Цэрэндорж Мөнхбаатар

September, 2017

  • 21 September

    НИТХ-ын даргад нэр дэвшигч Н.Баярмөнх нэрээ татлаа

    НИТХ-ын дарга Ц.Сандуй огцрох өргөдлөө өгсөн. Үүнтэй холбоотойгоор түүний оронд хэнийг томилох эсэхийг Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж нэр дэвшигчийг хэлэлцжээ. НИТХ-ын даргад таван хүн нэрээ дэвшүүлсэн байна. Гэвч нэр дэвшигчид эхнээсээ нэрээ татаж байгаа сурагтай. Тодруулбал НИТХ-ын төлөөлөгч,  Н.Баярмөнх нэрээ татсан байна. Н.Баярмөнх нь намын анхан шатны нэгж болох үүрийн даргаас БЗД-ийн  намын хорооны дарга, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,  …

  • 19 September

    Химийн бодис тээвэрлэж яваад осолдсон газар мэргэжлийн байгууллагууд ажиллана

    Завхан аймгийн Дөрвөлжин суманд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн химийн бодис тээвэрлэж явсан ачааны машин Солонготын даваанд осолдож, аюултай нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал, “Баян-Айраг эксплорейшн” ХХК-ийн туслан гүйцэтгэгч гэрээтэй ачаа тээврийн компанийн  Нордбенз маркийн авто машин нь Азотын хүчил 1600л, Давсны хүчил 6000 л, хөдөлгүүрийн тос 1 т, Дулаан солилцооны тос 600 л, явах ангийн …

  • 19 September

    “Оргил”-ын Ж.Ганбаатар Эрчим хүчний  сайд болох уу

    Мэргэжлийн гэх тодотголтой Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроод 10  гаруй хонож байна. Удахгүй шинэ засгийн газар байгуулагдах тухай асуудал яригдаж эхлэнэ. Энэ хүрээнд зарим сайдуудын нэр тодорч эхлээд байгаа бололтой. 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг  иргэд сайн мэддэг. Учир нь тэрээр УИХ-ын гишүүн болохоосоо өмнө Оргил худалдааны сүлжээ дэлгүүрийг үүсгэн байгуулсан нэгэн юм. Түүнчлэн  барилгын салбарт …

  • 19 September

    Шуурхай мэдээ: МҮЭ-ийн холбооноос хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлэхээр болжээ

    Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээртэй холбогдуулан МҮЭ-ийн холбооноос хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлэх шийдвэрийг дөнгөж сая  гаргалаа. Хэлэлцээрийн хүрээнд яригдсан цалин хөлс нэмэх, татвар нэмэгдүүлэхгүй байх заалтууд хэрэгжихгүй удааширч байгаа тул МҮЭХ-оос энэхүү шийдвэрийг гаргажээ. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

  • 19 September

    Төрийн банкны ерөнхий  захирал Д.Баярсайхан  10 сая төгрөгийн цалин авдаг гэв

    Өчигдөр “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр Төрийн банкны захирлуудын цалинг танилцуулсан нь олон хүний дургүйцлийг төрүүлсэн. Мөн “100 ямаанд 60 ухна” гэгчийн үлгэрээр Төрийн банкинд маш олон захирал ажилладаг, тэд тус бүрдээ өндөр цалин авдаг тухай мэдээллийг хүргэсэн. Тэгвэл өнөөдөр Төрийн банкны захирал Д.Баярсайхан Зариг.мн сайтын сэтгүүлчид өгсөн тодруулгад хариулахдаа “Төрийн банк бол өөрөө Монгол улсын нутаг дэвсгэрийг хамарсан сүлжээтэй том банк. …

  • 19 September

    Цензургүй Сурвалжлага – “60 тэрбумын схем ТӨРИЙН БАНК” /нэвтрүүлэг/

    60 тэрбумыг босгох план амьдралд хэрхэн хэрэгжсэн тухай өгүүлэх нэвтрүүлгийг хүргэе Ugluu.mn

  • 18 September

    Баяртай “АСЕМ вилла” үйлчилгээ… Дахиж очихгүй ээ ???

    Сэтгүүлч Н.Урантогтохын шүүмж өгүүллийг хүргэж байна. Амралтын өдрийн өглөө босоод гэр бүлтэйгээ өнөөдрийн төлөвлөгөө ярилцлаа. Хотын ойрхон салхинд гарангаа бяцхан алхалт, өдөр оройн хоол /хуушуур/ идэхээр санал нэгдэв. Хаашаа очихоо шийдэхэд хялбар байлаа. Дэлхийн удирдагчдын чуулга уулзалт болсон “АСЕМ” вилла хотхон түүний рестораныг сонголоо. Гадаа суух боломжтой, гольфийн тоглолт үзэнгээ алхахад таатай, ногоон байгууламж бүхий энэ хотхон давгүй санагддаг. Хамгийн …

  • 15 September

    Багшийн цалин хөлсний шинэчлэлийн бодлогын үзэл баримтлал

    НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН   ГАЗАР, АЙМГИЙН БОЛОВСРОЛ,  СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН  ДАРГА НАРТ Багшийн цалин хөлсний шинэчлэлийн тухай   Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.11 дэх зорилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 14.13 дахь зорилт, арга хэмжээнд “багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жил зэргээс хамаарсан цалин …

  • 15 September

    БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Архивын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг билээ. Өнөөдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны архивын газрын төлөөлөгчид Архивын ерөнхий газарт айлчиллаа. Сүүлийн жилүүдэд хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлал, ажил хэрэгч уулзалтын давтамж хадгалагдаж байгаа билээ. Монгол Улсын Архивын Ерөнхий газар БНХАУ-ын Төрийн архивын удирдах газартай хамтран ажилладаг. 2007 онд Монгол Улсын Архивын …

  • 15 September

    Сонгинохайрхан дүүрэг 932 иргэнийг ажлын байранд зуучилжээ

    Тус дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс “Халамжаас-Хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн өдөрлөг яармагийг зохион байгууллаа. Өнөөдрийн өдөрлөгт ажил олгогч байгууллагууд, дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид, өрхийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон ажил идэвхтэй хайж буй иргэд оролцлоо. 2017 оны эхний 8 сарын байдлаар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг хүссэн 207 төсөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих …

  • 15 September

    АН-хандаа буян хийж, ард түмэндээ гай тарьсан Н.Золжаргал гольф тоглож явна

    Монголчууд бид үйл явдлыг дэндүү амархан мартах улс юм даа. 4 жилийн өмнөх үйл явдал байтугай 4 сарын өмнөх үйл явдлыг санаж байгаа хүмүүс та бидний дунд хэд байгаа бол. Эрх баригч МАН 60 тэрбумын хэргийг өдөөсөн, концессын гэрээнээс “хулгай” хийсэн нам доторхи нөхөдтэйгөө хариуцлага тооцох асуудал яригдаж байх хооронд “сохорсон биш завшив” гэгчийн үлгэрээр өнгөрсөн жилд  АН  засаг барьж байх үед хэдэн мянгаар нь төсвийн хөрөнгийг шамшигдуулсан, төрийн мөнгөний …

  • 15 September

    Хайлаар хотод болсон Хятад, Орос, Монгол эрдэмтдийн илтгэлийн агуулгыг танилцуулья

    2017 оны 9 сарын 07-10-ны өдрүүдэд  БНХАУ-ын  зүүн хойд нутаг болох Хөлөнбуйр тойргийн төв Хайлаар хотод Хятад, Монгол, Орос  гурван улсын эдийн засгийн форум, бараа бүтээгдэхүүний 13 дах удаагийн үзэсгэлэн худалдааг ӨМӨЗО-ны Худалдааны танхим, ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хороо, Хөлөнбуйр мужийн Засгийн газар амжилттай зохион байгууллаа.  Энэхүү арга хэмжээний хоёрдох  өдөр буюу 2017 оны 9 сарын 8-ны өдөр Монгол, Орос, Хятадын эрдэмтдийн  хамтын ажиллагааны тухай форумын хүрээнд “НЭГ БҮС-НЭГ ЗАМ” сэдэвт эрдэм шинжилгээ, судалгааны хэлэлцүүлэг …

  • 14 September

    Мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд маргааш эхлэнэ

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын “ICT-Expo-2017” үзэсгэлэнг энэ жил Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас 11 дэх удаа  2017 оны 09 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд “ТӨСӨӨЛЛӨӨ БҮТЭЭЦГЭЭЕ” уриан дор Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Уламжлал ёсоор тус үзэсгэлэнг Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулагчаар ажиллаж, Монголын цахилгаан холбоо ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК болон Мобиком, Скайтел, …

  • 13 September

    СҮГ-үүд “төр самарч” байна

    60 тэрбумын хэрэг, концесийн гэрээний дуулиан МАН-ыг  хоёр хуваалаа. Хуваалаа ч гэж дээ нэг талаас  эрх мэдэлдээ дулдуйдан  тендерийн будлиан, 60 тэрбумын хэрэг, концесийн хэмжээгүй их гэрээ зэргээр хөрөнгө хүчээ зутаатган, эрх ашгаараа нэгдсэн МАН-ын бүлэглэл, нөгөө талаас  энгийн иргэдийн талд зогссон МАН-ын шударга гишүүдийн фронт болж хуваагдлаа. Төрийн эрх мэдлээр дамжуулан концесс нэрээр бэл бэнчингээ ахиулсан сайд дарга, тэдний гар …

  • 13 September

    Манан сөрсөн өдрүүд

    Шуудхан хэлхэд алдах юмгүй угсаа гаралгүй, эгэл ардын хүүхдүүд л энэ улс орны хувь заяаг эргүүлчихсэн байдаг. Түүнээс эрх мэдэл эд хөрөнгө эцгээс өвлөж эд хөрөнгөнд эрдэж эрх мэдэлд шунасан. Өөхөнд хучаатай бөөр шиг энхрий нөхдүүдэд улс гэрийнхээ хувь заяаг үүрээд гарчих зориг зүрх, чадвар чадамж угаасаа байдаггүй байгаа ч үгүй. Харин ч харийн нөлөөнд автаж хадаг ембүүнд сөгдөж улс …