Занарын нөөц 700 тэрбум гаруй байна

imagesМонголын занарын арвин нөөц нь эрчим хүчний импортын хараат байдлыг өөрчилж болох хэдий ч эдгээр орд ашиг өгөх боломжтой эсэх нь эргэлзээтэй байна.

 

Тус улс газрын тосны хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг импортолж буйн дийлэнх нь ОХУ-д ногддог. Энэхүү нөхцөл нь эдийн засагт өндөр үнэ тулгаж ирсэнтөдийгүй хангамжийн тасалдал нь санаа зовсоор байгаа. 2000 онд 110 мянган ам.доллар байсан шатахууны зардал2016 он гэхэд бараг 1.48 тэрбум ам.долларт хүрнэ гэж ОУВС таамаглаж буй. Бензин шатахууны найдвартай байдал хангалтгүй, импортын өндөр үнээс шууд хараат байгаа нь орон нутгийн эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх Засгийн газрын дэмжлэгийн цаадах хөдөлгөгч хүчний нэг юм.

 

Монгол Улсад газрын тосны дотоодын үйлдвэрлэл байгаа ч бүтээгдэхүүн нь хязгаарлагдмал. Өдөрт дунджаар 18.000 баррель газрын тос олборлож, бараг бүгдийг нь боловсруулахаар экспортолж байгаа. Уламжлалт газрын тосны нөөц нь ойролцоогоор 2.4 тэрбум баррель тул Монгол газрын тосоор дутагдахгүй. Гэвч олборлохоролдлогоднь бэрхшээл учирсаар буй бөгөөд тэдгээрийн олонх нь бүс нутагт хүргэхэд түвэгтэй, ашиглахад маш өндөр өртөгтэй байж магадгүй юм.

 

Эдийн засаг тэлж буйтай зэрэгцэн газрын тосны гаралтай бүтээгдэхүүний хэрэгцээ өссөөр байгаа энэ цагт дотоодын шийдэл хэрэгтэй байна. Урьдчилсан тооцоогоор энэ аравны төгсгөл гэхэд жилийн хэрэгцээ 3.5 сая тоннд хүрэх бөгөөд энэ нь 2012 онд 800.000 тонн байснаас даруй дөрөв дахин их үзүүлэлтболж буй юм. Цаашид импортын өсөлт, худалдан авалтын шууд үнээс ангид газрын тос тээвэрлэх усан онгоцны сайн зам, дамжуулах хоолой гэх мэт шинэ дэд бүтцийг шаардаж болзошгүй.

 

Гаргасан шинэ дүгнэлтүүд

 

Гаднын эх үүсвэрээс хараат, түүнчлэн үнийн дарамтад явж ирсэн Монгол Улс уламжлалт бус хэлбэр болон эрчим хүчний хомсдолыг холбосон гарцыг хайж байна. Нэг боломж нь занарын тунамал чулуулгаас газрын тос гаргаж авах юм. Арванхоёрдугаар сарын эхээр анхны шинжилгээний дүнд 700 тэрбум гаруй тонн занарын нөөц тогтоогдсон гэжУул уурхайн яамнаас мэдэгдсэн.

 

Тайланд дурдсанаар Төв, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймаг зэрэг бүс нутаг гээд хаа сайгүй 60 гаруй орд буй гэнэ.Нийт нөөцийн хэмжээ 800 тэрбумаас бага гэж яамнаас урьдчилан таамаглаж байгаа боловч хамгийн сүүлийн үеийн тоо нь урьдчилсан дүнг өөрчилж болзошгүй байна.

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын төвийн бүсийн 35.000 ам км-т занарын нөөцийн үйлдвэрлэлийн боломжийг үнэлэх, хайгуул хийх гэрээг Монголын Газрын тосны газартай байгуулсан АНУ-ын“Genie Energy” фирмийн эхлүүлсэн ажлын үр дүнгээр дээрх тоог залруулах болно.

 

Гэрээний нөхцөлд зааснаар орон нутгийн охин компани “Genie Oil Shale Mongolia” нь тус улсын занарын нөөцийг арилжааны боломжтой эсэхийг таван жилийн хугацаанд нарийвчлан тодорхойлох болно. Ингэснээр “Genie” АНУ, Израилийнхтай ижил үйл ажиллагааг явуулах төдийгүй эдгээр нөөцөөр бүтээгдэхүүн гаргаж эхлэхэд чиглэж ажиллана.

 

“Genie”-тэй гэрээ хэлэлцээр хийсний дараа Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган “Засгийн газар занарын нөөц ашиглахыг “стратегийн тэргүүлэх ач холбогдолтой”, амьдралд нийцсэн эрчим хүчний эх үүсвэр хэмээн үзээд онцлон анхаарч байгаа” гэж мэдэгдсэн.

 

Боломжийн сул тал

 

Гэвч стратеги нь үнэ дээр төвлөрч болох юм. Занарыг олборлох үйл явц нь уламжлалт газрын тосноос илүү өндөр өртөгтэй бөгөөд халаах үедээ эрчим хүчний хангалтын ижил түвшинд үйлдвэрлэдэггүй. Олборлолт, тээвэрлэлт, борлуулалт гээд үйлдвэрлэлийн бүх үе шатанд дэд бүтцийн асар их хөрөнгө оруулалт шаардагдах болно. Зарим таамаглалаар ийм хэмжээний нөөцтэй занарыг бүрэн боловсруулахад үйл явцад ойролцоогоор дөрвөн тэрбум ам.доллар зарцуулна гэж тогтоогоод буй аж.

 

Занарын үйлдвэрлэлийг тойрсон шүүмжлэлд олборлолтын үйл ажиллагаа байгаль орчинд хохирол учруулдаг, их хэмжээний ус хэрэглэдэг гэдэг нь багтаж байгаа юм. Гэвч ямар нэгэн олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа нь байгаль орчны эмзэг төрхөнд нөлөөлнө гэж Засгийн газар мэдэгдээд буй. Үр ашигтай гэдэг нь батлагдвал түлш болон занараас гаргах газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2018 оноос эхлүүлнэ.

 

Монгол Улсын занарын нөөцөө ашиглах гэж буй нь зөвхөн уламжлалт бус хэрэгсэл рүү чиглэж байгаа хэрэг биш, эрчим хүчний биеэ даасан улс болох эрэл хайгуул хийж буй хэрэг юм. Ирэх наймдугаар сард Улаанбаатар хотын Багануур дүүрэгт барих Өмнөд Солонгос-Монголын хамтарсан Нүүрс шингэрүүлэх үйлдвэрт хоёр тэрбум долларын хөрөнгө оруулахаар төлөвлөсөн гэж мэдэгдээд байгаа. Гэвч занар болон нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг уламжлалт газрын тос шиг үр ашигтай байна гэж нотлох боломжгүй бөгөөд Монгол Улс эрчим хүчний найдвартай байдлын түвшингээ хангахын тулд үнэ төлөхөөр зэхэж байгаа гэж болно.

Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …