“Эрдэнэс Тавантолгой”-д хөрөнгө оруулах консорциум өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр тодорч, оны эхээр гурван талын хэлэлцээр эхэлсэн юм. Уг хэлэлцээр ямар шатандаа явж байгаа талаар Уул уурхайн сайд Р.Жигжидээс цөөн асуултад хариулт авлаа.
-“Таван толгой”-д хөрөнгө оруулахаар Монгол, Хятад, Японы хамтарсан консорциум шалгарсан. Одоогоор гурван талын хэлэлцээр ямар төвшинд яваа талаар мэдээлэл өгнө үү?
-“Таван толгой”-н хэлэлцээр ид үргэлжилж байна. Ажлын хэсэг хоёр хуваагдан ажиллаж байгаа. Эхний ээлжинд“Эрдэнэс Таван толгой”, Таван толгой ордын өнөөгийн байдал, “Монголын төмөр зам” компани ажлын явцын талаар танилцуулга хийсэн. Харин нөгөө талаас хөрөнгө оруулалтын хэлэлцээр концессын гэрээнийхээ ерөнхий нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Үүний дараа ажлын хоёр дэд хэсэг байгуу-лагдаад төмөр зам, ордын ашиглалтын чиглэлээр яриа хэлэлцээр хийж байна. Миний бие одоогоор эдгээр ажлын талаар нэгтгэсэн мэдээллийг сонсоогүй явна. Төслийг Монгол Улсын сайд М.Энхсайхан удирдан явуулж байгаа. Удахгүй хурал зарлаж, ажлын хэсэг дээр ярилцах байх.
-“Тавантолгой”-д хөрөнгө оруулахаар шалгарсан консорциум манай талаас тавьсан их шаардлагыг хүлээж аваад байгаа юм байна. Харин тэдний зүгээс манайд ямар санал тавьж байгаа вэ?
-Яг ямар шаардлага тавьж байгааг би сонсоогүй байна. Засгийн газрын 268 дугаар тогтоол өнгөрсөн наймдугаар сард гарсан. Тогтоолд тодорхой заалтууд оруулсан. Жишээ нь, 30 жилийн дараа төмөр замын суурь бүтцийнх нь51 хувийг эзэмшинэ гэдэг ч юм уу. Эсвэл “Чалко”-ийн өрийг шийдвэрлэх зэрэг асуудал орсон байгаа. Үүнийг ерөнхийд нь хөрөнгө оруулагч тал хүлээж авсан болохоор энэ консорциум шалгарсан гэж ойлгож байгаа. Анхнаасаа тендер зарлахад нь манай улс өөрийн зүгээс тавих шаардлагуудаа зар ласан. Одоо цаг хугацааны болон хө рөнгө босгох гээд нарийв чилсан асуудлуудаа шийдэх байх. Өнөөдрийн байдлаар ажлын хэсэг дээр тодорхой мэ дээлэл ирээгүй байгаа болохоор нарийн зүйл хэлэх боломжгүй байна.
-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унасаар байхад Монгол Улсад шатахууны үнэ хөдлөхгүй байна гэдэг шүүмжлэл их гарч байна. Яагаад ийм нөхцөл байдал үүсээд байна вэ. Ер нь шатахууны үнийг бууруулах боломж байна уу?
-Энэ бол төвөгтэй асуудал. Бид газрын тосны хангалт, үнийг тогтвортой байлгах бодлого барьж ирсэн. Үндсэндээ хоёр жил гаруйн хугацаанд үнэ харьцангуй тогтвортой, хангалт сайтай байсан. Хоёр жилийн өмнө бид дэлхийн зах зээлээс 300 орчим ам.доллараар буюу маш өндөр үнээр шатахуунаа авч байсан юм билээ. Харин энэ талаар яриа хэлэлцээр хийсний хүчинд үнийг бууруулж чадсан. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэнд тулгуурлаж бодитой үнээр авдаг болсон юм. Гэхдээ манай улсын хувьд шатахуунаа 100 хувь гадаадаас авдаг учраас аль болох тогтвортой хангаж байх ёстой. Одоогийн дэлхийн зах зээл дэх түүхий нефьтийн үнийн бууралт янз бүрийн учир шалтгаантай байж болзошгүй. Улс төрийн гадаад бодлоготой хол боотой. Тэгэхээр энэ их савлагааг бид тэр бүр хүлээж аваад байх нь сайн биш. Тиймээс аюулгүй байдал талаасаа үнийг тогтвортой байлгах зорилготой байгаа. Мэдээж үнэ буураад ирэхээр татварын зохицуулалт хийдэг. Энэ утгаараа Монгол улсад ямар нэгэн хохиролгүй байхаар л зохицуулж байгаа. Гадны улс оронд шатахууны үнэ хямд байгаа нь татварын зохицуулалт хийдэгтэй холбоотой.
М.Өнөржаргал