naraa

September, 2024

  • 7 September

    Дэд бүтэц, эрчим хүчний төслүүдээ эрчимжүүлж, буйр нуурыг түшиглэн усан боомт байгуулах саналыг Ерөнхий сайд дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Хань Жөнтэй 2024 оны есдүгээр сарын 7-нд Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин хөгжиж буйд баяртай байгааг илэрхийлж, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хоёр улсын хөгжлийн бодлогын зорилтуудыг уялдуулан хэрэгжүүлж, хоёр улсын хооронд тохиролцсон хамтын ажиллагааны асуудлуудыг ажил …

  • 6 September

    Сэтгүүлч Ц. Сүхбаатарт Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын радиогийн 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан дараах уран бүтээлчдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг: Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад ажилтан, телевиз, радиогийн сэтгүүлч Цэндийн Сүхбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолыг: Монголын үндэсний олон нийтийн радио, …

  • 6 September

    Д.Амарбаясгалан: Төрийн алба иргэддээ чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлэх чиглэлд улам бүр шинэчлэгдэн сайжрах ёстой

    Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Э.Болормаа, Ж.Баярмаа, С.Эрдэнэбат, С.Зулпхар, Б.Хэрлэн нар  Төрийн албаны зөвлөл, түүний дэргэдэх Ёс зүйн хороонд ажиллалаа. Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн төрийн албан хаагчдын талаарх танилцуулгадаа төрийн 4239 байгууллагад 229 621 төрийн албан хаагч ажиллаж байгаа нь нийт хүн амын …

  • 6 September

    У.Хүрэлсүх: Ахлагч нар бол төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын мэргэшсэн, туршлагатай цөм бүрэлдэхүүн

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалт” олон улсын хүүхдийн “Найрамдал цогцолбор”-т болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх чуулга уулзалтад оролцож буй генерал, офицер, ахлагч, зочид төлөөлөгчдөд амжилт хүслээ. Тэрбээр ахлагч нар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын үндсэн хүч болж, эх орон, төр, ард түмнийхээ аюулгүй …

  • 6 September

    Д.Амарбаясгалан: Банк өндөр хүүгээр ашиг олохоос илүү ард иргэддээ боломж олгох шударга ёсны зарчмыг баримталж ажиллах хэрэгтэй

    Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2024.09.06/ Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг, М.Мандхай, Э.Батшугар, Д.Энхтүвшин, Д.Цогтбаатар нарын хамтаар Монголбанканд ажиллалаа. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон тус банкны удирдлагууд оролцсон юм. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, уулзалтын эхэнд эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар танилцууллаа. Тэрбээр, Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд инфляц буурч, өнөөдрийн байдлаар 5.5 хувьтай байгаа бөгөөд мөнгөний бодлогын …

  • 6 September

    Л.Энх-Амгалан: Нийгмийн үйлчилгээг халамж зайлшгүй шаардлагатай өрх, иргэнд олгоно

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгаланд  Нийгмийн даатгалын салбарын хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтэд шинжилгээ, үнэлгээ хийх ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:Өнөөдөр манай улсын нийгмийн халамжийн зардал жил бүр нэмэгдэж байна. Олгож байгаа нийт халамжийн  75-80 орчим хувийг амьжиргааны түвшин харгалзахгүй олгодог   мөнгөн тэтгэмж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн үйлчилгээний эрхзүйн орчныг …

  • 6 September

    АТГ:Үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй 25 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна

    Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2024 оны эхний хагас жилд  иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд  нийт 263 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав. Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлах үүрэгтэй бөгөөд зарим албан тушаалтан өөрийн өмчлөлд …

  • 6 September

    “ПАРИС-2024”Паралимпын медальтнууд бэлтгэлийн зааландаа хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэв

    “Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам ес дэх өдрөө болж байна. Өнөөдөр таеквондогийн төрөлд алтан медаль хүртсэн У.Сүрэнжав, мөнгөн медаль хүртсэн Г.Болор-Эрдэнэ нар дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасангийн хамт эх орондоо ирсэн бөгөөд бэлтгэл сургуулилтаа хийж байсан зааландаа хүрэлцэн ирж Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт болон холбооны удирдлагууд, таеквондогийн залгамж халаа болох бяцхан тамирчдадаа хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр Үндэсний …

  • 6 September

    Паралимпын аварга У.Сүрэнжав, мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ нар эх орондоо ирлээ

    “Парис-2024” паралимпын наадмын К44 ангилал таеквондогийн 52 кг жингийн олимпын аварга, Монгол Улсын шигшээ баг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Уламбаярын Сүрэнжав, паралимпын таеквондогийн эрэгтэйчүүдийн төрөлд 63 кг жинд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ганбатын Болор-Эрдэнэ нар өнөөдөр эх орондоо ирлээ. Олимпын шилдгүүдийг хурандаа Г.Өсөхбаяр даргатай Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооныхон …

  • 6 September

    А.Төгсбаяр: Үзэгч сонсогчидтойгоо үргэлж хамт байгаа шүү гэсэн утгыг илэрхийлж пянзаа “Би чамтай” гэж нэрлэсэн

    “Guys” хамтлагийн дуучин А.Төгсбаяр өнөөдөр /2024.09.06/ “Би чамтай” пянзны нээлтээ хийлээ. “Би чамтай” пянзанд Эмзэгхэн хайр, Нандин хүсэл, Далавчгүй, Тэндээс сонсоно, Ариун нандин, Би чамтай, Насан туршдаа, Хавар хавраар, Хайрын гудамж, Баяртай сургууль минь, Би аав нийт 11 дуу багтжээ.      

  • 5 September

    Хуримтлалын сангаар залуучууд, орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Монголбанк, Монголын Ипотекийн корпораци, Арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж “Хуримтлалын сан”-гийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр, орон сууцжуулалтад хэрхэн уялдуулах чиглэлээр ярилцлаа. Энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аар батлагдсан Үндэсний баялгийн сан нь “Хуримтлалын сан”, “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан” гэсэн 3 төрөлжсөн сантай. “Хуримтлалын сан” нь иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон …

  • 5 September

    Л.Хосбаяр:Айл өрхүүд хэрэглэсэн усныхаа төлбөрийг цаг тухайд нь төлдөг дадал хэвшилтэй болоход чиглэсэн нөлөөллийн арга хэмжээний дизайныг боловсруулсан

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Салбарын үйл ажиллагаа хариуцсан захирал Кевин Митчелл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хэрэгжилтийн талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг …

  • 5 September

    Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн бүтээн байгуулалт эхэллээ

    Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шинэ барилгын бүтээн байгуулалт эхэллээ. 2019 онд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Их тэнгэрийн аманд баригдаж байгаад ажил нь зогссон “Зочид буудал, хурлын цогцолбор”-ын барилгын зориулалтыг өөрчилж, Байгалийн түүхийн музей болгох шийдвэр гаргасан юм. Цар тахлын он жилүүдэд зураг төслийг өөрчлөх, гүйцэтгэсэн ажлыг хөрөнгөд бүртгэх, төлбөрийг нь шийдвэрлэх, гүйцэтгэгчийг шалгаруулах зэрэг ажил хийжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүтээн …

  • 5 September

    Чөлөөт бөх:Б.Халиун алтан медалийн төлөө өрсөлдөнө

    Понтеведра-2024 Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 2-ны өдөр Испанийн Понтеведра хотод эхэлсэн. Тус тэмцээнд 700 орчим тамирчин өрсөлдөж байна. Тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэлж, эмэгтэйчүүдийн тэмцээнээр үргэлжилж байгаа юм. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр 50кг, 55кг, 59кг, 68кг, 76 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарахад манай тамирчдаас 55кг-д оролцож буй Б.Халиун финалд шалгараад байна. Тэрээр …

  • 5 September

    Баянзүрх дүүргээс цагдаагийн албан хэрэгцээнд 10 машин, компьютер, тоног төхөөрөмж гардууллаа

    Баянзүрх дүүргийн төсвийн хөрөнгөөр дүүргийнхээ цагдаагийн хэлтсийн албан хэрэгцээнд 10 автомашин, компьютер, тоног төхөөрөмж шийдвэрлэснийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр нар гардуулан өглөө. Энэ үеэрээ цагдаагийн алба хаагч нартай чөлөөт ярилцлага өрнүүлж, санал хүсэлтийг нь сонссон юм. Өнгөрсөн хугацаанд дүүрэг орон нутгийн зүгээс тусгай чиг үүргийн байгууллагуудаа дэмжиж ажиллаж буй. Үүний хүрээнд цагдаагийн хэлтсүүдийн …