ЮНЕСКО-гийн ОУ-ын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бага хурал үргэлжилж байна

e74048df4f3424c13636ff8bf0176d07_large

ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Удирдах хорооны 24 дүгээр хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Тогтвортой хөгжлийн 6 дугаар зорилтод хүрэх Монгол улс болон Ази, номхон далайн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудал гэсэн сэдвийн хүрээнд оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Усны асуудал дан ганц тухайн орны, бүс нутгийн асуудал биш дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болсон гэдгийг хуралд оролцогчид онцолж байв. Монгол орны усны экосистемд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс нь усны хомсдол, усны бохирдол, усны амьтан, ургамлын нєєцийн багасалт, голын гольдиролд далан, хаалт барьснаас болж амьтны шилжилт хєдєлгєєн хязгаарлагдах байдал зэргээс үүдэлтэй хэмээн хуралд оролцсон судлаачид хэлсэн. Ази-Номхон далайн бүсийн геопаркийн сүлжээний тэргүүн, профессор Ibrahim Komoo “Улс орон бүр өөр өөрийн гэсэн усны онцлогтой. Монгол орны хувьд гадаргын ус нь гүнийн устайгаа нийлээд холилдохоор бохирдол их хэмжээгээр үүсч байгаа юм. Тиймээс өөрийн орны онцлогт тохирсон усны менежментээ хийх шаардлагатай. Одоо байгаа усаа цаашид хэрхэн сайн тогтвортой ашиглах, нөөцөө хэрхэн хамгаалах вэ гэдэгт усны удирдлага, менежтентээ зөв тодорхойлох ёстой” гэв. Монгол орны усны нөөцийн 98 хувийг гадаргын, хоёр хувийг гүнийн ус бүрдүүлдэг. Говь болон баруун, зүүн бүсэд үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаандаа усны нөөцийн багахан хувийг эзэлдэг гүнийн ус ашиглаж байгаа нь буруу гэж үзэх хүн цөөнгүй байсан юм. Усны талаарх хууль эрх зүйн орчинг хангалттай боловсруулсан. Харин үүний хэрэгжилт учир дутагдалтай байгааг БОАЖЯ-ны ГЗБУНБЗГ-ын дарга Г.Нямдаваа хэлсэн. Тэрээр, “Монгол орон шиг далай тэнгисээс алслагдмал эх газрын хуурай уур амьсгалтай  улс оронд усны асуудал хүндэрч байна. Тиймээс эдийн засаг хүнд энэ үед гадны байгууллагуудтай хамтарч ажиллаж, цаг алдалгүй тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэхээс өөр аргагүй. Усны бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг болох  гэр хорооллын нойлын асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байна” гэсэн юм.

55

Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь оршин сууж байгаа гэр хорооллын 190 гаруй мянган өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь доторлогоогүй, стандартын шаардлагад нийцэхгүй байгаа нь ус, хөрсний бохирдлын гол эх үүсвэр болж, халдварт өвчин дэгдэх суурь нөхцөл болж байна. Тиймээс БОАЖЯ-наас Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын байгууллага, улс орнуудад төслийн саналхүргүүлж, сан хүүжилтийн эх үүсвэрийг бий болгох арга хэмжээ авч байна. 2017-2020 онд хэрэгжих Азийн хөгжлийн банкны гурван сая ам.долларын буцалтгүй тусламжаарУлаанбаатар хотын гэр хорооллын 8000 өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах жишиг төсөл хэрэгжүүлэх, цаашлаад БНХАУ, Мянганы сорилын санд асуудлыг тавьж хотод төдийгүй орон нутагт хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Төслийн хүрээнд Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим хороонд экологид ээлтэй ариун цэврийн байгууламж суурилуулах юм.

Цаг уурын өөрчлөлт дулаарал болон бусад хүчин зүйлээс шалтгаалан гол горхи, нуур, цөөрөм ширгэсээр байна. Тухайлбал, хамгийн сүүлд Ганга нуур ширгэсэн гэж мэдээлж байсан ч тодорхой арга хэмжээ авсаны үр дүнд сэргэсэн гэх таатай мэдээг сонсоод байгаа билээ. Тэгвэл 2014-2015 оны хооронд буюу жилийн дотор 800 гаруй нуур ширгэсэн гэх мэдээллийг судлаачид хэлж байна. Манай орны уур амьсгалын өөрчлөлт 2,1 градусаар нэмэгдсэн. Энэ жижигхэн тоо гол мөрний усны нөөцөд асар их өөрчлөлт оруулаад байгаа нь энэ аж. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бид бууруулж чадахгүйгээс хойш өндөр ууланд усны хуримтлал бий болгох шаардлагатай гэж эрдэмтэн судлаачид  санал солилцон хэлэлцүүлэг өрнүүллээ.

БОАЖЯ

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …