virtual

April, 2016

  • 15 April

    Хүүхэддээ Нурофен эмийг өгөхгүй байхыг анхааруулж байна

    “Салхин цэцэг туссан хүүдээ эмчийн заавраар нурофен эм өгсөн ч бие нь улам муудсан. Хэзээ ч битгий хүүхдэдээ нурофен өгөөрэй” хэмээн Английн иргэн Хэйли өөрийн фэйсбүүк хуудаснаа анхааруулжээ. Хүүгийн ээж дөрвөн эмчээс асуусан ч дөрвүүлээ ибуфрофен агуулсан нурофен эм өгөхийг санал болгожээ. Тиймээс Хэйли эмчийн заавраар тус эмийг хүүдээ өгч эхэлсэн аж. Эм өгч эхэлснээс хэд хоногийн дараа хүүгийн бие сайжрах …

  • 15 April

    Гүүрэн гарцын “хөгжилгүй лифт”

    Монгол улсад хийсэн бүтээсэн сайхан зүйл зөндөө бий. Мэдээж улс орон Дэлхий нийтээ дагаад муу ч гэсэн урагшилж л байгаа хойно. Бүх зүйлийг барууны хэв маягаар хийхийг хүсэх эрхэм төрийн түшээд шийдвэр гаргагч нар заримдаа их л ойлгомжгүй зүйл хийх юм. Иргэдийг гарцгүй газраар зам хөндлөн гарвал торгоно гэсэн. Гэхдээ учир утгагүй торгоогүй л байна. Гарцаар гаргаж сургах ажлын нэг …

  • 15 April

    Хууль бусаар мөнгө зээлдэгчдийг шалгана

    Иргэд мөнгө хүүлэгчдийн гар дээрээс сарын 5-10 хувийн хүүтэй гэх нэрийн дор мөнгө зээлээд, эргүүлээд 50-60 хувийн хүү төлдөг талаар албаны эх сурвалж мэдээллэж байсан. Ингэхдээ зээл хүсэгчид мөнгө хүүлэгчээс авсан мөнгөө өдөр бүр тогтмол төлөх  замаар барагдуулах аман тохироо хийдэг байна. Мөнхүү мөнгөө өдөр бүр бэлнээр нь  төлдөг бөгөөд уг зээлийг ихэвчлэн  жижиг худалдаа эрхлэгчид авдаг аж. Ийм төрлийн зээлийг …

  • 15 April

    ОБЕГ-аас Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаалаа

    Цас их орсны улмаас орон нутгийн чанартай зам, давааг хаажээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө цас их орж, цасаар шуурсан тул ОБЕГ-аас Дархан, Орхон, Булган чиглэлийн замыг түр хаажээ. Мөн нутгийн урд хэсгээр цас их орж зарим даваа хаагдсан, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа аж. Тиймээс жолооч нарыг Өмнөговь, Дундговь, Төв аймгийг зорихгүй байхыг анхааруулж байна. Мөн Баруун болон Өмнөд, Хойд чиглэлд цаг …

  • 15 April

    200 ‎гаруй‬ ‪‎тээврийн‬ ‪‎хэрэгсэл‬ ‪цасанд‬ ‪‎боогджээ‬

    Ойрын өдрүүдэд ‪‎ихэнх‬ нутгаар хур тунадас орж, цасан болон шороон шуурга шуурахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсан билээ. Тодруулбал, яг одоо Тахилтын даваанд 200 гаруй тээврийн хэрэгсэл цасанд боогджээ. Түүнчлэн Дархан-Уул, Орхон, Булган аймгийн хөдөлгөөнийг түр зогсоох чиглэлийг Онцгой байдлын ерөнхий газраас зогсоогоод байна.

  • 15 April

    Нэг хундага улаан дарс уух нь нэг цаг спортоор хичээллэхтэй адил

    Альбертын их сургуулийн /Канад/ явуулсан судалгаагаар нэг хундага улаан дарс уувал нэг цаг спорт зааланд хичээллэхтэй ижил ач холбогдолтой хэмээн тогтоожээ. Улаан дарсанд агуулагдах ресвератрол нь зүрхний үйл ажиллагааг сайжруулж, булчинг чангаруулах үйлчилгээтэй юм байна. Судалгааг удирдсан Жэйсон Дайк “Спорт зааланд хичээллэх завгүй хүмүүст маш хэрэгтэй нээлт боллоо” гэж дүгнэжээ. Ресвератрол бол зүрхний цохилтыг түргэсгэж, цусан дахт сахарын хэмжээг тогтвортой …

  • 15 April

    “Зика” вирус микроцефаль хэмээх тархины гажиг үүсгэдэг нь нотлогдлоо

    ВАШИНГТОН. /Cbc/. “Зика” вирусын халдвар нь микроцефаль хэмээх тархины гажиг болон бусад ноцтой төрөлхийн гажгийг үүсгэдэг болох нь АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн /АӨХУСТ/ судалгаагаар нотлогдлоо. АӨХУСТ-ын уг судалгааны дүнг анагаах ухааны “New England” сэтгүүлийн лхагва гарагийн тусгай дугаарт нийтэлсэн байна. “Энэ судалгаа нь “Зика” вирусын тархалтыг зогсоож, энэ асуудлыг шийдвэрлэхэд эргэлтийн үе ирснийг харуулж байна. Энэ вирус микроцефаль хэмээх тархины …

  • 15 April

    Улаанбаатар хотоос Сэлэнгэ чиглэлийн замыг түр хаалаа

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ихэнх нутгаар, 16-ний өдөр зүүн болон говийн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи 18-20 м/с хүртэл ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. Мөн цас их орсны улмаас Улаанбаатар хотоос Сэлэнгэ чиглэлийн зам даваанууд хаагдаж, замын нөхцөл байдал хүндэрсэн учир замыг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна. …

  • 15 April

    Хүүхдүүд улс төрийн “золиос” болох учиргүй

    Хүүхдийн эндэгдэл хэрээс хэтэрлээ. Өдөр бүр шахуу л энэ тухай хэвлэл мэдээллээр гардаг ч эрхэм төрийн түшээд ам нээхгүй юм. Эрүүл мэндийн салбар угаас онцгой. Нэг сар бүү хэл нэг минутыг алдаж болохгүй гэдгийг энэ их өвчлөл, эндэгдэл, гансрал, хагацал харуулаад байна. Олууллаа болно гэсэн уриатайгаар Ерөнхийлөгч хэдхэн жилийн өмнөөс л ярьж байгаа ч хүн болох гээд ирсэн бяцхан үрсээ …

  • 15 April

    Үржүүлэх ухаан буюу үйлдвэрлэл

    УНАЛТАД ОРСНЫ ШАЛТГААН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ УМАРТСАНААС ҮҮДЭЛТЭЙ Аж үйлдвэрээ хөгжүүлэх тухай илүү их ярих боллоо. Хэдхэн жилийн өмнө уул уурхай гэж шуурдаг байсан бол одоо эргээд үйлдвэрлэл ярьдаг болж байгаа нь сайшаалтай. Үндэсний хөгжлийн цогц бодлогод “Хувийн хэвшилд түшиглэсэн, өндөр технологид суурилсан, экспортын баримжаатай, боловсруулах салбарын үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийг олон талтай болгож, ашигт малтмалаас харьцангуй бага шалтгаалдаг орон болно” …

  • 15 April

    Мөнгөө хадгалж сурах 22 арга

    Бүсгүй та хэзээ нэгэн цагт хэрэг болох гэнэтийн зүйлд мөнгө хадгалахыг хүсдэг боловч нэг л болж өгөхгүй байна уу? Тэгвэл танд дараах зөвлөгөөг хүргэж байна. Сар болгон 10.000, 20.000, 50.000, 100.000 –ын алиныг хийхээ та төсвөө үзээд сонгож болно. Хамгийн гол нь энэ бүхэн сар бүр тогтмол байх ёстой. Ингэж чадсанаар таны хадгаламжин дахь мөнгөө тогтмол өсгөх болно. Дэлгүүр хэсэх …

  • 15 April

    Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна

    Энэ сарын 14-ний  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 288 дуудлага мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  184  дуудлага бүртгэгдэв.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  14 бүртгэгдэж,  16 хүн хүнд хөнгөн гэмтсэн бөгөөд сургуулийн насны таван хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол гарчээ.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс …

  • 15 April

    Б.Болор: Үйлдвэрийн үнээр зарж буй тракторыг авах тариаланчид олон байна

    Тариаланчдын улсын зөвлөгөөн гурван жилийн дараа өчигдөр /2016.04.14/ Дархан-Уул аймагт боллоо. Зөвлөгөөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах, тариаланчдад танилцуулах зорилготой “Хаврын тариалалт-техник, технологи” үзэсгэлэн, худалдаагаар эхэлсэн юм. Энэ үеэр бид “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-ийн /ТЭДС/ хангамж, борлуулалтын албаны дарга Б.Болортой тариаланчдад үзүүлж буй дэмжлэг, тэдэнд олгох хөнгөлөлттэй зээлийн талаар ярилцлаа. -Өнгөрсөн ТЭДС-аас нийт 50 гаруй …

  • 15 April

    “Дэмбэрлизм” байгуулъя

    УИХ-ын чуулгандаа хоцрохгүй ирчихэж ч чаддаггүй түүний алдарт “би хоцордийш дээ угаасаа” гэсэн үгээр бол маш буруу үлгэр дуйраалал авахаар сонсогдсон. Зарим албан хаагч, сургуулийн сурагч, мэргэжилтнүүд хоцорсноосоо болж “хоолныхоо мөнгөнөөс” салж байхад төрийн өндөрлөг сандал дээр заларсан эрхэм угаасаа л хоцордог гэх юм яриад сууж байдаг. За хоцрох ч дүүрч одоо бүүр чуулган дээрээ “дуг” хийгээд авдаг болж. Үнэхээр …

  • 15 April

    Ирэх амралтын өдрүүдэд зам хаана

    Ирэх амралтын өдрүүдэд цэвэр, бохир усны шугам, дулааны шугам татах ажлыг гүйцэтгэх тул Баянгол болон Баянзүрх дүүрэгт тус тус нэг байршилд зам хаах юм байна. Тодруулбал, энэ сарын16-ны 23.00 цагаас 17- ны 07.00 цагийн хооронд БГД 9-р хороо “Говь сауны хойд талын урсгалыг хааж авто зам сэтэлнэ. Мөн энэ сарын 16-ны 22.00 цагаас 17-ны 15 цаг хүртэл хүннүгийн гудамж Баянмонгол …