Цэрэндорж Мөнхбаатар

September, 2017

  • 12 September

    Хайлаар хотод Хятад, Орос, Монгол гурван улсын эдийн засгийн  форум, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа боллоо

    2017 оны 9 сарын 07-10-ны өдрүүдэд  БНХАУ-ын  зүүн хойд нутаг болох Хөлөнбуйр мужийн төв Хайлаар хотод Хятад, Монгол, Орос  гурван улсын эдийн засгийн форум, бараа бүтээгдэхүүний 13 дах удаагийн үзэсгэлэн худалдаа амжилтай болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээний хүрээнд гурван улсын эрдэмтдийн  хурал болсны зэрэгцээ Хайлаар хотын биеийн тамирын стадионд гурван улсын  худалдаачид эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг танилцуулж, худалдан борлуулах …

  • 10 September

    Ө.Тайван: Монгол улсын оюутан залуус ӨМИС-д тэтгэлэгээр суралцах боломжтой

    Өвөр монголын Их сургуулийн түүхт 60 жилийн ойн өдрүүд эл өдрүүдэд тохиож байна. Мөн БНХАУ-д багш нарын баярын өдөр болж байгаа юм. Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Өвөр монголын Их сургуулийн багш доктор /Ph.D/ Ө.Тайван – тай  ярилцлаа. – Өвөр монголын Их сургууль өнгөрсөн  60 жилийн хугацаанд боловсролын салбарт ямар үүрэг гүйцэтгэв гэдгээс яриагаа эхлэх үү -ӨМИС 1957 онд байгуулагджээ. Гэхдээ …

  • 1 September

    Багш таны алдарыг магтая

    Өнөөдөр 9  сарын 1. Энэ өдөр цэцэрлэг, сургуулийн хичээлийн шинэ жил эхлэдэг. Алдрай бяцхан үрс цэцэрлэгтээ очиж, аав ээжээр хөтлүүлсэн 6 настангууд сургуулийн босго алхаж, сурагч багачууд анги дэвшиж, оюутан залуус их дээд сургуульдаа  дэвшин суралцдаг өдөр. Монголчууд бид “Хүмүүний биеийг эцэг эх нь төрүүлдэг  бол оюун санааг нь  багш төрүүлдэг”  гэдэг. Хүмүүн та бидний оюун санааны минь хөтөч болж, …

August, 2017

  • 31 August

    С.Амарсайхан: Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө зөвд нь зөөлөн, бурууд нь хатуу байх ёстой

    Өнөөдөр НИТХ-ын хэсэг төлөөлөгчид  НИТХ-ын  тэргүүлэгч нарт хандсан шаардлага хүргүүлж байгаа тухай хэвлэлийн хурлыг Хангарьд ордны 14 давхарт  хийлээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханаас тодруулга авлаа. – Өнөөдрийн шаардлагын тухай тайлбар өгөөч? – Өнгөрсөн 5 сараас хойш  өнөөдрийг хүртэл Нийслэлийн ИТХ хуралдаагүй байна. Цаг үеийн ямарч нөхцөл байдалд нийслэлийн ажил тасралтгүй үргэлжилж байх ёстой, нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой олон асуудлыг шийдэхийн тулд хэдэн …

  • 31 August

    НИТХ-ын ээлжит хурлыг нэн даруй зарлан хуралдуулахыг НИТХ-ын төлөөлөгчид шаардлаа

    Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болох ёстой байсан ч НИТХ-ын дарга Ц.Сандуй ээлжит хуралдааныг зарлан хуралдуулсангүй. Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд сар бүр хуралддаг НИТХ-ын ийнхүү 5 сараас хойш хуралдахгүй байгаатай холбогдуулан НИТХ дах МАН-ын хэсэг  төлөөлөгчид хэвлэлийн хурал хийлээ. Тус хэвлэлийн хуралд  НИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатар, төлөөлөгч С.Амарсайхан, Ш.Үнэнбат, Р.Дамба Ч.Гантулга нар оролцон НИТХ-ын  тэргүүлэгч нарт хандсан шаардлага …

  • 31 August

    НИТХ-ын төлөөлөгчид хэвлэлийн хурал зарлалаа

    Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцахыг санаархсан НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах нь зүйтэй гэж үзэн МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч гарын үсэг зураад байгаа. Мөн тэдэн дээр НИТХ дахь АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа мэдэгдсэн. Гэвч Ц.Сандуй албан тушаалаасаа огцрохгүйн тулд НИТХ-ыг хуралдуулахаас цааргалж, хурлын дэгийг ноцтойгоор зөрчиж байна. Албан тушаалаа хамгаалж авч үлдэхийн тулд сургууль цэцэрлэг, өвөлжилтийн бэлтгэл гээд НИТХ-аар …

  • 30 August

    Бодибилдинг фитнессийн Азийн АШТ-нд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо

    51 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах Бодибилдинг Фитнессийн тэмцээн 2017 оны 8-р сарын 20-26 ны өдрүүдэд БНСУ-н нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд азийн 26 орны 385 тамирчин 31 ангилалд өрсөлдснөөс  Монголын баг тамирчид 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, эмэгтэй багийн дүнгээр Мөнгөн медалийн эзэн боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас 23 тамирчин, 3 олон улсын зэрэглэлтэй …

  • 30 August

    Б.Сүхбаатар: Ц.Сандуй огцрохоос айж, нийслэлийн ИТХ-ыг хуралдуулахгүй байна

    Нийслэлийн ИТХ хуралдалгүй гурван сар гаруй болжээ. Хуралдаж чадахгүй гацсан шалтгаан болон тэнд өрнөөд буй үйл явдал, үүссэн нөхцөл байдлын талаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатартай ярилцав. -Сар бүр хуралдах ёстой нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулган гурван сар хуралдсангүй. Ямар шалтгаанаар хуралдахгүй байгаа юм бэ? -Үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдахгүй байна. -Хуралдвал нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх болохоор уу? …

  • 30 August

    8 сарын 31-ны пүрэв гарагт НИТХ-ын ээлжит хурал болно

    НИТХ-ын ээлжит хуралдаан сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт болдог уламжлалтай.  Энэ дагуу 2017 оны 8 сарын 31-ны  пүрэв гарагт буюу маргааш НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордонд болно. Өнгөрсөн хугацаанд болсон Ерөнхийлөгчийн сонгууль, улсын баяр наадам, зуны амралт зэргээс шалтгаалан  2017 оны 5 сараас хойш  НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлан хуралдуулаагүй байгаа юм. НИТХ-ын ээлжит хурлыг  5 сараас хойш зарлан …

  • 30 August

    Д.Цогтбаатар: Монголын төр хэлмэгдүүлэлтийн талаарх бодлогоо өөрчлөх цаг нь болсон

    Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай ярилцлаа -Манай улсад өрнөсөн хэлмэгдүүлэлтийн үүслийн тухай яриагаа эхлэе? КОММУНИСТ ҮЗЭЛ САНАА МОНГОЛД ХЭРЭГЖСЭНЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЭХЭЛСЭН -Өмнөх нийгмийн үед коммунизмын үзэл санаа хүчээр орж ирснээр хэлмэгдүүлэлт өрнөж эхэлсэн байдаг. 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэж, Монгол Улсын Тусгаар тогтнолыг зарлан тунхагласан. 1921 онд Ардын хувьсгал ялсан. Энэ нь үндэсний эрх чөлөө, үндэстэн …

  • 30 August

    Их хэлмэгдүүлэлтээс хойш 80 жил өнгөрчээ

    Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн бүх анги давхаргыг хамран өргөн хүрээнд өрнөсөн 80 дахь жил энэ онд тохиож байна. Хэлмэгдүүлэлтийн хар шуурга манай оронд зөвхөн 1937-1939 онд лам нарыг хомроголон устгаснаар төгсөөгүй. Дараа нь “улс төрийн эсэргүү” гэх зохиомол хэлмэгдүүлэлт бий болж, тухайн үедээ төр засагт алба хашиж байсан сэхээтэн олон хүнийг зөвхөн намын удирдлагынхаа эсрэг үг хэлсний төлөө, …

  • 28 August

    У.Хүрэлсүх: Төр мафижиж, нам компанижлаа

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй ярилцлаа. -Сайн байна уу! Энэ их үймээний үед цаг зав гаргасанд баярлалаа. -“Өнөөдөр” сонины уншигчдад болон танд энэ өдрийн мэнд хүргэе! Та үймээн гэж хэллээ. Энэ бол үймээн биш. Өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэж байгаа нь энэ. Нийгэмд шударга ёсны хэмжүүр алдагдаж, төрт ёс, хууль журам уландаа гишгэгдсэнээс үүссэн ард түмний эсэргүүцлийн салхи гэж би бодож …

  • 28 August

    Монгол улсын Алдарт уяачид морио уях, уралдуулах боломж олгоё

    2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан  Ж.Эрдэнэбатын засгийн газар  ажиллаж эхлээд жил гаруй хугацааг үдсэн ч тэднээс олон зүйл хүсэн хүлээсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн итгэл алдарч эхлэлээ. Анх мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн тунхаглаж байсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маань эхнээсээ мэргэжлийн бус сайдуудаар эгнээнээ тэлсэн. Сангийн сайдаар хувийн том группийн эзэн, эдийн засгийн мэдлэг боловсролоор маруухан, хувийн  ашиг …

  • 27 August

    Шадар сайд У.Хүрэлсүх ярилцлага өглөө

    Шадар сайд У.Хүрэлсүхийн “Херо энтертайнмент” студийн найруулагч Х.Баатартай ярилцсан видео бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тарж олныг шуугиулаад байсан билээ. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Шадар сайдыг ажлаа хүлээлгэн өгөх асуудал ч яригдсан. Тэгвэл энэ сарын 18-ны өдөр Шадар сайдын ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн байна. Тэрбээр хүсэлтээ өгснөөс хойш анх удаа хэвлэлд ярилцлага өглөө. Түүний ярилцлагыг зөвхөн “ӨНӨӨДӨР” сонины …

  • 27 August

    Флойд Мейведер ялалт байгууллаа

    Мэргэжлийн боксын аварга Флойд Мейведер ба Конор Макгрегор нарын тулаан өнөөдөр боллоо. Энэхүү тулааныг “Зууны шилдэг тулаан” хэмээн нэрлэж, боксын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй тэмцээн гэж үнэлж буй юм. Флойд Мейведер 10 дугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч ялалт байгууллаа. Флойд Мейведер нь мэргэжлийн боксын тулаанд нэг ялагдал хүлээж байгаагүй нэгэн юм. Тэрбээр энэхүү тэмцээнд ч илүү гэдгээ харууллаа. …