваа хөдөлгөөн, хувирал өөрчлөлт гэж байхгүй эдгээр болно. Парменидын үзлээр бол сэтгэж танин, мэдэхүй бол юмсын мөн чанарт, юмсыг танин мэдэх гол үндэс болдог. Харин мэдрэхүйн мэдлэг бол зөвхөн өдөр тутмын амьдралд үйлчилдэг, цэвэр тохиолдлын шинжтэй мэдлэг ажээ. Мэдрэхүйн мэдлэгийн хувьд юмсын олонлог бодитой байна, хоосон орон зай ч бодитой байна. Харин тэдгээрийг оюун сэтгэхүйн үүднээс ойлгож ухаарахыг оролдмогц сэтгэхүй нь гүнзгий зөрчилд ордог. Тийм учраас үнэнийг танин мэдэх гол зүйл болох оюуны хувьд хоосон, хөдөлгөөн гэж байхгүй гэж Парменид сургаж байв. Ийнхүү тэрээр философи сэтгэлгээнд анх удаа мэдлэгийн магадлалын тухай асуудлыг гарган тавьсан ажээ. Парменид ахуйг боломжит ертөнцтэй, ахуй бишийг “боломжгүй боломжит ертөнц” маягаар ойлгожээ. Мөн тэрээр хэл шинжлэлийн асуудлыг анх хөндсөн сэтгэгчдийн нэг юм.
Онч үг:
– Зөрчил хэзээ ч үнэнд нийцдэггүй
– Ёс заншилд автагдахгүй, бусдын үзэлд баригдахгүй, чалчаа үгэнд орооцолдолгүйгээр зөвхөн оюун санаагаа өөрийнхөө цорын ганц удирдагчаа болго
– Мэдрэхүй бол хүнийг хууран мэхлэгч зүйл бөгөөд тоо тоймшгүй олон мэдрэхүйн тусагдахуун бүхэлдээ хуурмаг хооон зүйл юм.
– “Хүйтэн” гэдэг бол зөвхөн “халуун биш”, “харанхуй” бол “гэрэлгүй” гэн үгнээс хэтрэхгүй.
– Дэлхий ертөнц бол үнэнд хучигдсан шөнийн орноос өөр юу ч биш. Гэхдээ үүд нь гэрэлтэж байдаг.
– Сэтгэхүй болоод юун тухай сэтгэхүй хоёр адил юм
– Цорын ганц үнэн оршихуй бол хязгааргүй
Ц.Мөнх