БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “AstraZeneca” компанийн “COVID-19”-ийн вакцины эхний тунг өнөөдөр хийлгэжээ. Тэрбээр Их Британид болох “Их 7”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа юм. Мүн Жэ Ин Сөүл хотын Чонно дүүргийн эрүүл мэндийн төвд гэргий Ким Жон Сук болон ирэх зургадугаар сард Их Британи руу дагалдан явах Хөх ордны есөн төлөөлөгчийн хамт вакцин хийлгэжээ.
“AstraZeneca”-гийн вакцины үр дүнгийн талаарх мэдээллийг харгалзан 65 болон түүнээс дээш насны хүмүүсийг вакцинжуулах хугацааг түр хойшлуулаад байсан БНСУ-д өнөөдрөөс энэ бүлгийн хүмүүсийг дархлаажуулж эхэлж байгаа юм. БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд уг вакцин цусны бүлэгнэл үүсгэдэг гэх нотолгоо байхгүй байгааг даваа гарагт мэдэгджээ.