Тагнуулынхан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан их хэмжээний алт илрүүлжээ

Монгол Улсын иргэн “Г”, “Б” нар энэ сарын 17-ны өдөр Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ руу зорчихдоо тээврийн хэрэгсэлдээ их хэмжээний алт нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад тагнуулынханд баригджээ.

Урьдчилсан байдлаар тухайн алт нь 8,2 кг орчим байсан бөгөөд зах зээлийн үнэлгээгээр 4 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх аж. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …