Өнөөдөр 9 сарын 1. Энэ өдөр цэцэрлэг, сургуулийн хичээлийн шинэ жил эхлэдэг. Алдрай бяцхан үрс цэцэрлэгтээ очиж, аав ээжээр хөтлүүлсэн 6 настангууд сургуулийн босго алхаж, сурагч багачууд анги дэвшиж, оюутан залуус их дээд сургуульдаа дэвшин суралцдаг өдөр. Монголчууд бид “Хүмүүний биеийг эцэг эх нь төрүүлдэг бол оюун санааг нь багш төрүүлдэг” гэдэг. Хүмүүн та бидний оюун санааны минь хөтөч болж, …
Цэрэндорж Мөнхбаатар
September, 2017
August, 2017
-
31 August
С.Амарсайхан: Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө зөвд нь зөөлөн, бурууд нь хатуу байх ёстой
Өнөөдөр НИТХ-ын хэсэг төлөөлөгчид НИТХ-ын тэргүүлэгч нарт хандсан шаардлага хүргүүлж байгаа тухай хэвлэлийн хурлыг Хангарьд ордны 14 давхарт хийлээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайханаас тодруулга авлаа. – Өнөөдрийн шаардлагын тухай тайлбар өгөөч? – Өнгөрсөн 5 сараас хойш өнөөдрийг хүртэл Нийслэлийн ИТХ хуралдаагүй байна. Цаг үеийн ямарч нөхцөл байдалд нийслэлийн ажил тасралтгүй үргэлжилж байх ёстой, нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой олон асуудлыг шийдэхийн тулд хэдэн …
-
31 August
НИТХ-ын ээлжит хурлыг нэн даруй зарлан хуралдуулахыг НИТХ-ын төлөөлөгчид шаардлаа
Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болох ёстой байсан ч НИТХ-ын дарга Ц.Сандуй ээлжит хуралдааныг зарлан хуралдуулсангүй. Нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхийн тулд сар бүр хуралддаг НИТХ-ын ийнхүү 5 сараас хойш хуралдахгүй байгаатай холбогдуулан НИТХ дах МАН-ын хэсэг төлөөлөгчид хэвлэлийн хурал хийлээ. Тус хэвлэлийн хуралд НИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатар, төлөөлөгч С.Амарсайхан, Ш.Үнэнбат, Р.Дамба Ч.Гантулга нар оролцон НИТХ-ын тэргүүлэгч нарт хандсан шаардлага …
-
31 August
НИТХ-ын төлөөлөгчид хэвлэлийн хурал зарлалаа
Төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцахыг санаархсан НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах нь зүйтэй гэж үзэн МАН-ын бүлгийн 16 төлөөлөгч гарын үсэг зураад байгаа. Мөн тэдэн дээр НИТХ дахь АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа мэдэгдсэн. Гэвч Ц.Сандуй албан тушаалаасаа огцрохгүйн тулд НИТХ-ыг хуралдуулахаас цааргалж, хурлын дэгийг ноцтойгоор зөрчиж байна. Албан тушаалаа хамгаалж авч үлдэхийн тулд сургууль цэцэрлэг, өвөлжилтийн бэлтгэл гээд НИТХ-аар …
-
30 August
Бодибилдинг фитнессийн Азийн АШТ-нд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо
51 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах Бодибилдинг Фитнессийн тэмцээн 2017 оны 8-р сарын 20-26 ны өдрүүдэд БНСУ-н нийслэл Сөүл хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд азийн 26 орны 385 тамирчин 31 ангилалд өрсөлдснөөс Монголын баг тамирчид 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, эмэгтэй багийн дүнгээр Мөнгөн медалийн эзэн боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаас 23 тамирчин, 3 олон улсын зэрэглэлтэй …
-
30 August
Б.Сүхбаатар: Ц.Сандуй огцрохоос айж, нийслэлийн ИТХ-ыг хуралдуулахгүй байна
Нийслэлийн ИТХ хуралдалгүй гурван сар гаруй болжээ. Хуралдаж чадахгүй гацсан шалтгаан болон тэнд өрнөөд буй үйл явдал, үүссэн нөхцөл байдлын талаар нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Сүхбаатартай ярилцав. -Сар бүр хуралдах ёстой нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулган гурван сар хуралдсангүй. Ямар шалтгаанаар хуралдахгүй байгаа юм бэ? -Үүсээд буй улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдахгүй байна. -Хуралдвал нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах асуудлыг хэлэлцэх болохоор уу? …
-
30 August
8 сарын 31-ны пүрэв гарагт НИТХ-ын ээлжит хурал болно
НИТХ-ын ээлжит хуралдаан сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт болдог уламжлалтай. Энэ дагуу 2017 оны 8 сарын 31-ны пүрэв гарагт буюу маргааш НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордонд болно. Өнгөрсөн хугацаанд болсон Ерөнхийлөгчийн сонгууль, улсын баяр наадам, зуны амралт зэргээс шалтгаалан 2017 оны 5 сараас хойш НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлан хуралдуулаагүй байгаа юм. НИТХ-ын ээлжит хурлыг 5 сараас хойш зарлан …
-
30 August
Д.Цогтбаатар: Монголын төр хэлмэгдүүлэлтийн талаарх бодлогоо өөрчлөх цаг нь болсон
Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатартай ярилцлаа -Манай улсад өрнөсөн хэлмэгдүүлэлтийн үүслийн тухай яриагаа эхлэе? КОММУНИСТ ҮЗЭЛ САНАА МОНГОЛД ХЭРЭГЖСЭНЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЭХЭЛСЭН -Өмнөх нийгмийн үед коммунизмын үзэл санаа хүчээр орж ирснээр хэлмэгдүүлэлт өрнөж эхэлсэн байдаг. 1911 онд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үүсэж, Монгол Улсын Тусгаар тогтнолыг зарлан тунхагласан. 1921 онд Ардын хувьсгал ялсан. Энэ нь үндэсний эрх чөлөө, үндэстэн …
-
30 August
Их хэлмэгдүүлэлтээс хойш 80 жил өнгөрчээ
Монгол Улсад улс төрийн хэлмэгдүүлэлт нийгмийн бүх анги давхаргыг хамран өргөн хүрээнд өрнөсөн 80 дахь жил энэ онд тохиож байна. Хэлмэгдүүлэлтийн хар шуурга манай оронд зөвхөн 1937-1939 онд лам нарыг хомроголон устгаснаар төгсөөгүй. Дараа нь “улс төрийн эсэргүү” гэх зохиомол хэлмэгдүүлэлт бий болж, тухайн үедээ төр засагт алба хашиж байсан сэхээтэн олон хүнийг зөвхөн намын удирдлагынхаа эсрэг үг хэлсний төлөө, …
-
28 August
У.Хүрэлсүх: Төр мафижиж, нам компанижлаа
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй ярилцлаа. -Сайн байна уу! Энэ их үймээний үед цаг зав гаргасанд баярлалаа. -“Өнөөдөр” сонины уншигчдад болон танд энэ өдрийн мэнд хүргэе! Та үймээн гэж хэллээ. Энэ бол үймээн биш. Өөрчлөлт шинэчлэлтийн салхи сэвэлзэж байгаа нь энэ. Нийгэмд шударга ёсны хэмжүүр алдагдаж, төрт ёс, хууль журам уландаа гишгэгдсэнээс үүссэн ард түмний эсэргүүцлийн салхи гэж би бодож …
-
28 August
Монгол улсын Алдарт уяачид морио уях, уралдуулах боломж олгоё
2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ж.Эрдэнэбатын засгийн газар ажиллаж эхлээд жил гаруй хугацааг үдсэн ч тэднээс олон зүйл хүсэн хүлээсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн итгэл алдарч эхлэлээ. Анх мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээн тунхаглаж байсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат маань эхнээсээ мэргэжлийн бус сайдуудаар эгнээнээ тэлсэн. Сангийн сайдаар хувийн том группийн эзэн, эдийн засгийн мэдлэг боловсролоор маруухан, хувийн ашиг …
-
27 August
Шадар сайд У.Хүрэлсүх ярилцлага өглөө
Шадар сайд У.Хүрэлсүхийн “Херо энтертайнмент” студийн найруулагч Х.Баатартай ярилцсан видео бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тарж олныг шуугиулаад байсан билээ. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Шадар сайдыг ажлаа хүлээлгэн өгөх асуудал ч яригдсан. Тэгвэл энэ сарын 18-ны өдөр Шадар сайдын ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгсөн байна. Тэрбээр хүсэлтээ өгснөөс хойш анх удаа хэвлэлд ярилцлага өглөө. Түүний ярилцлагыг зөвхөн “ӨНӨӨДӨР” сонины …
-
27 August
Флойд Мейведер ялалт байгууллаа
Мэргэжлийн боксын аварга Флойд Мейведер ба Конор Макгрегор нарын тулаан өнөөдөр боллоо. Энэхүү тулааныг “Зууны шилдэг тулаан” хэмээн нэрлэж, боксын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй тэмцээн гэж үнэлж буй юм. Флойд Мейведер 10 дугаар үед хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч ялалт байгууллаа. Флойд Мейведер нь мэргэжлийн боксын тулаанд нэг ялагдал хүлээж байгаагүй нэгэн юм. Тэрбээр энэхүү тэмцээнд ч илүү гэдгээ харууллаа. …
-
27 August
Их дээд сургуулийн хичээл 9 сарын 4-нд эхлэнэ
Энэ жилийн есдүгээр сарын 1-ны өдөр ирэх 7 хоногийн баасан гарагт тохиож байгаа билээ. Тэгвэл 9 сарын нэгний энэ өдөр зөвхөн Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийг хийх юм байна. Харин Их, дээд сургууль, коллежийн хичээлийн шинэ хичээлийн жилийн нээлтийг есдүгээр сарын 4-ний өдөр эхлүүлэхээр болжээ. Энэ тухай захирамжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/-наас өнгөрсөн …
-
27 August
60 тэрбумынхан сүүлчийн сумаа тавилаа
60 тэрбумынхан Монголын төрд авлигын сүлжээ бодитой нүүрлэж, төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр үнэлэн шатлан зарах тухай Сандуй нарын яриаг та бид сонсоод жил гаруй хугацааг үдлээ. Олон нийтийн шахалт шаардлагын хүчинд Авлигатай тэмцэх газраас энэ хэргийг шалгаж эхэлсэн. Сонгуулиас сонгуулийн хооронд “60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг” гэж гөрдөж байсан авторууд нь “Эвлүүлэг байгаагүй” гэдгийг МАН-ын удирдах зөвлөлийн хурал дээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл