Аугаа бүтээл гаргасан суут хүмүүс ядуу амьдарч байна

Өнгөрсөн долоо хоногт компьютерийн чухал эд ангиудын нэг болох хулганыг зохион бүтээсэн Дуглас Энельбарт 88 насандаа таа­лал төгссөн. Түүнийг хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл бүтээсэн хэрнээ баян тансаг амьдрал үзээгүй нэгэн гэдэг. Яг түүнтэй адил хэдэн тэрбумаар нь хүүдийлэх ёстой ч тэр их хувь зохиолыг амсаж чадаагүй 10 зохион бүтээгчийг нэрлэж байна.

1.Гэрэл тусгагч диод

1962 онд Ник Холоняк гэрэл тусгагч диодыг бараг анх хэрэглэж болох байдлаар нь бүтээхдээ хэзээ нэгэн цагт Эдисоны чийдэнг орлоно гэдгийг таамаглаж байв. Холонякийн хамт олон ч түүнийг Нобелийн шагнал авахаар гавьяа байгуулсан гэж байлаа. Гэвч тэр даруухнаар “Хэн нэгэнд хэрэгтэй зүйлийг л хийлээ шүү дээ. Бид амьдарч байгаа гэдэг л хамгийн том аз” гэж байжээ.

2.Наалттай цаас буюу “Post-It”

“ЗМ” компани ардаа наалт­тай тэмдэглэлийн цаа­­­­­­­сыг жилд хэдэн тэр­бумаар нь үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг. Гэвч энэ бүтээгдэхүүнийг анх бий болгосон хүмүүс баяжаагүй аж. Энэ бол 1968 онд наасан газраа өөрчилж болдог цавууг боловсруулсан Спенсер Силвер, номноос сүмийн дууллыг унагаахгүйгээр түр наахыг хүссэн Арт Фрай нарын хамтын бүтээл юм.

3.АК-47 автомат буу

Калашников автомат буу буюу АК-47-г дэлхийн хоёрдугаар дайны үеэр Зөвлөлтийн армийн цэрэг Михаил Калашников анх зохион бүтээсэн. Тэрээр тулааны үеэр хүнд шарх авч, госпитальд эмчилгээ хийлгэж байхдаа энэ бүтээлийг бодож олжээ. Калашников улс орныхоо сайн сайхны төлөө энэ зэвсгийг бүтээсэн гэдэг.

4.Пянз тоглуулагчны зүү

Мари Киллик пянз тоглуулагчний зүүг анх зохион бүтээжээ. Тэрээр олон жил шүүхдэлцээд ч өөрийнхөө бүтээлээс мөнгө олж долоогоогүй юм. 1958 онд тэр пянз тоглуулагч үйлдвэрлэдэг “Pye” ком­панийн эсрэг гомдол гар­гаж, шүүхэд ялалт бай­гуулсан ч ирэх жилд нь дампуурсан юм.

5.Хийлдэг гудас

Кристофер Кокерелл хийлдэг гудсыг тээврийн хэрэгсэлд ашиглах санаагаа хэрэгжүүлэхийн тулд тоос сорогч, консервны лааз зэргийг ашигладаг байжээ. Ийм төхөөрөмжтэй завины анхны загвар 1959 онд Ла-Маншийн хоолойг туулсан байдаг. Кокереллийг тухайн үед хөлөгт баатраар өргөмжилсөн  ч тэрээр “National Research Development” корпорациас шагналаа авахаар олон жил хөөцөлдсөн гэдэг.

6.Тетрис

Оросын программист Алек­­­сей Пажитнов 1985 онд ЗХУ-ын ШУА-ийн Тооцооллын төвийн хамт олонтойгоо нийлж, Тетрис тоглоомыг анх бий болгосон гэдэг. Тэрээр “Tetris Company” компаниа бүртгүүлээд, 10 жилийн дараа л тоглоомоосоо орлого олж эхэлжээ.

 7. Баадуутай радио

 Саяхан баадуутай радио зохион бүтээгч Тревор Бейлис Лондон хотын баруун хэсэгт орших гэртээ амьдарч чадахгүй болсон тухайгаа ярьжээ. Түүний бизнесээ эхэлсэн компани дэлхий даяар хэдэн сая ширхэг радио хүлээн авагч худалдсан ч бүтээцтэй бага зэрэг өөрчлөлт оруулснаас хойш Бейлис худалдаанаас ашиг хүртэж чадахаа больжээ. Гэсэн ч тэрбээр “Миний хийж байсан ихэнх зүйл мөнгөний төлөө бус, зөвхөн кайф олж авахын төлөө байсан. Ядаж л бид баадуутай радио, гар чийдэн гээд олон зүйлийг бүтээж, мөрөө үлдээлээ шүү дээ” гэсэн байна.

8. Караоке тоглуулагч

Японы бизнесмэн Дайсуке Иноуэ нэгэн ресторанд хамтлагийнхантайгаа бөмбөр тоглож мөнгө олдог байжээ. Тэд дуу дуулах хүсэлтэй үйлчлүүлэгчдэд зориулж ая тоглодог байв. Нэг удаа ажилдаа ирэх боломжгүй болж, зарим дуунуудаа кассетанд бичиж, хадгалсан байна. Хожим нь тэр 11 ширхэг караоке тоглуулагч бүтээж, түрээслүүлдэг байв. Харамсалтай нь тэр энэ бүтээлээ патентжуулаагүй учраас эндээс ямар ч ашиг олж чадаагүй байна.

9.MP-3

МР-3 формат нь түргэн хугацааны дотор интернэтэд хөгжим дамжуулах стандарт болон хувирсан. Германы аспирант Карлхайнц Бран­денбург 1980-аад оноос уг төсөл дээр ажиллаж эхэлсэн боловч энэхүү программан бүтээгдэхүүнээ бараг үнэгүй тараачихсан.

10.Интернэт

Хэрвээ Европын тө­вийн судалгааны төвийн дэргэдэх Шинжлэх ухаан-судалгааны лабораторид ажиллаж байсан ноён Тим Бернерс-Ли эрдэмтдийн тусламж­тайгаар сүлжээ зо­хион бүтээгээгүй бол өнөө үед мэдээллийн гол эх уурхай болсон интернэтийг бид огт мэдэхгүй байж ч мэднэ. Түүний хэлснээр өөрийн бүтээл нь ийм амжилттай, хурдан тархах болсон нь огт үнэ төлбөргүйтэй холбоотой гэнэ.

Ер нь зохион бүтээгчдийн олонх нь мөнгө олох зорилгоор бус, нийтийн сайн сайхны төлөө шинэ бүтээл гаргадаг тухай Лондон хотын Шинжлэх ухааны музейн ажилтан Тилли Блит хэлжээ. Тэрбээр “Би ихэнх зүйлийг худалдааны бүтээгдэхүүн мэтээр хар­даг. Гэтэл худалдааны бүтээг­­дэхүүн бүрийг хүмүүс болон Засгийн газраас боловсруулдаг. Жишээлбэл iPhone гар утсаар л жишээ татахад үүнийг Стив Жобс, “Apple” компанийн бүтээл гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл дэлгэц, микрочип, процессор зэргийг нь аваад үзвэл энэ бүхэн Засгийн газраас санхүүжүүлсэн судалгааны үр дүнд бий болсон цогц нэгдэл юм” гэжээ.

images (1)

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …