Тасарсан төсвийг сайд дарга нарын хэмнэлтээр нөхөе, Ерөнхий сайдаа

9ecУлс орныг бүхэлд нь бүрхсэн эдийн засгийн хямрал аж ахуйн нэгж байгууллагууд, айл өрхийг хүсэн хүсээгүй хэмнэлтийн горимд шилжүүллээ. Харин төр засгийн зүгээс ийм шилжсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэмнэлтийн төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлэхээр хандсан боловч асуудлын гол нь төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлөх, хэд хэдэн төрлийн албан татварыг нэмэгдүүлэх байдлаар тасарсан төсвөө нөхөх бодлогыг хэрэгжүүлэхийг зорьжээ.

    Гэвч хэмнэлтийн “дайрлагад” өртсөн төрийн албан хаагчдаас дарга нарын орлогч голдуу хүмүүс нь “цалингүй ажиллах” нэрийн дор албан тушаалтайгаа үлдэхээр болж байх шиг. Нийслэлийн удирдлагаас орлогч дарга нараа цалингүй ажиллуулна гэсэн шийдвэрийг аймаг дүүрэг, агентлагуудын дарга нар ч даган дуурайж байгаа сурагтай. Үнэн хэрэгтээ тэд цалингүй ажиллана гэж юу байхав, нийслэлийн төсөв хөтөлбөрүүдээс өөрсдийгөө санхүүжүүлэх нэрийн дор тэдний цалинг гаргах юм гэнэ билээ. Энэ нь төсвийн хөрөнгийг нэг гараараа хэмнэж байгаа мэт боловч, нөгөө гараараа үрж байгаатай адил хэрэг.

    Төр засгийн зүгээс татварын бодлогоор улсын төсвийг нэмэгдүүлэхдээ малын хөлийн татвар, бууны татвар, орон сууцны татвар, Pruis автомашины татварыг 3 дахин нэмэгдүүлэх болсон байна. Дундаж амьдралтай иргэдийн хувьд prius илүүтэй хэрэглэдэг. Энэ нь шатахуун бага зарцуулдагтай нь холбоотой. Гэтэл засгийн газраас энэ төрлийн авио машины татварыг нэмэгдүүлэх болсонд иргэд ихээхэн бухимдалтай байгаа юм. Дэлхий даяар эко машин хэмээн үзэж HUBRID хөдөлгүүртэй энэ төрлийн автомашины л хэрэглээг татвар болон бусад хэлбэрээр дэмжиж байхад харин манай улсын хувьд үүний эсрэг ажиллаж байгааг иргэд олон нийт гайхаад учрыг нь олохгүй байна. Приус машины татварыг нэмэх болсон шалтгааныг сайн анзааран харвал манай засаг төрийн ажилтнууд хилээр орж ирж байгаа автомашины жагсаалтаас хамгийн өндөр хувь эзэлж байгааг нь олж хараад л ийм төрлийн машины татварыг өсгөөд төсвөө бүрдүүлье гэсэн “ухаантай санаа” тархинд нь буусан бололтой.

Үргэлжлүүлэн энд дарж уншина уу…

Санал болгох мэдээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ

НҮБ-ын Ерөнхий Асамблейн 70 дугаар чуулганаар 2015 онд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс албан …