Цэрэндорж Мөнхбаатар

August, 2018

  • 30 August

    Хүчтэй аадар борооны улмаас амиа алдсан байна

    Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хот болон ойролцоох бүс нутгуудаар өчигдрөөс хойш үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас пүрэв гарагийн өглөө Сөүл хотоос хойд зүгт 25 километрийн зайд оршдог Кёнги мужийн Янжу хотын оршин суугч 57 настай эрэгтэй усанд автсан байшингаасаа усыг шахан гаргах үедээ шатнаас унан амиа алдсан байна.

  • 30 August

    Бахрейн болон Японы гүйлтийн тамирчид алтан медаль хүртжээ

    Лхагва гарагийн орой Жакарта хотноо болсон эмэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтийн тэмцээнд Бахрейн улсын тамирчин Одион Эдодион алтан медалийн эзэн болсон байна. 116 дугаартай О.Эдодион гүйлтийн замыг 22.96 секундэд туулсан бол мөнгөн медаль хүртсэн Энэтхэгийн багийн тамирчин Чанд Дутее 23.20 секундэд ирсэн байна. Харин гуравдугаар байрыг Хятадын тамирчин Вэй Ёньли эзэлжээ. Спортын энэ төрлийн дээд амжилтыг Шри Ланка улсын тамирчин Дарша …

  • 30 August

    АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт хийх асуудлыг хэлэлцэнэ

    БНСУ болон АНУ-ын цэргийн хамтарсан сургуулилтыг үргэлжлүүлэн явуулах эсвэл цуцлах асуудлыг хоёр улс хэлэлцэж байж шийднэ гэж БНСУ-ын Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Чонг Ва Дэ мэдэгдэв.Одоогийн байдлаар талууд энэ асуудлыг хараахан хэлэлцээгүй байна гэж тэрбээр мэдэгдлээ. Өмнөд Солонгостой хамтран явуулдаг цэргийн сургуулилтыг цуцлах төлөвлөгөө байхгүй гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис мэдэгдсэний дараа Хөх ордноос мэдэгдэл хийсэн байна. “Сингапурт …

  • 30 August

    Ихэр охид Азийн наадмаас гурав дахь алтан медалиа хүртлээ

    Индонезийн нийслэл Жакарта хотын төвд байрладаг усан спортын төвд мягмар гарагт болсон уран сайхны сэлэлтийн тэмцээнд Хятадын багийн тамирчид болох Жиэнь Тиньтинь болон Жиэнь Вэнвэн нар эмэгтэйчүүдийн уран сайхны сэлэлтийн хосын төрөлд аваргалж, Азийн наадмаас гурав дахь алтан медалиа хүртээд байна. Ихэр охид өмнө нь 2006 онд Дохад, 2010 онд Гуаньжоуд тус тус болсон Азийн спортын наадмаас алтан медалиар энгэрээ …

  • 30 August

    Боливи улсын 117 настай эмээ дэлхийн хамгийн өндөр настай хүн байж магадгүй

    Боливи улсын нэгэн иргэнийг дэлхийн хамгийн өндөр настай хүн гэж үзэж байна. Тэрбээр хэдий өндөр настай ч гэсэн “Чаранго” гэх таван утастай жижиг гитар тоглон, баяр хөөртэйгөөр дуулж суудаг ажээ. Жулиа Флорис Колкүэ гэх энэ эмээ 1900 оны 10 дугаар сарын 26-нд төрсөн бөгөөд өдгөө 117 настай ажээ. Тэрбээр энэ олон жил наслахдаа дэлхийн хоёр дайныг нүдээр үзсэний зэрэгцээ 3000 …

  • 30 August

    Биеэ үнэлэгчтэй хоноглосон сагсан бөмбөгчдийн тэмцээнд оролцох эрхийг хасжээ

    Индонези улсад амжилттай үргэлжилж буй Азийн спортын наадмын үеэр зугаацаж цэнгэсэн Японы сагсан бөмбөгчдийн албан ёсны тэмцээнд оролцох эрхийг нэг жилээр хассан тухай Японы сагсан бөмбөгийн холбооноос лхагва гарагт мэдэгдэв.

  • 29 August

    Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгаар хур тунадас орж, сэрүүснэ

    Энэ сарын сүүлч болон есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн нутгаар тодруулбал, наймдугаар сарын 29-ний өдөр зарим газраар, 30,31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр бороо Алтайн уулсаар хур тунадас орно хэмээн Говь-Алтай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

  • 29 August

    Пуэрто-Риког дайран өнгөрсөн хар салхины улмаас 2975 хүн амиа алдсан байна гэж таамаглажээ

    Өнгөрсөн оны есдүгээр сард дайран өнгөрсөн “Мария” хар салхины улмаас 2975 хүн амиа алдсан гэж Пуэрто-Рикогийн албаны хүмүүс мэдэгдлээ. Пуэрто-Рикогийн захирагч Рикардо Розелло амиа алдсан хүмүүсийн тоог үнэн бодитоор гаргах даалгавар өгсөн бөгөөд уг ажиллагааны үр дүн саяхан гарчээ. Хар салхи Пуэрто-Рико арлыг дайран өнгөрснөөс хойш тус арлын албаны хүмүүс дэд бүтцийг засах, цахилгааны сүлжээг холбох зэрэг сэргээн босголтын ихээхэн …

  • 29 August

    Бүгд найрамдах Солонгос Улс боулингийн төрөлд түрүүлжээ

    Индонезийн өмнөд Суматра арлын Палембан хот дахь “Жакабарин” спорт цогцолборт таван хоногийн турш үргэлжилсэн боулингийн тэмцээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын баг тамирчид нийт 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, спортын энэ төрөлд тэргүүн байр эзэлсэн байна.

  • 29 August

    Роналдугийн хүү “Ювэнтус”-т тоглоно

    Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч Криштиану Роналдугийн найман настай хүү бага Криштиану Роналду хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг аж.

  • 29 August

    Индонези улс цахим спортын төрлөөс түүхэндээ анх удаа алтан медаль хүртжээ

     “Азийн наадам-2018” тэмцээний цахим спортын тэмцээн мягмар гарагт Жакарта хотод болсон бөгөөд Индонезийн Умард Сулавеси мужаас оролцож буй 16 настай Ридел Есая Сумарандак спортын энэ төрөлд эх орондоо анхны алтан медалийг авчирсан байна. Энэхүү тэмцээний оролцогчид “Clash Royale” тоглоомыг цахим сүлжээгээр тоглон өрсөлдсөн бөгөөд Индонезийн багийн тамирчин шигшээ тоглолтод Хятадын багийн тамирчин Хуань Ченьхуйтай тунан үлдэж, 3:1 харьцаатайгаар ялалт байгуулсан …

  • 28 August

    “Toyota Motor” компани “Uber” компанид 500 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ

    Автомат жолоодлоготой машиныг хөгжүүлэхэд туслах зорилгоор АНУ-ын “Uber” компанид 500 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж “Toyota Motor” компани мэдэгдлээ. Автомат жолоодлоготой машиныг зах зээлд гаргах өрсөлдөөн эрчимжиж байгаа энэ үед уг хөрөнгө оруулалт нь хоёр компанийн түншлэлийг бэхжүүлэх юм гэж “Toyota Motor” компани мэдэгдлээ. Үүний зэрэгцээ “Toyota” группын сэлбэг үйлдвэрлэгч дөрвөн компани хамтарсан компани байгуулж, автомат жолоодлоготой машинд зориулсан …

  • 28 August

    Монгол улсын 35 иргэн БНХАУ-д хоригдож байна

     Монгол болон Хонконг гэмт хэрэгтнийг шилжүүлэн өгөх хэлэлцээрийг 2016 онд, Эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийг 2018 оны гуравдугаар сард байгуулсан билээ. 2018 оны тавдугаар сарын байдлаар Хонконгт Монгол Улсын 35 иргэн хоригдож байгаа гэсэн мэдээлэл байна. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт болсон Монгол болон Хонконгийн төлөөлөгчдийн уулзалтын үеэр хууль зүйн туслалцаа үзүүлэх хэлэлцээрийг баталж, парламентад өргөн барьсан байна. …

  • 28 August

    ОХУ-ын нүүрс олборлолт нэмэгджээ

    2018 онд ОХУ 420 сая гаруй тонн нүүрс олборлож, хуучин ЗХУ-ын үеийн дээд амжилтыг эвдэх боломжтой болж байна гэж тус улсын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдлээ. “Энэ жил 420 сая тонноос илүү нүүрс олборлож, 1988 онд ЗХУ-ын үед тогтоосон дээд амжилтыг бид эвдэх төлөвтэй байна. Нүүрс угаах хэмжээ 28 хувиар өсч, 195 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд хөрөнгө …